Нар жаргаж буйг анзаарах ч сөхөөгүй далайн эргээр хөөцөлдөх тэд түр ч болов зовлон гунигаа мартахыг хүссэн байлтай.
"Хүйтэн байна"
"Гутлаа өмс гэж хэлээд байхад даа, ханиад хүрчихвэл яана!"
"Ким Тэхён ч хүн халамжлахдаа үнэхээр сайн юмаа. Тийм бол миний гутлыг өмсгөөд өгөхгүй биз?"
Тэхён татгалзах зүйлгүй эрэгээс холхон байх Жонгүгийн гутлыг аваад өмсүүлэв.
"Гэгээ тасарч байна. Хоёулаа буудал руугаа явах уу?"
"Мм~ явцгаая"
Тэд буудалдаа ирээд өрөөндөө орцгоов. Гэсэн ч өдөржингөө далай эрэгээр зугаалсан Жонгүг ханаагүй бололтой орж ирсэн даруйдаа цонхоор ширтээд зогсчихов.
"Намайг анхаарахгүй юм уу Ким Жонгүг? Саянаас хойш далай руу л хараад байх юм" гэх гомдоллонгуй үг сонссон тэрээр цонхноос холдоод Тэхён дээр очлоо.
"Би хоол хийх гэж байна. Чи надад туслах уу? Эсвэл би ганцаархнаа хийх үү?" хэмээн Тэхён асуухад Жонгүг "Туслахыг хүсэж байгаа ч би далайг унтах хүртлээ хармаар байх юм" гэснээ хошуугаа унжуулахад Тэхён арга мухардан өөрөө хоолоо хийхээр болов.
"Эсвэл буудал юм чинь зүгээр л хоол захиалчхаж болохгүй юм уу?"
"Тэгэх хүсэл алга аа. Би өөрөө хоол хийхийг хүсэж байна" гэсэнд Жонгүг юу ч хэлэлгүй толгой дохисоор буцаад цонхон дээрээ очих аж.
Нар аль хэдийн алга болж харанхуй тэнгэр далайг бүчиж байлаа. Цонхоо дэлгэсэн чигтээ шанаагаа тулан юу ч юм бодож зогсох Жонгүг. Өдөр хэдий жаргалтай байсан ч тэр жаргал үүрд үргэлжлэхгүй нь лавтай. Тэрээр шөнө болоход дургүй болчихсон. Унтах бүртээ хүүхдээ зүүдэлдэг түүнд энэ шөнийг давах тэнхээ байгаа болов уу?
Цаг гаран цонхны урд зогссон түүнийг Тэхён бодлоос нь салгалаа.
"Чи аягандаа нэг ширхэг ч будаа үлдээлгүй бүгдэнг нь идэх ёстой шүү"
"Заавал уу?"
"Заавал!"
"Гэхдээ ийм их хоолыг чинь би барахгүй шдээ. Би гахай юм уу? Гэснээс чи яаж ийм их хоолыг ганцаараа хийчхэв?"
"Францад байхдаа жаахан зүйлс сурсан юм. Ямар ч тайлбар хүлээж авахгүй, чамайг бүх тавгийг хоослосон байхыг харсан цагт л санаа амрах юм шиг байна" гэж хэлээд тэд хоолны ширээний ард сууцгаав. Ширээ дүүрэн хоол өрөөстэй байхад Жонгүг альнаас эхлэж идэхээ мэдсэнгүй. Тэхён үнэхээр тоглоогүй бололтой бүгдийг нь дуусгахыг шаардаж байлаа.
YOU ARE READING
ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]
Fiksi Penggemar- Өөдгүй амьтан! Нүднээс далд ор. Би таныг харахыг хүсэхгүй байна! - Жонгүгаа гуйя. Надад тайлбарлах боломж олгооч? Би чамаас гуйж байна. - Надад ямар ч тайлбар хэрэггүй. Хэчнээн и-их итгэсэн билээ дээ?Үүний минь хариуг... и-ингэж барих байсан юм уу?