-Thirty two-

204 38 4
                                    

Өглөөг аз жаргалтайгаар эхлүүлэх дур булаам хоёр залуу. Аан бас тэдний өхөөрдөм охиныг ч бас мартах ёсгүй байх.

"Болохгүй ээ, шүд чинь өвдчихнө. Намайг яа гээв?!"

"За Ким Тэхён гуай. Аятайхан хэлж байгаа дээр өгөхгүй бол алаад хаяна шүү"

"Тэг л дээ. Надаас энийгээ алаад аваарай за юу!"

"Хөөш чи наанаа зогсооч!!"

Тэхён түүн рүү хэлээ гаргаад өрөөнөөс гарахад Жонгүг ардаас нь орилсоор хөөх аж. Учир юу гэвэл Жонгүг ахиад ганцхан гэх нэрийдлээр Тэхёны авчирсан бүх амттанг идээд дуусгачихсан хэрэг.

"Би чамайг зогс гэж байна шүү!! Хөөе Тэхён аа!!" гэж чадлаараа хашхиран хөөх ч хөлийн хурдаараа Тэхёныг гүйцэх хүн нэг ч байдаггүй юм хойно яалтачгүй Тэхёныг алдчих нь тэр.

"Ёстой өөдгүй амьтан юм даа! Хөөе чи энэ хавьд байвал сонсож бай! Чи надаас зугтаад хаа холдох юм?!! Ирэхэд чинь хаалга онгойлгож өгнө гэвэл горьдсоны чинь гарз!! Айшшш... Хөөе Ким Тэхён чи наашаа гараад ир дээ!" гэж тэр хавиар байсан эмч сувилагч нарийг цочиж унатал нь орилов.

Тэнд байсан бүх хүний анхаарал түүнд дээр тусахад Жонгүг дөнгөж сая ямар авир гаргаснаа ойлгов аятай бөхийн уучлалт гуйлаа.

Гэхдээ тэр тайвширсангүй. Францаас ирсэн амттангууд үнэхээр амттай байсан болоод л идэхийг хүссэн нь түүний буруу биш шүү дээ.

"Хөгийн амьтныг ирэхээр нь ална даа"

Өрөө рүүгээ толгой гудайсаар ороход Гён сэрчихсэн байлаа. Өнөөх уйланхай гүнж өдийд чарлаад Жонгүгийн байж суух газаргүй болгодог сон. Нойр нь ханасан учраас тэр биз.

"Жо..жо"

"Гён аа?"

Жонгүг охиноо өхөөрдөн хажууд нь суугаад тэврээд үнсэхэд Гён нэг зүйл хэлэх гээд байгаа бололтой амаа ангалзуулна.

"Жо...жон...жо"

"Ээ бурхан минь. Үргэлжлүүлээд бай Гён аа чи бараг аавынхаа нэрийг хэллээ. Жонгүг шүү. Аавыг нь Жон... үгүй ээ Ким Жонгүг. Дагаад хэлээрэй Ким Жонгүг"

"Жо..."

"Жонгүг..жо.. жонгүг"

Байдгаараа инээн алгаа таших Гёныг харсан Жонгүг золтой л хайлаад урсчихсангүй. Яах аргагүй эгдүүтэй Жонгүгийн охин мөн дөө.

"Ааавввв миний зулзага ямар мундаг юм бэ? Бас яагаад ийм хөөрхөн юм?"

Гёны булцгар хацрыг зогсоо зайгүй үнсэхэд бяцхан сахиусан тэнгэр ход ход инээсээр л.

"Жонгүг аа чи дотор байна уу?"

Тэхён хаалганы цаанаас ийн асуухад Жонгүг саяхан л уурлаж байснаа санаад охиноо хэвтүүллээ. Тэгж их уурлачихаад яаж Тэхёнд зүгээр л хаалга онгойлгоод өгөх билээ дээ. Жаахан аргадуулах хэрэгтэй биш гэж үү?

"Ирэхгүй юм шиг гүйгээд явчихсан биз дээ? Гён бид хоёр лав чамд нүүр өгөхгүй шүү" гээд ширэв татав.

"Гэхдээ чиний буруу биз дээ? Охиндоо ч үлдээхгүй бүгдэнг нь иддэг чинь яаж байгаа юм? Та хоёрт зориулж авчруулсан болохоос биш ганцхан чамд биш шүү дээ"

Тэхён үнэхээр цухалдаж эхлэхэд Жонгүг хуруугаа оролдон хошуугаа унжуулна.

"Амттай л байсан юм чинь" гэж амандаа бувтналаа.

"Чи ер нь санаж байна уу? Хамгийн сүүлд шүд чинь өвдөөд яаж уйлснаа нэг санах гээд үз дээ??"

"Тэр чинь дөрвөн жилийн өмнөх явдал шд. Одоо миний шүд зүв зүгээр"

Албаар Тэхёнд сонсогдуулахыг хичээн чанга хэлсэнд Тэхён

"Тэр нь хамаагүй шдээ. Ахх...Жонгүг аа яг одоо хаалгаа нээ"

"Тийм л их ормоор байгаа юм бол эхлээд уучлалт гуй. Баригдахгүй юм шиг зугтааж явчхаад! Би чамаас болж эмнэлгээр дүүрэн галзуу хүн шиг орилосон"

"Уучлаарай одоо хаалгаа нээчих. Үнэхээр уучлаарай?"

"За яахав"

Жонгүг хаалга нээгээд Тэхёны өөдөөс харсаар гараа элгэндээ тэврээд өнөөх алдартай том нүдээрээ Тэхёнаас чихэр гуйх аятай ширтээд л байлаа.

"Ёстой үгүй шүү"

"Гуйж байна?"

Нүдээ улам л бүлтийлгэхэд Тэхён хууртахгүйг өөртөө сануулана.

"Болохгүй гэж хэд-"

Уруул дээр шоб хийсэн үнсэлт ирэхэд Тэхёны чих ягаарч хоёр хацар нь лооль шиг улайх нь тэр. Жонгүг хэр баргийн дийлдэхээргүй зальтай хүн юм хойно Тэхёныг яаж зальтахаа тэр сайн мэднэ.

"Ганцханыг? Тэтэ гуйж байна?"

"Жонгүг аа сонсож бай. Би чиний-"

"Хайр аа?"

"Ахх ёстой нэг. Май идээ ид"

Гартаа нуугаад байсан чихрээ гарт нь атгуулахад Жонгүгийн нүд тэр дороо гялалзан амаа урагдтал инээсэнд Тэхёны зүрх бараг зогссоны гэлтэй л болов.

"Ингээд Гёнд маань чихэр үлдсэнгүйдээ"






































Hedhen hesg ywaad l duusla daa😌

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now