10.

61 12 1
                                    

"Ээж ээ!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ээж ээ!"

Жаалхүү ээж нь дахиад ухаан алдсан гэх гэнэтийн мэдээг сонсчихоод, сургуулиасаа наашаа гүйн ирж байгаа нь энэ.

Өрөөнд орж ирэхэд Ким хадагтай дөнгөж сэргэсэн байх ба сургуулийхаа дүрэмттэй ирсэн хүүгээ хараад,

"Ухаангүй золиг! Хичээлдээ суухгүй яаж байгаа юм? Би ч үхэх мөрөөрөө өнхрөөд унана биз! Чи харин миний араас явах гээ юу?"

Гюбин ээжийнхээ үгсийг сонсон толгой сэгсэрсээр, хэвтэж буй орных нь хажууд ирээд, гарыг нь атган суулаа.

Төдөлгүй эх нь унтаад өгсөн хойно хүүгийн нүдэнд доголон нулимс гялтганаж байв.

Гюбиний ээж ясны хорт хавдар гэх оноштой ба түр аргацаах эмчилгээний зардлыг нь олохын тулд түүнд хийж үзээгүй ажил гэж байхгүй аж.

Ресторанд зөөгч хийнэ, бараа зөөнө. Хааяа хааяа гудамжны хулигаануудтай бооцоотой сагс тоглож байх нь ч үзэгддэг юм.

Уг нь ганц хагалгаанд ороход ээжийх нь амьдрах нас уртсаад, хонгилын үзүүр дэх гэрэл улам тодрох ч яаж зардлыг нь хүчрэх билээ дээ?

Толгойд нь бул чулуу болон бугшсан ээдрээт бодлуудаасаа бага ч болов сарнихыг хичээн өрөөнөөс гарах гэтэл ээжийг нь хариуцаж авсан их эмч дуу шуу болсоор орж ирлээ.

"Ким өвчтөн хагалгаанд орно! Хагалгаанд орохоор болчихлоо!"

Үүнийг сонссон Гюбиний нүд томрон, илт гайхах ба "Зардлыг нь–"

Хүүгийн хэлэхийг сонсоод эмч ч буцан дуугаа намсгаад, чихэнд нь ийн шивнэлээ.

"Хандивын дор хагалгааны төлбөр асуудалгүй болсон. Яг үнэндээ энэ үйл ажиллагааг ерөнхий сайдын хүү эмнэлэгүүдтэй хамтарч нууцаар хийдэг болохоор ээжийн чинь хагалгааны төлбөрийг сайдын хүү төлж байгаа гэж ойлгоход болно."

"Ю-Юу? Үнэхээр үү? Хэн гэдэг юм?"

"Сон Ханбин. Чамтай нэг үеийх шүү бараг."

...

Ээжийг нь цаг алдалгүй хагалгаанд оруулах ёстой гэж үзсэн тул дараа 7 хоногт орохоор болж, тов нь гаржээ.

Харин Гюбин л болоод байгаа бүхэнд баяртай байгаа ч нэг л итгэж өгөхгүй сургууль руугаа удаанаар алхан, биеийн тамирын цагаасаа хоцорж байв.

"Сон Ханбин. Үнэхээр насан туршдаа баярлаж явах хэрэгтэй байх нь ээ."

Цайны цаг дээр л Гюбин сургуульдаа ирэх ба амаа олохгүй чихэж буй Сувагийн дэргэд суусаар,

"Ээж хагалгаанд орохоор болчихсон."

"Юу?! Үнэхээр үү!"

Охины илт гайхаж бас баярласан байдлыг нь ажсан тэр болсон бүх зүйлийг хэлвэл,

"Сон Ханбин.. Сон Ханбин.. Сонссон л нэр байна даа."

"Сонссон байж магадгүй ээ. Ерөнхий сайдын хүү гэсэн."

"Тэгвэл аргагүй л юм байна."

"Хоолоо хурдан идчих. Хичээлийн цаг дөхөж байна."

...

"Өгсөн ажил дуусгасан уу?"

"Тийм ээ, залуу ноёнтоон. Ким эзэгтэйн хагалгааны зардлыг хандивын дор төлөөд, ганц хүү нь болох Ким Гюбиний мэдээллийг олсон."

Нас ахисан эр ийн хэлээд, хэдэн цаас Ханбины гарт атгуулвал,

"Хан Сува. Ямар гайхамшиг нь чамд тохиосон юм бэ? Миний бодол чамаар дүүрээд, ирээдүйгээ чамгүйгээр төсөөлж чадахаа больчихож. Сайн найзад чинь хүртэл ингэж туслан байж чамтай ойртохыг хичээж байхад чи миний сэтгэлийг хүлээж авахгүй бол.. Би үнэхээр солиорох бололтой."

Хөгшин эр ч Ханбиныг ингэж хүнд дурлаж байгааг нь сайдын гэр бүлд зүтгэсэн энэ олон жилдээ анх удаа үзэж байгаа тул хөнгөн инээмсэглэл тодруулсаар өрөөг орхилоо.

Ааш муутай дүүтэйгээ хамт ээлжит нэгэн утгагүй бизнес ярианы үдэшлэгт очихдоо олон жил уулзалдаагүй андынхаа 'найз бүсгүй' гэх нэрийдэлтэй охинд зүрх сэтгэлээ атгуулна гэдгээ яахан мэдэх билээ.

Үзгээр бичвэл гэм, үгээр илэрхийлвэл нүгэл болохоор түүнийг анх ажихдаа л дурлачихсан.

Ханбины хувьд Сува шимтэн уншмаар ном шиг нэгэн.

Суваг гэх хайр нь яг л нисэж буй шувуу шиг. Битгий оролд, зогсоох гэж бодоод ч хэрэггүй.

Ганцхан удаа л уулзалдаж үзчихээд, түүнийг харсан эхний хоромд нь эрвээхий түүнээр даажигнан нисэлдэж, түүдэг галын дэргэд суун дотор халуу оргих мэт хачин мэдрэмж хөвгүүнийг бүрхэж авах тэрхэн мөчид л тэр жаалхан охиныг амьдралын ганц нь гэдгийг мэдсэн юм.

Даан ч сэтгэл алдарсан нэгэн нь өөр нэгний амьдралын ганц нь гэдгийг эртхэн мэдээгүй нь харамсалтай.

-

🤍: Хөвгүүдийн эргэн ирэлт ч зарлагдчихлаа. Мөнгөө бодъё доо, хэдүүлээ. ㅠㅠ

destiny Where stories live. Discover now