09.

61 12 8
                                    

Өглөө болоход Рики аль хэдийн явсан байх ба эгч дүү хоёр босч өглөөний цайгаа уун сууж байтал гэрийх нь хонх дахин нэг дуугарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөө болоход Рики аль хэдийн явсан байх ба эгч дүү хоёр босч өглөөний цайгаа уун сууж байтал гэрийх нь хонх дахин нэг дуугарлаа.

Сува, "Южинаа, чи очоод онгойлгочих."

"Ахх.. залхуу гэдэг нь!"

Үглэн боссоор, хаалгаа нээтэл хэн ч байхгүй байх агаад үүдэнд нь гоёмсог чимэглэлтэй хайрцаг хэвтэж байв.

"Эгч ээ, энийг оруулах юм уу?"

"Ийм зүйл өгөх хүн байхгүй дээ. Алив, задлаад үзье."

Эвлэгхэн боосон зангилааг нь татсаар, хайрцагны тагийг нээн харахад сүрдэж бас ямар энгийн гэдгийг нь гайхмаар мөр ил гарсан тас хар даашинз болон захианы хамт угтлаа.

Алгуурхан захиаг авбал, гэрийн даалгавраа хийж байхад нь хэд хэдэн удаа харж байсан хайртых нь бичгийн хэв яах аргагүй мөн байх бөгөөд энд тэнд дүрмийн алдаа харагдах гурван өгүүлбэрт "Сайхан амрав уу, Сува? Өнөө орой 7 цагт энэ даашинзыг өмсөөд байж байгаарай, ойлгов уу? Би очиж авна шүү."

"Юу вэ? Үдэшлэг юм байх даа? Рики ах их баян шдээ, нөлөө бүхий хүмүүс очиж л таараа."

"Тийм зүйл гэж юу байдаг юм. Зүгээр хоол идэх гэж л байгаа байлгүй."

Даашинзыг нь эвхэж хийх зуураа цаг руу нэг хялам хийчихээд, "Хурдан өглөөний цайгаа ууж дуусга! Бэлтгэл чинь орлоо! Пак дасгалжуулагч чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ."

Эгчийхээ хэлэхийг сонссон Южиний нүд нь томрон, хоолоо хам хум идэж дуусгачихаад, цүнхээ шүүрч аван, гутлаа өмсөхөөр гүйлээ.

"Яаая даа, энэ хүүхдийг."

...

Өдөр аль хэдийн өнгөрч, гадаа сэрүү буун, оройн цаг айлчлахад Сува ч бэлэн болсон байлаа.

destiny Where stories live. Discover now