12.

29 4 0
                                    

"Сайн байна уу? Эмч өвчтөний асран хамгаалагчийг дуудуулж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Сайн байна уу? Эмч өвчтөний асран хамгаалагчийг дуудуулж байна."

Хагалгаа амжилттай дууссан байх агаад Гюбин ээжийнхээ гараас атгаж байсан гараа тавиад, "Явчихаад ирье."

Эмчийн өрөөнд орж ирвэл дуудуулсан хүн нь байхгүй байх бөгөөд өөртэй нь адил өндөртэй хөвгүүн цааш харан, цонхоор гаднахыг ширтэж байх аж.

Бага зэрэг хоолойгоо засаад, "Уучлаарай, намайг дуудуулсан юм болов уу?"

Гюбиний дуунаар л ороод ирчихсэн гэдгийг нь мэдсэн хөвгүүн цонхноос харцаа салгаад эргэж харан буйдан дээр тухлахыг уриаллаа.

Гюбин "Яах гэж намайг дуудсан юм бол?"

Асуултаа асуухдаа л өнөөх хөвгүүн рүү эгцэлж харлаа. Тэр даруйдаа мэдсэн юм. Ээжийх нь амийг аварсан ачтан, ерөнхий сайдын хүү Сон Ханбин гэдгийг.

"Чи чинь Сон Ханбин?"

"Мэдэж байсан хэрэг үү?"

"Тэгэлгүй яахав, ээжийг минь амьдруулж өгсөн хүн байтал. Үнэхээр их ба–"

"Тэгэхээр би чамд баярлаж байгаагаа илэрхийлэх боломж олгоё."

Ханбин түүний яриаг тасалдуулсаар ийн хэлэхэд Гюбин ойлгоогүй царайтай байх ажээ.

"Энэ ертөнцөд үнэгүй зүйл гэж байдаггүй юм. Чи Хан Суватай найзууд биз дээ?"

Гюбин гайхсаар "Тэрийг яаж.."

"Би Хан Сувад сайн."

"Ю–Юу?"

Амьдралынх нь хамгийн том буянг үйлдэж өгсөн хүн одоо түүнд хачин санагдаж эхэллээ. Гэнэт гарч ирчихээд найзад нь сайн гэж байх шиг. Тэглээ ч Сувад Рики байгаа.

destiny Where stories live. Discover now