-Twenty one-

278 43 1
                                    

"Чи яагаад надаас охинтой болсноо нуусан юм?"

Шөнийн бүрий болж Гён нөгөө өрөөнд унтана. Харин Тэхён шалсаар байгаад Жонгүгийнд хонохоор болсон болохоор тэд яах ч аргагүй нэг орон дээр хэвтжээ.

"Би... хэлэхийг хүсээгүй. Тэр үед чамайг харах ч хүсэл байгаагүй. Чи тэр үед сайн аав байж чадах байсан ч... би амиа бодсон"

Жонгүг түүнийг өөртөө халдаахгүй гэсэндээ тусдаа хөгжилд унтан тэврэхийг хориглож байлаа. Гэхдээ Тэхён тийм тэвчээртэй хүн мөн билүү?

"Би чамд хэлсэн байхаа?"

Ийн хэлсэн учир бол цаашаа хараад хэвтчихсэн байхад нь Тэхён золиг ардаас нь тэвэрсэн хэрэг л дээ.

Гадаа бороо орж цонхон дээр тачигнан урсана. Үнэхээр төгс зохицол байх чинь.

"Яг одоо тавихгүй бол гэрээсээ хөөж гаргана!"

"Би биеэ барьж чадсангүй... уучлаарай"

"Тэгээд тавихгүй юм уу?"

Тэхён тэврэлтээ салгахыг хүссэнгүй. Хүзүүнд нүүрээ шигтээд улам л наалдаж байсан юм.

"Санасан"

"Айн?"

"Энэ мэдрэмжийг их санасан. Чамтай ингээд ярилцаад хэвтэхийг үнэхээр их хүссэн"

"Мэдэж байна аа одоо болно. Намайг тавгүйтүүлээд байна"

Энэ мэдрэмжийг яахан алдаж зүрхлэх билээ Жонгүгийн үгийг сонсоогүй мэт царайлах аж.

"Надад чамаас асуух мянга мянган асуулт байгаа"

"Тэгээд асуу л даа" Жонгүгт бас энэ нь таалагдаж байгаа юм шигээ. Худлаа дургүйцэж байгаа мэт маяглаж байгаа болохоос биш.

"Гёныг яагаад Гён гэж нэрлэсэн юм? Яагаад ярьдаг байсан шигээ нэрлээгүй юм?" гэтэл түүнд гуниг төрж чимээгүй санаа алдахыг нь сонсоод амжлаа.

"Намайг... эмнэлэгт хэвтэж байхад хажуу өрөөнд минь нэг жаахан охин хэвтдэг байсан. Тэр охин их цовоо сэргэлэн, аав ээжийнхээ авчирсан юмнуудаас надад хувааж өгөөд л. Надтай тоглоод л, их хөөрхөн. Түүнийг Гён гэдэг байсан" өнгөрсөн цаг дээр яригдаж байгааг бодоход тийм ч сайхан биш байгаа болтой.

"Өвчнөө дийлэлгүй... тэр жаахан охинг... бурхан хэтэрхий эрт аваад явчихсан. Тэр дөнгөж дөрвөн настай байсан юмсан. Надад нэр нь их хөөрхөн санагддаг байсан юм. Тэгээд л охиндоо энэ нэрийг өгсөн хэрэг. Бас бодоод үз дээ? Жон Гён.. Ким Гён гэхээр хөөрхөн байгаа биздээ?" гээд эргээд харахад Тэхён түүнийг хайр дүүрэн харцаар ширтэж байхыг тэр мэдэрсэн юм.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now