04.

117 21 4
                                    

Ангидаа орж ирэн суутал ширээн доор нь ямар нэг зүйл байгааг ажигласан тэрбээр гайхан авбал саарал өнгийн малгайтай цамц болон өөрийх нь уух дуртай сүү байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангидаа орж ирэн суутал ширээн доор нь ямар нэг зүйл байгааг ажигласан тэрбээр гайхан авбал саарал өнгийн малгайтай цамц болон өөрийх нь уух дуртай сүү байсан юм.

Хэн өгсөн болохыг нь охин шуудхан мэдчихээд, нүүр дүүрэн мишээсээр сүүгээ задлан уулаа.

Малгайтай цамц руугаа сэтгэл хангалуун ширтэж суухдаа ийн шивнээд амжив.

"Өнөөдөр цаг агаар нилээн хүйтэн байна гэсэн. Тэгээд л малгайтай цамц өгчээ?"

Рики, Сувагийн уух дуртай зүйлийг сүү гэдгийг олж мэдчихээд өглөө бүр ширээнийх нь доор төрөл бүрийн сүү үлдээдгийг нь яана.

Хичээлдээ хамаагүй эрт ирсэн ч ширээнийх нь доор Рикигийн үлдээсэн сүү байж л байдаг. Хэдий замандаа амжуулаад байдгыг нь охин үнэхээр ойлгодоггүй юм.

Үйлдэл бүрээс нь түүнд хичнээн хайртайг нь харж болохоор.

Цамцыг нь өмсөхөөр зэхвэл Сува нэг зүйлийг анзаарсан юм.

Шив шинэ, дээрээс нь.. үнэхээр алдартай брендийх.

Рикиг өөрийхөө цамцыг л өгсөн гэж бодож байсан охин энгийн сурагч үнийг нь дийлэхээргүй цамц байгаад багагүй цочирдож байлаа.

"Дор хаяж 200'000 вон хүрнэ шүү дээ. Яаж.."

Өнөөдөр түүнтэй илүү чухалжилж уулзах хэрэгтэйг ойлгосон Сува цамцаа цүнхэндээ хийсээр, хичээлийн хэрэгслүүдээ гаргалаа.

...

"Рики!"

"Сува!"

Хүрч ирсээр Сувад хүзүүндээ байх ороолтоо зүүлгэж өгөөд,

"Өнөөдөр хүйтэн байна гэсэн шдээ. Яагаад цамц өмсөөгүй байгаа юм?"

"Ярилцах зүйл байна."

Сува нухацтайгаар ийн хэлвэл, хариуд нь Рики "Юу вэ? Зүгээр хэл л дээ. Яагаад ийм ширүүн царайлаад байгаа юм? Үерхэхээсээ өмнө айгаад эхэлчихлээ шүү." хэмээн инээсээр хэлтэл хариуд нь "Чи үнэхээр юу хийдэг юм? Эсвэл аав ээж чинь.."

destiny Where stories live. Discover now