-Fifteen-

320 32 5
                                    

2 жилийн дараа-

"Түргэн тусламжийн тасгийн сувилагч Жон миний өрөөнд!"

Солонгосын хаа нэгтээ жижихэн аймагт байрлах цомхон эмнэлэг дотор захирал эмчийн хоолой цуурайтснаар Жонгүг түүний өрөөнд орлоо.

"Намайг дуудуулсан уу?"

"Тэгсэн, наашаа суу"

Түүний хэлснээр урд нь суухад захирал эр Жонгүг рүү нухацтай харж байлаа.

"Юу болсон юм бол захирал аа? Би алдаа гаргасан юм уу?"

"Үгүй дээ огтхон ч тийм биш. Харин ч чи сайн ажиллаж байгаа. Юу хэлэх гэсэн бэ гэхээр чи манай эмнэлэгт ажиллаад чамгүй удлаа шүү дээ. Тийм болохоор чамайг Сөүлийн салбар эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэнд цалин өндөр-"

Жонгүг тэр даруйдаа "Юу... захиралаа би явахгүй байж болох уу?" гэсэнд өнөөх эрийн нүд багахан томорсон ч буцан хэвэндээ орсон бөгөөд бор үст рүү дөхөөд,

"Би чамайг Сөүлийн салбар эмнэлэг гэхээр зөвшөөрөх байх гэж бодсон юмсан. Яагаад явахгүй гээд байгаа юм бэ?" толгойгоо гэлжийлгэн асуувал Жонгүг өмднөөсөө зуурч, нүд нь энэ тэрүүгээр гүйж эхлэх нь тэр.

"Б-би... зүгээр л.."

"Юу гэж?"

"Бэлэн биш байна гэх гээд л"

Эмнэлгийнхээ хамгийн гаргууд, чадварлаг эмчээс ийм үг сонсоно гэж хүлээгээгүй эр гайхав болтой янз бүрийн л зүйл түүнээс асуухыг оролдоно.

"Үгүй ээ бэлэн биш гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи чинь Сөүлээс ирсэн байхаа? Тэгээд ядаж хотоо санадаггүй юм уу?"

Гэсэнд "Юу л даа... надад очиж болохгүй хувийн шалтгаан байгаа юм..." гэхэд өнөөх эрийн хөмсөг зангирч "Хувийн асуудал гэдгийг чинь ойлгож байна. Гэхдээ энэ бол чиний үүрэг. Чи Сөүлийн салбар лүү  хувиарлагдсан болохоор заавал ч үгүй явах хэрэгтэй. Нэг бол ажлаасаа гарна уу, халагдана уу өөрөө мэд. Одоо гарч болно"

Жонгүг толгой гудайлгасаар эмчийн өрөөнөөс гарах бөгөөд тэр үнэхээр л ахиж Сөүл рүү зүглэхийг ч хүсэхгүй байх аж. Юунаас болсныг тайлбарлах шаардлаггүй гэж бодож байна.

Гарахаас өмнө захирлын өгсөн ажлын цагийн хуваариуд болон бусад ажилчдын томилогдсон эмнэлгийг уншсаар эмч нарын амралтын өрөөнд ирэв. Захирлын дурдсанаар бол Жонгүг түргэн тусламжийн тасгийн ажилтан. Тэрээр энэ ажилдаа ороод хоёр жилийн нүүр үзэж байгаа юм.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now