00.

253 31 2
                                    

Өнгөрсөнд :

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнгөрсөнд :

"Ээж ээ!"

Ажиглаад байхад төөрчихсөн бололтой, хамаг чангаараа эхийгээ дуудан зогсох жаалхан охин.

Даан ч энэ хавьд түүнийг тоож, санаа зовох хүн битгий хэл хариу хуцах нохой ч байсангүй.

Цаг ч явж, нар шингэрэн, харуй бүрий болох нь дөхөөд ирэв.

Үүнийг ажигласан тэрээр ээжийгээ хайн, орилоод гүймээр байв ч төөрсөн бол тэр газраа л байх хэрэгтэйг сайн мэдэх тул юу юугүй өмөлзөн, уйлчих гээд байгаа өөртөө дахин нэг удаа тэвчээр заан зогсоно.

Ээж нь хүрээд ирнэ гэж охин итгэсэн байв.

Нулимсаа тэвчин зогсож байсан түүний ард хэн нэгэн очиж зогсох нь мэдрэгдлээ.

Ээжийгээ гэж бодон, горьдсон нүдээр эргэж харвал өөртэй нь үеийнх юм уу гэмээр царайлаг хөвгүүн байх нь тэр.

Бодсон хүн нь биш байгааг хараад, санаа алдан, доошоо явган суутал өнөөх хөвгүүн халаасаа ухан, зүрхэн хэлбэртэй иштэй чихэр гаргаж ирэн, охины гарт атгуулсаар,

"Битгий уйлаарай. Чи их хөөрхөн юм байна. Уйлаад хөөрхөн байхаа больчихвол чи надад таалагдахаа больчихно." гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй түүнийг орхин одлоо.

Гартаа байх иштэй чихэр лүү гайхан харж, хэлсэн үгийг нь дахин нэг тархиндаа тоглуулж байтал тэртээ холоос тэгтлээ их хүлээж байсан ээж нь түүний нэрийг дуудан, амьсгаадан гүйх аж.

Одоо үе :

"Бас л нөгөөдхөө бодоод унав уу?"

"Нөгөөдхөө ч гэх шиг. Бага доромжлоорой. Миний жинхэнэ хайр байхад."

"Чамайг үнэхээр ойлгохгүй нь ээ. Яаж төөрсөн байхад чинь иштэй чихэр өгөөд, хачин байдлаар бараг л сэтгэлээ илчилсэн хөвгүүнд дурлаж чаддаг байна аа? Тэглээ ч тэр үйл явдлаас чинь хойш хэдэн жил өнгөрж байгаа билээ? Ухаан ор л доо, Хан Сува!"

Гюбиний хэлснийг сонссон тэрээр дандаа л ингэж байдаг юм гэсэн янзтай харан "Зүгээр ч нэг чихэр биш зүрхэн хэлбэртэй иштэй чихэр шүү." гэлээ.

Олон жилийн өмнө үнэхээр л өөрийн жинхэнэ хайраа гэж бат итгэсэн хөвгүүнийхээ тухай жилээс жилд, өдөр бүр бодон, найзуудынхаа хараанд өртдөгийг нь үүнээс харж болох биз.

Цаг хугацаа өнгөрөн, охин өсч томрон, өөрчлөгдөж байсан ч тэр л бүрэнхий өдөр, ээжийгээ санаад ухаангүй байх үед нь өөрийг нь хөөрхөн гэж хэлсэн царайлаг хөвгүүн үргэлж бодлыг нь эзэгнэнхэн байдаг нь өөрчлөгдөөгүй аж.

Тэр үнэхээр хувь төөрөг байдаг гэдэгт итгэдэг.

Цаг хугацааг ухрааж болдог байсан бол тэр үе рүүгээ очин, явахаас нь өмнө зогсоогоод, ядаж л нэр усаа мэдэлцэх байсан юм хэмээн харамсдаг ч хэзээ нэгэн цагт гарт нь атгуулсан зүрхэн хэлбэртэй иштэй чихэр, хайр эсвэл өөр юуг ч мэдэрж чадах 3 өгүүлбэрт багтсан сонин үгсээрээ сэтгэлийх нь утсыг хөндөж чадсан үл таних хөвгүүнтэй уулзна гэдэгтээ итгэдэг учраас тийм ч их харамсаад байдаггүй юмсанж.

Удахгүй ид шид тохионо гэдгийг Сува хараахан гадарлаагүй байв.

-

🤍 : Ойр ойрхон шинэчлэлт өгөөд, хичээл орохоос өмнө дуусгахыг хичээнэ ээ.

2023.08.01

destiny Where stories live. Discover now