- Үнэхээр үү? Рики буцаад ирж байгаа юм уу?
- Тийм ээ. Хятадаас наашаа бүр мөсөн ирчихсэн гэсэн. Одоо бараг ахлах ангиа энд төгсөх байх аа.
- Гайхалтай! Солиорох нь ээ. Царайг нь дахиад харна гэхээр л.
- Царайлаг нь ч үнэн шүү.
- Хаан буцаад иржээ.
Сургуулийн хаалгаар орж ирмэгц алдартай айдол ирэх гэж байгаа аятай энд тэндгүй өөрийх нь мэдэхгүй нэрийг амандаа урсган, хоорондоо хөөрөн шивнэлдэх сурагчид Сувад дэндүү ядаргаатай санагдаж байв.
Охины толгойд "Яг ямар новш нь болоод ингээд байгаа юм бэ?" гэсэн бодол эргэлдэх аж.
Өмнө жил л шилжиж ирсэн учраас сургуулиар дүүрэн түүний мэдэхгүй хов живүүд тархдаг байлаа.
Гэхдээ энэ Рики гэгчийг үнэхээр өөр гэдгийг мэдэрч байв.
Бүх сурагчдийн амнаас гарж байгаа 5 үг тутмийн 3 нь "Рики буцаад ирчихэж!" гэж байх нь охиныг ийм зүйл бодоход хүргэжээ.
Иймэрхүү зүйлсд хошуу дүрэх дургүй төрлийн хүн болоод ч тэр үү Сува л ганцаараа анги руугаа алхаж байв.
Бусад нь мэдээж Рикиг сургуулийн хаалгаар орж ирэхийг хүлээн, үүдэнд овоорон зогсжээ.
Ангидаа орж ирчихээд коридорт байрлах локер дотроо номоо үлдээчихснээ сая л санав бололтой ангиасаа гарав уу үгүй юу хүүхдүүдийн уухайлан хашгиралдах чимээ эрс чангарлаа.
Өнөөдрийн гол эзэн ирчихэж.
Орилолдох чимээнд түүртэн, чихээ дарсаар локрынхоо өмнө очин, номоо авахаар зэхэж байтал түүний ард хэн нэгэн зогсох нь мэдрэгдэв.
Танил мэдрэмж, үнэхээр танил мэдрэмж.
Олон жилийн өмнөх жинхэнэ хайр гэж одоог хүртэл нэрийдсэн хөвгүүн нь яг л үүн шиг ард нь очиж зогсоод, хамгийн өвөрмөц байдлаар бараг л сэтгэлээ илчилж билээ.
"Үнэхээр тэр хөвгүүн мөн байвал яана аа?" гэсэн бодол Сувагийн толгойд орж ирээгүй байсан бол тэр зүгээр л номоо аваад, локроо чанга гэгч нь савж хаачихаад харц дээгүүр анги руугаа алхах байсан.
Биеэр нь тог цохих шиг хачин болоод, сэтгэлд нь олон төрлийн мэдрэмжүүд холилдсон байх агаад эргэж харах уу үгүй юу гэдэгт эргэлзэх аж.
Толгойдоо өнөөх хөвгүүний олон жилийн өмнөх төрхийг нь буулгахыг хичээсээр удаанаар эргэж харлаа.
Сува хүчин мөхөсдсөн. Ард нь зогсож байсан хүний танил ауранд, царайлаг царайнд, мөн.. гарт нь байх зүрхэн хэлбэртэй иштэй чихэрт.
Царайлаг хөвгүүн чихрээ хүлхсээр, охин руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэн ийн өгүүлрүн.
"Хонгор минь, хоёулаа хувь тавилангаар учиржээ."
-
🤍 : Рики маань гараад ирсэн шүү. Одоо дараачийн хэсгээс илүү сонирхолтой болно доо.