-Nineteen-

327 40 4
                                    

"Энд яг юу болоод байгааг надад тайлбарлаад өгөх хүн байна уу??!!"

Хэсэг зуурын сатаарлаас болоод Жонгүг хажууд нь хэн зогсоод байгааг таг мартжээ. Тэр одоо энэ бүхнийг юу гэж хэлэх ёстой вэ?

"Чиний асуудал биш. Эндээс хурдан арил"

Энэ л байж шүү дээ. Үдшийн бүрий хүртэл араас нь зууралдан барин ирчихээд сонсох эцсийн үг ердөө л энэ байж. Гэхдээ энэнээс илүү Жонгүгийн тэвэрт нусаа гойжуулан чарлан уйлах жижигхэн охин түүний анхаарлыг дэндүү гэгч нь татах аж.

"Юун хүүхэд хаанаас гараад ирэв ээ?!"

"Ху-хусог ахаа ирж охиноо аваад бушуухан яв! Юнги ах уурлаж байгаа байх"

Хэлэх гэсэн үгсээ арай ядан эвлүүлэн хэлэхэд Хусог өрөөнөөс гарч ирэн яг л солиотой хүн харж буй мэт ширтэх нь инээдтэй.

"Алив хурдлаа! Миний гар өвдөөд байна! Юнги ах гэртээ байхгүй байлаа гээд манайд ирж намайг шаналгаж болохгүй шдээ!"

"Жонгүгаа чи чинь байтлаа гэр орондоо согтуу ирдэг болоо юу?! Гён яахаараа миний хүүхэд болчихдог юм! Өө за за гуйхаар нь ирсэн минь буруудсан юм байна л даа. Сүүлд нь ингэх байсан юм бол охиноо өөрөө харахад яадаг байна аа!!"

"Ахаа би уугаагүй!"

"Итгэхгүй л байна даа. Жонгүгаа чи төрөлхийн худлаа ярьж чаддаггүй байж яах гэж худлаа ярихыг хичээдэг юм?"

Саянаас хойш тэнд өрнөж буй толгой эргүүлэм жүжгийг харж зогссон Тэхён залхсан аятай ийн үг дугарлаа.

"Тэгээд? Юу гэмээр байна? Энэ охин яг хэний хүүхэд юм?"

Хусог гадуур хувцсаа өмссөөр "Мэдээж Жонгүгийнх. Наад моньд  чинь намайг өдөр болгон хүүхэд хараад өг гэж дууддаг байхгүй юу! Одоо бодсон чинь би эндээ Гёнтой дайн хийгээд, харин Жонгүг чамтай уулзаад гадуур зугаалаад орой үдэш ирдэг байсан юм байна л даа" гээд гарах гэтэл түр зогсоод Гёны тоор шиг жижигхэн хацар дээр үнсэн "Ах нь явлаа шүү. Өнөө орой сайн уйлаад Жонгүг аавыгаа зовоогоорой гэж хүсье" гээд гарахад Жонгүг араас нь үглэсээр үлдэв.

Үүдэнд охиноо тэврэх Жонгүг Тэхёны ямар байдалтай зогсож байгааг бодохоос ч айн харж чадахгүй дотогш орлоо.

"Зиаа зиаа бяцхан худалч, дэггүй залуу минь. Сая ямар новш нь болоод өнгөрснийг тайлбарлах арван минутыг чамд олгоё"

Тэхён нөгөөх алдартай албаны байдалдаа орсон аятай гараа өмднийхөө халаасандаа хийчхээд хэлээрээ хацраа түлхсээр урд нь юу гэхээ мэдэхгүй бүлтгэнэн ширтэх залуугаас хариу ирэхийг хүлээнэ.

"Өхх хонгор минь чи аль хэдийн хоёр минутыг ашиггүй өнгөрөөчихлөө. Найман минут чамд хангалттай"

"Ю-юу гэхээр... тэр бол Гён. Гёнаа энэ хүнтэй сайн уу гээрэй. Ө-өө чи нээрээ хэлд ороогүй шдээ" гэсэнд нь Тэхён бассан шинжтэй хөхрөн өнөөх ёжтой харцаараа Жонгүгийн биеийг дээрээс доош гүйлгэнэ.

"Т-тэр их хөөрхөн байгаа биз?"

"Битгий булзайруулаад байгаарай. Тэр миний охин. Тийм биш гэж үү?"

"....."

Аав охин хоёр яг л Тэхёны өмнө гэм хийчихсэн мэт толгой гудайлгах аж.

"Шийдэхэд амархан байлаа. Гён гэсэн үү? Алив нааш ир гүнжхэн минь"

Жонгүгаас авах гэтэл Гён уйлж эхлэх нь тэр.

"Чам дээр очихгүй гэнэ ээ" гээд хэлээ гаргаад  Жонгүг цаад өрөө рүү зугтаачих нь тэр.

Харин Тэхён "Хөөе чи нааш ир! Би тэвэрч үзмээр байна" гэж орилсоор араас нь гүйхэд Жонгүг Тэхёны хурдыг барж идэхгүй юм болохоороо яах ч аргагүй баригдав.

"Чи хэзээ надаас зугтаж чаддаг байсан юм?!"

"Битгий солиор, одоо яваач. Учрыг нь мэдчихэд байгаа юм биш үү! Яадаг юм! Би хүүхдээ авахуулаагүй. Зүгээр л чамаас салахыг хүссэндээ жүжиг тавьсан юм за юу! Хэрвээ тэр үед чи мэдсэн бол яг одоогийнх шиг миний ардаас зууралдаад байж байх байсан. Хүүхдээ чамаас хол байлгахыг хүссэн"

"Гэхдээ би эцэг хүнийхээ үүргийг хүлээмээр байна. Намайг үзэн ядаж байгааг чинь хангалттай ойлгож байгаа ч би Гёны аав нь шүү дээ. Хүүхдээ ингээд хөсөр хаяхыг би яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй"

"Тэгээд яах гээв!"

"Сардаа нэг удаа ч юм уу.. үгүй ээ ядаж долоо хоногтоо нэг удаа уулзаж байхыг зөвшөөрч болохгүй гэж үү?"

Жонгүг удаан харж байснаа "За яахав. Гэхдээ над руу ойртоно гэж санахыг ч хэрэггүй. Зүгээр л аргагүйн эрхэнд гэж ойлго. Долоо хоногтоо нэг өдөр. Өөр юу ч байхгүй" гэхийг сонсоод баярлаад хил хязгаараа ч мартан түүний уруул дээр үнсчих нь тэр.

"Хөөе новш минь чамд сануулсан байхаа!!"

Жонгүг чанга хашхирч орхиход тэврүүлж байсан Гён ахиад л уйлаад эхлэв.

"Уучлаарай даа... үгүй чи ер нь уйлахаас өөр зүйл мэддэг юм уу даа"

"Алив би тэвэрч үзмээр л байна шдээ" гэхэд Жонгүг хэсэг бодож байснаа Гёныг өгөхөд уйлахаа больчихов. Бүр чив чимээгүй.

Үүнд Жонгүг байдгаараа бүлтийн Тэхёнийг ямар ид шидтэй болохыг гайхна.

"Өөдгүй Гён саяханых шигээ Тэхёныг хараад уйлах чинь яасын. Өөдгүй өөдгүй!" гээд гараа элгэндээ барин ширэв татсаар өрөөнийхөө хаалгыг түссс хийн хаав.

"Хөөх чи Жонгүг аавыгаа гомдоочихлоо"






















Sain baitsgaana uu minii huurhun unshigcdaa.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now