08.

62 12 0
                                    

Спорт өдөрлөг дуусаад 7 хоног өнгөрж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Спорт өдөрлөг дуусаад 7 хоног өнгөрж байлаа. Улирлын амралт эхэлчихсэн хэн бүхэн нь л жаргалтай харагдаж байв.

Сувагийн гэрийн гадна Рики хүнд хүнд амьсгаадан зогсох ба яагаад энд байгааг нь гайхаж байвал өнөөдөр тэр Южинтэй танилцах гэж байгаа нь энэ.

Яг одоо гэр дотор эгч дүү хоёр зочноо угтаж авахдаа бэлдэн байцгаах бол Рики л санаа зовон, дотроо янз бүрийн зүйлс бодож байлаа.

Дүүд нь таалагдахгүй бол яана, эгчтэйгээ адилхан болов уу, намайг голох вий гээд л..

Цагаа тулвал хэн ч л байсан хайртай нэгнийхээ гэр бүлийн гишүүнтэй уулзахдаа үнэхээр их сандрана шүү дээ.

Их юм бодож цаг үрэх гэсэнгүй, өөрийгөө нэг зоригжуулаад, хаалганых нь хонхыг дарвал найз охин нь хаалгаа тайлж өгөн, тэд дотогш орцгоолоо.

Рикигийн хувцсыг өлгүүрт өлгөчихөөд Сува, "Хан Южин! Видёо тоглоом тоглоод байлгүй хурдан өрөөнөөсөө гараад ирээ. Тэр ирчихлээ!"

Сүүлийн өгүүлбэрийг нь сонссон Южин тоглоомоо унтраачихаад, салхи татуулсаар өрөөнөөсөө гарж ирэн, эгчийхээ найз залууг харснаа, уулга алдан

"Ш-Шаргал үст?!"

Саяхан л байдгаараа сандарчихсан, гарынхаа алгыг өмдөндөө үрээд зогсож байсан хүү танил хоолойг сонсчихоод, хачин царайлан Южиний зүг харснаа хамаг сандрал нь гайхшлаар солигдов бололтой чанга дуугаар,

"Их зант!?"

Сува л энэ дунд юу болоод байгааг мэдэхгүй учир,

"Юу вэ? Та хоёр биенээ таньдаг юм уу?"

Энэ үгийг сонссон Рики, Южин хоёр дэмий л харц буруулан, өчигдөр оройн явдлыг дахин нэг удаа санацгаалаа.

Өчигдөр.

Гартаа тоорын амттай ундаа барьсаар, дэлгүүрээс инээмсэглэн гарч ирэх хүү эгч дээрээ очхоосоо өмнө ундаагаа залгилахаар шийдэн онгойлтол хажуу байрных нь булангаас их л гаслантай орилоон сонсогдоход угийн хэрэгт дуртай, эсвэл хэцүү нөхцөлд байгаа хүн бүрт л тусалчих гээд байдаг зантай Южин дуу гарсан зүг рүү хамаг хурдаараа гүйн очвол сургуулийх нь дээрэлхүү 2 банди ээлжит нэгэн хүүхдээр гарыхаа чилээг гарган сууж байлаа.

destiny Where stories live. Discover now