Хэсэг 49: Түрэмгий муур

202 34 32
                                    

------------✧♡✧-------------

Гараа гэдсэн дээрээ тавиад, буйдан дээр тааз ширтэн хэвтэх би Хисынийг гал тогоондоо хоолныхоо шүүгээний хаалгыг янзалж байх зуур суртчилгаа үзсээр, эцэст нь уйдаж, гал тогооны хаалга руу толгойгоо эргүүлэн, "Би яг уйдаж үхэх нь ээээ..." гэж гомдоллон түүн рүү харахад тэр шалан дээр өвдөглөн суугаад, ямар нэгэн зүйл өрөмдөх нь харагдана.

"Та хүрч ирээд намайг эрхлүүл л дээ.."

"Сүүлд хоёулаа.. хэр удаан эрхлэлдсэнийг санахгүй байгаа хэрэг үү?"

Түүний хэлэхийг сонсоод би түүн дээр гүйж очин, нуруун дээр нь нүүрээ наагаад, мөрийг нь зөөлнөөр илэнгээ, "Юу гээч.. тэгвэл би дахиж эрхлүүлэхээс татгалзахгүй шүү." гэхэд тэр гэнэтхэн гартаа барьж байсан өрмөө надад атгуулан, "Наадах бяцхан хүслээ түр дараад үүнийг барьж бай. Ойлгосон уу?" хэмээж, би нүдээ эргэлдүүлсээр хүнд өрмийг нь атган, юм өрөмдөж байгаа мэт дүр үзүүлээд, дууг нь хүртэл дуурайсанд тэр инээд алдан зогсоно. Тийм ээ, би үнэхээр уйдаад байна.

"Чамайг гэмтчихвэл би лав эмнэлэгт хүргэж өгч чадахгүй шүү." Тэр ингэж хэлээд, уруул завсраа хавчуулсан хадаасныхаа нэгийг авч, ажлаа үргэлжлүүлэх бол би өрмийг нь барьсан хэвээр, "Би өөрийгөө хангалттай удирдчихаж чадах юм чинь!" хэмээн хөмсгөө зангидсанд тэр хариу хийж байсан ажлаа түр зогсоогоод, эргэж харан, толгой сэгсэрч, "Пак Хёна ч мөн дөө." гэсээр гараа сунгахад би түүний гарт өрмийг нь атгуулж өгөв.

Төд удалгүй тэр түгжих холбоос руу боолтоо хийн өрөмдөж дуусаад, шалан дээрээс босон, шүүгээнийхээ хаалгыг зөөлөн өшиглөж, "Болчихлоо." гэхэд нь би, "За тэгвэл одоо намайг эрхлүүлж болно биз дээ?" хэмээн түүн рүү гөлгөн нүд гаргасаар асуусанд тэр урд минь ирж зогсоод, бэлхүүсээр минь гараа ороон тэвэрч, "Чамайг ийм наалдамхай байна гэж төсөөлсөн ч үгүй шүү." хэмээгээд, духан дээр минь зөөлнөөр үнслээ.

Биднийг ахин биенээ тэврэн, эрхлэлдэж байх зуур гэнэтхэн хаалганы түгжээ гарах чимээ сонсогдож, бид хоёр гайхсандаа зочны өрөөний зүг харахад Хисын сандран амандаа хараал урсгасаар, "Новш гэж, Жэй Бомгю хоёр ирчихэж." гээд ийш тийш харан, байгаа газартаа яахаа мэдэхгүй зогсов.

Би ч мөн адил ялгаагүй сандарсандаа хурдхан шиг тек рүү дөхөж очин, "ЮУ? Тэд биднийг харчихсан уу?" гэж чимээгүйхэн шивнэн асуухад тэр тагтны дэргэд очин, хаалгыг нь татаж байхдаа, "Намайг бол байгаа гэдгийг мэдэж байгаа. Харин чамайг харсан эсэхийг мэдэхгүй байна." хэмээж, гэнэтхэн "Хөөе! Чи чинь одоо юу хийгээд байгаа юм бэ?" гэх Бомгюгийн чангаар хашхирах чимээ гэр дүүрэн цуурайтлаа.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now