-Eight-

307 36 7
                                    

"Күүкий~ Миний хайрт хаана байна? Би хүрээд ирлээ. Вуаххх өнөөдөр унахаас наахнуур ажиллаа. Чи хаана байна аа туулай минь??"

"А-ахаа би өрөөндөө байна.." гэхэд Тэхён унтлагийн өрөөний хаалгыг татахад хавдсан нүдтэй сууж байх Жонгүгийг хараад мэл гайхав. Мөрнөөс нь бариад "Юу болсон бэ хайрт минь? Яагаад уйлсан юм? Бие нь өвдсөн үү? Би чамайг гомдоочихсон уу? Жонгүгаа хэл л дээ яагаад уйлсан юм бэ?" гэж санаа зовсон асуултуудаар булахад бор үст түүн рүү удаан ширтэж байснаа тэврээд авав.

"Я-яагаачгүй ээ... з-зүгээр.. үнэхээр шүү. Сая уянгын кино үзсэн юм"

Тэрний хүүхэд хуурч байгаа аятай худал үгсэд Тэхён итгэх нь тэр.

"Өө бяцхан минь дээ өрөвч гэдгээ мэдэхгүй яагаад тийм кино үзэж байдаг юм бэ дээ. Одоо битгий уйл алив над руу хар" гээд урсах нулимсыг нь гараараа арчлаа.

"Намайг санасан уу? Ойрын хэдэн өдрүүдэд чамайг санаад галзуурах шахлаа шүү"

"Т-тийм үү... би ч гэсэн таныг маш их санасан"

Энэ үед Жонгүг хүүхэдтэй болсноо хэлэх эсэхтээ үнэхээр эргэлзэж байлаа. Яагаад ч юм хэлвэл буруудчих юм шиг. Хэлвэл Тэхён худлаа ярих юм шиг. Өдөрхөн л сүйд болоод хэлэхийг хүсэж байсан Жонгүгийн бодол тэр чигтэй өөрчлөгдсөн бололтой.

Тэхён гэртээ орж ирээд нөхрөө харан сандарсандаа хувцсаа ч тайлахаа мартсан байснаа санаж гадуур хувцсаа өлгүүрт өлгөөд угаалгын өрөө рүү орж гар нүүрээ угаалаа.

"Ахаа өнөөдөр ямаршуу байв? Их ядарсан уу?"

Бор үст гал тогоондоо хоолоо халаан зогсохдоо ийн асуулаа. Тэр Тэхёныг юу гэж хэлэхийг мэдэхийг туйлаас их хүсэж байв.

Ахаа надад битгий худлаа хэлээрэй.

Тэр эмэгтэй таныг өдөж хоргоосон гэж хэлээч.

Юу болсноо хэлээд надаас уучлалт гуйгаач.

Үнэнээ л хэлчихвэл..

Дотроо мянга мянга бодол тээсээр  хариу хүлээсэнд Тэхён цаад өрөөнөөс

"Ярих ч юм биш. Үнэхээр завгүй байсан. Хамтарч загвар гаргаж байгаа хүмүүстэйгээ санаа нийлэхгүй хэрэлдсэн. Хэсэг загвар зохион бүтээгчид өөрсөддөө арай л их бардчихсан бололтой. Хоёр жилийн өмнөх хоцрогдсон загварын санаануудыг нэмэх гэж байна лээ"

Яриа дуусахтай давхцан Жонгүг тэрний эцэст төгсгөлгүй худлаа хариултад хүсэж байсан итгэл найдвар, урам гээч нь салхинд туугдах шиг болов.

Гомдолын мөр, уур уцаар нь холилдож бор үст нөхрөө маш ихээр үзэн ядаж байсан юм. Удаа дараа тэрний хуурмаг үгс тархинд нь эргэлдэж Жонгүг хөмгийгөө зуурч байлаа. Бусад үед эгдүүтэй дүрсгүй хайр татам байдаг тэрээр энэ үед хэзээ ч гаргаж байгаагүй төрхөө үзүүлэх нь тэр. Гэм хоргүй бүлтгэр үзэсгэлэнтэй нүд уур хилэнд автжээ.

"Хайрт минь зүгээр үү?"

Тэхён ширээнээс босоод түүний хажууд ирлээ. Жонгүгийг нэг л биш байгааг ажигласан хэрэг. 

Өдрөөс хойш тэвчиж байсан уураа Тэхёны хацранд нэг сайн гаргаад авах нь энэ. Үгүй ээ... түүнд ганц цохилт хангалттай биш санагдсан юм.

Хүчтэй цохилт мэдрэгдсэнд Тэхён байдгаараа гайхаж "Яаж байгаа чинь энэ-" үгээ гүйцээхийн зуургүй Жонгүг тэрнийг дахиад цохиж авав.

"ХӨӨЕ! Өвдөж-"

Ингэх нь хоёр гурван удаа үргэлжлэв. Цохиод тайвшрах биш нэг цохилт тутамд уур нь багтахаа байх хэмжээний аашилж байлаа. Ар араасаа ирэх хүнд цохилтод Тэхён яах ч аргагүй болтлоо газар тэрийн унах нь Жонгүг хэчнээн уурлаж гомдол мэдэрснийг илтгэх биз.

"БОЛИОЧ! ЖОНГҮГ ИНГЭХЭЭ БОЛЬ!! ИНЭЭДТЭЙ БИШ БАЙНА"

Уруулнаас нь гоожих цусаа гараа арчин хэвтэх Тэхён түүнээс болохыг гуйна.

Дахин нэг удаа гараа зангидаж далайхад тэр цохиж чадсангүй. Учир нь энэ ууртай залуугийн нулимс нөхрийнх нь нүүрэн дээр зогсоо зайгүй бөмбөрөн урсаж байсан юм. Тэхёныг зодохоо болихгүй бол тэр удахгүй үхэх нь. Жонгүг яагаад ч хайртай хүнээ алахыг хүсэхгүй. Голдоо ортол гомдож үзэн ядсан ч гэсэн.

Нүүр нь хавдаж сэтэрхий уруулаас нь цус шүүрэх Тэхёныг хараад түүний дээрээс бослоо.

"ЯАГААД НАМАЙГ ИНГЭЖ БАЙГАА ЮМ?!" газраас босон өндөр дуугаар зандрахад Жонгүг хариуд нь "харин яагаад намайг ингэж байгаа юм?!" гэхэд тэрний хоолой үнэхээрийн сул сонстоно.

"ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ! НҮҮР НҮДГҮЙ ЗОДЧХООД ИНГЭЖ ХЭЛЖ БОЛНО ГЭЖ БОДОО ЮУ?!!"

"сэтгэл зүрхийг минь юучгүй дэвслэж хаячхаад ингэж хэлж болно гэж бодоо юу?"

"Ким Жонгүг яагаад байгаа юм!! ЮУ БОЛСОН БОЛООД НАМАЙГ ИЙМ БОЛГОЖ БАЙГААН!!"

"дөрвөн жилийн өмнөх амлалтаа биелүүлээгүйн шан гэж бод"

Ийн хэлэх мөчид Тэхён тэрнийг юуны тухай яриад байгааг маш сайн ойлгов.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now