Гаднаас салхи сэвэлзэж хөшиг намилзуулан хэдийн шөнө дунд болж байв. Жонгүг Тэхёнд тэврүүлэн хэвтэх бол Тэхён орны түшлэг налан тамхи уугиулан хэвтэнэ.
"Юу бодож байна?" хэмээн Тэхён асуухад тэр хариулсангүй.
"Заримдаа чимээгүй болохоор чинь их айдаг. Юу бодож байгаа бол гэхээс" Тэхён ганцаараа ярьсаар л. Жонгүг унтаагүй бас түүний яриаг сонсож байгаа хэр нь хариу хэлэлгүй нэлээд удлаа.
"Нойр нь хүрээд байгаа юм уу? Унтмаар байхад нь хэтэрхий их юм яриад байхаар ядаргаатай байна уу?" гэсэнд Жонгүг толгой сэгсэрнэ.
"Зүгээр л их сонин өдөр байлаа"
"Яагаад? Харин ч жаргалтай байхад чинь"
"Мэдэхгүй юм даа. Бид салчихсан байж ийм зүйл хийх хэрэггүй байсан юм" гээд орноос өндийх гэтэл Тэхён гайхах цухалдах хоёрын дундуур "Яагаад болохгүй гэж? Бид бие биедээ хайртай байхад тэр салалт ямар хамаатай юм? Зүгээр л бүгдийг мартаад хамтдаа байж болно шүү дээ" хэмээв.
"Бие биедээ хайртай? Чи тоглоод байна уу? Хэн хэнд ч хайртай биш. Би ч чамд, чи ч надад. Одоо зүгээр л яв. Тэгсэн нь бидэнд дээр"
Ийм үг сонсоно чинээ төсөөлөөгүй Тэхёнд энэ үгс үнэхээр хүнд тусч байлаа. Итгэж чадахгүй харц, үг дуугарч боломгүй нөхцөл үүсэхэд Жонгүг түүн рүү яг л урьдынх шигээ хөндий хүйтэн, зэвүүцсэн харцаар ширтэж байсан юм.
Тэхён тэр даруйд л Жонгүгийн араас өндийж бэлхүүсээр нь тэвэрлээ.
"Чамд хайргүй гэж яаж амархан хэлж чадаж байна аа Жон Жонгүг? Миний сэтгэл хайр биш юу юм. Өдөр шөнөгүй чамаар бодлоо дүүргэж, тэврэхийг хүссэндээ галзуурах шахаж, хамт байхдаа хэн хүнээс ч илүү жаргалтай болдог атал... энэ хайр биш юм гэж үү? Хэл л дээ!"
"Мэдэхгүй ээ! Би хүсэхгүй байна. Зүгээр л хүсэхгүй байна гэж байна"
"Тэгвэл... тэгвэл саяных чинь юу байсан юм бэ? Яагаад намайг эсэргүүцэж болиулаагүй юм?" Тэхёны нулимс ойртож уйлахын даваан ирж байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг.
"Чи надад хайртай байсан биз дээ? Өдөр бүр ажилдаа явахаас өмнө хувцсыг минь янзлаж өгөөд үнсдэг, ажил дээрээ байхад санаад байна гэж залгадаг, гэртээ ирэхэд над руу гүйж ирээд тэвэрдэг байсан үеэ санаач?"
Жонгүг ч бас энэ талаар бодож байгаа болтой хэсэг дуугаа хураав. Харин өрөөнд зөвхөн Тэхён чимээгүй уйлах чимээ дуулдаж байлаа. Тэрээр үүнийг цааш сонсож чадалгүй эргэж хараад харанхуйд хүүхэд шиг уйлагнан суух залуугийн нулимсыг арчиж өгнө.
YOU ARE READING
ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]
Fanfiction- Өөдгүй амьтан! Нүднээс далд ор. Би таныг харахыг хүсэхгүй байна! - Жонгүгаа гуйя. Надад тайлбарлах боломж олгооч? Би чамаас гуйж байна. - Надад ямар ч тайлбар хэрэггүй. Хэчнээн и-их итгэсэн билээ дээ?Үүний минь хариуг... и-ингэж барих байсан юм уу?