Хичээлийн цаг эхлэх дөхөж, Сува дутуу даалгавруудаа гүйцээн сууж байтал хэн нэгэн гараараа нүдийг нь таглаад авлаа.
Хэн болохыг нь шуудхан л мэдсэн охин гэдэс рүү нь тохойлдоод унагавал нөгөөх нь газар эвхэрч унасан чигтээ "Уулзах бүртээ ингэх юм бол би гэдэсгүй болох нь!"
"Чи л харин уулзах бүртээ битгий балиар гараараа нүд таглаж бай, Ким Гюбин!"
"Ойлголоо доо, ойлголоо. Ууртай гэдэг нь."
Ингэж хэлчихээд нэг зүйл санасан аятай, Сувагийн урдах ширээний сандлыг эргүүлж харуулан суусаар "Нэрийг маань өгчихсөн биз дээ?" хэмээн итгэл тээн харвал "Чамайг бүртгүүлэхгүй гээд яадаг юм. Манай анги ялах хэрэгтэй шд. Ингэхэд Ким эгчийн бие гайгүй юу?"
"Өмнөхөөсөө дээр болсон л доо. Гэхдээ л бүрэн тэнхрээгүй байхад ээж сургууль соёлоо бод гээд эмнэлэгээс хөөчихсөн."
Эрхлэх маягтай Гюбинийг ийн хэлтэл Сува унжаад ирсэн хошууг нь нэг сайн нясалж аваад,
"Мэдээжийн юманд эрхлээд зүгээр! Одоо улирлын шалгалт боллоо, хичээлдээ ирсэн чинь дээр. Юу бодож тийм дүнтэй төгсөх гээд байгаа юм?"
"Өвдөж байна шдээ. Хүнд дураараа хүрэхээ болимоор юм." хэмээн Сувагийн үсийг сэгсийлгэн, тэдний ээлжит нэгэн ноцолдоон эхэллээ.
Ангийхан нь энэ хоёрыг сайн найзууд гэдгийг мэдэх тул тоохгүй харагдах ч зарим охид Суваг харцаараа алж байсан юм.
Ахлах сургуулийн хөвгүүнд баймгүй биеийн порпорцтой, өндөр, бас ч гэж царайлаг, сагсан бөмбөгөөрөө хэнийг ч урдаа гишгүүлдэггүй Ким Гюбинд хэн л унаж тусахгүй байх билээ. Сургуулийх нь цөөнгүй охидууд араас нь гүйдэг, ангийх нь хэд хэдэн охид түүнд сайн учир Сува руу ингэж ширтэж байгаа хэрэг.
Зарим нэг нь жаалхан охиныг сургуулийн сор хөвгүүдээр хүрээлүүлээд, биеэ тоосон хямдхан өлөгчин ч гэж бодож байгаа биз.