-Six-

297 32 7
                                    

Нэг л мэдэхэд Жонгүг нэлээд хэдэн хундага уусны гайгаар тасраад өгчхөж. Хөшиг хаагдаагүйгээс болж нүүрэн дээр нь шаргал гэрэл туссаар арай гэж сэрж байгаа нь энэ юм.

Тэр бүтэн шил юм дуусгаад тасраад ойчсон. Хусог түүнийг гэрт нь авчрах гэж ямар их зовсон гээч! Тэрнийг Жонгүгаас болж хэдэн хараал урсгасныг тоолж барахгүй байх.

"Ахх толгой толгой."

Тэрээр яаж гэртээ ирснээ, бас урьд шөнө юу болоод өнгөрснийг санахыг хичээнэ.

Орноосоо босч ус уучхаад Тэхён руу залгаж эхлэв. Удаан дуудсны дараа утасны цаана түүний хоолой дуулдах аж.

"Өглөөний мэнд хонгор минь? Юу хийж байна даа?"

"Та өчигдөр орой гэртээ ирж хоносон билүү?"

"Үгүй ээ юун гэр орондоо харих мантай. Зарим нэг хүмүүстэй хамтарч загвар бэлдэх гээд үхэхээс наагуур байна"

"Аан тэгвэл... битгий хэт их ажиллаарай бие чинь өвдчихвөл яах болж байна"

"Мэдлээ. Тасаллаа шүү ажилтай болчихлоо"

"Заа~"

Дийд дийд...

"Өнөөдөр ахиад л ганцаараа"

Битүүхэн санаа алдаад ор дээрээ хураав.

Утсан дээрээ дуу тавьж спикертэйгээ холбож эхлэх нь тэр. Жонгүг дуулахыг хүссэн бололтойдог. Хааяадаа гав ганцаараа өөрийн бие даасан тоглолтоо хийдэг юм л даа.

"I just wanna get high with my lover~
Veo una muñeca cuando miro en el espejo
Kiss kiss looking dolly, i think i may go out to night~..."

Мартах шахаж, Жонгүг дуулахдаа үнэхээр гаргууд. Ялангуяа дээд өнгийг ямар цээлхэн гаргадаг гэж бодно? Үнэхээр гайхалтай. Гэхдээ олон хүмүүсийн дэргэд дуулж ч чаддаггүй бүрэг ичимхий хүн. Тэхён түүнээс дуулахыг асуухад зөвшөөрч байсан удаагүй.

Хэдэн сайхан дуу ханатлаа дуулаад хоолоо хийхээр зэхлээ.

Тэгтэл Жонгүг буцлаж байсан шөлний үнэр авч чадалгүй хамаг бөөлжис нь цутгасаар нойл руу гүйх нь тэр.

"Юу вэ? Шартаад байгаа юм байхдаа?
Уг нь хэр барагтаа шартдаггүй- Блаххх"

Бөөлжөөд дотор нь онгойсон хэрэг. Нэг сайн нойлын суултуураас зуураад бөөлжив.

"Шөлөнд ч муухай үнэр алга даа. Яагаад байг- Чөтгөр гэж!"

Шөлний үнэрийг олигтой ч авч чадахгүй амаа даран нойл луу зүглэх Жонгүг. Тэр үнэхээр яачхаад байна аа?

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now