Өдөр хоногууд ээлжлэн өнгөрч, улирал дуусах дөхөх үед сургуулийн уламжлалаар жил бүр зохион байгуулагддаг спорт тэмцээн хаяанд иржээ.
Их завсарлагаан болохоос өмнө анги удирдсан багш орж ирсээр,
"Удахгүй спорт тэмцээн болох гэж байгааг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Одоо орох хүүхдийн тоогоо гаргах хэрэгтэй байна. Гялс нэрээ өгцгөө!"
Энэ үгийг л хүлээж байсан мэт Сува гараа өргөн, "Багш аа, Ким Гюбин эрэгтэй сагс дээр."
"Аан тийм, цаадах чинь орохгүй байв л гэж. Хэлсэнд баярлалаа Сува."
Гюбиний нэрийг өгчихөөд сэтгэл амар цайны газар луу явж байснаа түүнийг хэзээ ирэхийг нь хэсэг бодлоо.
Ээжийх нь бие муудчихсан болохоор Гюбинээс өөр асрах хүн байхгүй гээд хичээлээсээ чөлөө аваад явчихсан байгаа нь энэ.
Хоолны газарт орж ирвэл Рики түүний хоолыг өөрийхтэйгөө авчихсан хүлээж байлаа.
Сува, "Ингэхэд чи спорт тэмцээнд орох юм уу?"
"Мэдээж. Сагсанд орно."
"Үнэхээр үү?"
"Хятадад байхдаа сургуулийхаа шигшээнд байсан юм. Энд ирээд жаахан муудсан ч гайгүй байх аа."
Рики, Гюбин Сува хоёрын нөгөө ангид суралцдаг болохоор Гюбин, Рики хоёр хоорондоо сагсаар үзэх нь ойлгомжтой болчихлоо.
Гайхалтай. Хайртай хөвгүүнээ, хамгийн сайн найзтай нь өрсөлдөж байхыг харах юм гэж үү?
Хэнийг нь дэмжих юм бол доо.
Рики Суваг ширтэж суунгаа, "Өнөөдөр тарчихаад явалгүй хүлээж байгаарай."
"За, яах гэсэн юм?"
"Удахгүй мэднэ ээ."
Ийн хэлчихээд чимээгүйхэн инээх түүнийг ажигласан Сува юу болохыг нь тааж ядна.
Цайны газарт мэр сэр Рики, Сува хоёр луу харц шидлэх сурагчид байсан ч нэг нь ч үг дугарсангүй. Аргагүй биз, Рики ирсэн өдрөө л бид нарт төвөг учруулах хэрэггүй гэдгээ хангалттай илэрхийлсэн шүү дээ.