Хэсэг 01: Эргэж ирсэн нь

1K 45 13
                                    

------------✧♡✧-------------

Ахынхаа сүүдэрт амьдардаг нэгэн бол би. Пак Хёна. Алдартай, царайлаг ахтай байх ямар хэцүү гэж бодож байна? Мянга мянган охид түүний хойноос гүйж харин би охидуудынх нь хувьд түүнтэй танилцуулж өгдөг нэгэн төрлийн зуучлагч болж өгдөг. Түүнийг уран гулгалтийн ханхүү гэж нэрлэдэг ч одоо тэр хөл бөмбөгийн багийн нэг гишүүн болчихсон. Нэг онцгой зүйл гэвэл тэр намайг аминаасаа илүү хайрладаг..

Тийм ээ, би бол Пак Сонхүний дүү Пак Хёна. Гэхдээ тийм ч их насны зөрөө байхгүй зөвхөн хоёр жилийн л зайтай.  Охид хөвгүүд гээд ялгаагүй Сонхүнд ойртох гэж ар нуруун дээр минь гишгэдэг ч энэ миний гадаад, дотоод төрхтэй ямар ч холбоогүй. Зүгээр л ах маань надаас нэг түвшнээр илүүд л байгаа юм. 3 жил гадаадад байсны эцэст дахин хуучин амьдралтайгаа золгох нь.

"Хёна, хонгор минь. Үүдний хаалганы урд тээштэй хувцас чинь байсаар л байна шүү. Үүнийгээ авахгүй бол гаднаас орж ирсэн хүн тээгэлж унах нь!"

Доод давхраас ээжийн үглэхийг сонсоод чихээ дэрээр таглан "Ойлголоо, ээж ээ!" хэмээн чангаар хашхиран хариулав.

"Охин минь, чи дөнгөж гэртээ ирсэн байж болно оо. Гэхдээ эд зүйлсээ ингэж замбараагүй хаяж болохгүй, ойлгосон уу?"

"Чи америкт байхдаа юу ч сураагүй хэрэг үү?"

Би хөргөгчнөөс алим авч хазангаа "Би гадаадад жирийн нэг энгийн ахлах сургуульд сурсан байхад миний бусад муу зуршил үгүй болчихсон л байна даа?" гээд инээхэд чанга хөлийн чимээ дээд давхраас эхлэн, шат хүртэл явсаар Сонхүн спорт цүнхээ үүрчихсэн цагаан оймсоо өмссөөр бууж ирэв.

"Ээж, би явлаа. Оройн хоолноос өмнө ирнэ ээ"

Би алимаа хазсаар "Та хаашаа явж байгаа юм? Таныг тэшүүрээр гулгахаа бүрмөсөн хаячихсан гэж бодсон шүү дээ" гэтэл Сонхүн над руу нэг л эргэлзсэн харцаар ширтэн, хөмсгөө өргөөд "Чи тэнэг юм уу? Намайг саяхан хөл бөмбөгийн багт бэлтгэл хийж эхэлснийг мэднэ биз дээ?" гэсэнд сая л нэг түүнийг нь саналаа.

Гэнэт тээшээ цэвэрлэх ажилтай гэдгээ санаад түүнээс зугтахаар шийдэн "Би очиж бэлтгэлийг чинь үзэж болох уу? Уйдаад байна" гэхэд бодож байсанчлан тэр зөвшөөрсөнгүй.

"Тэгж их уйдаад байгаа бол Жонвон эсвэл өөр хэн нэгэнтэй уулз"

Ян Жонвон. Миний төрснөөсөө хойш найзалсан сайн найз минь. За яг төрснөөсөө хойш ч биш л дээ бага сургуульд байхаасаа хойш найзалсан юм. Одоо ч гэсэн найз минь хэвээрээ. Түүний талаар ахдаа ярихад тэр үргэлж л үл тоож, өмнө нь харж байгаагүй юм шиг аашилдаг. Өөдгүй амьтан.
Сонхүн утсаа гаргаж ирэн хэсэг оролдоод "Өө, Хисын ирчихэж.Баяртай!" гээд үүд рүү дөхөв.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now