Хэсэг 50: Хар дарсан зүүд

248 37 34
                                    

------------✧♡✧-------------

Кино эхлээд хагас цаг болж байхад гамми баавгайгаа аль хэдийн идэж дуусгасан би лонхтой сөжүгээ хааяа нэг балгасаар, нэг л мэдэхэд нойрондоо дийлэгдэн, зовхи өөрийн эрхгүй унах гээд байх нь мэдрэгдэж, сэрүүн байхыг хичээсэн боловч Хисыний нэг мөрийг дэрлэн хойш унаад өгөв.

Тэр намайг аажуухан доош хэвтүүлээд, өөрөө ч мөн адил тухтай байрлалаа олон хэвтэж, хөнжлөө бүрэн хучсан эсэхээ шалгахад би бүдэгхэн дуугаар түүнд, "Уучлаарай.. би үнэхээр ядраад байна." хэмээн хэлж, тэр инээмсэглэн, гараараа бэлхүүсийг минь ороон тэврээд, "Зүгээр дээ, сэрүүн байх гэж өөрийгөө хүчлээд хэрэггүй." гэлээ.

"Киногоо зогсоочих уу?"

"Та... та үргэлжлүүлээд үз дээ.." Намайг ийнхүү амандаа шивнэн хэлж байх зуур түүнийг аль хэдийн хөлнөөс минь компьютерийг холдуулчихсан байсныг ч би анзаараагүй бололтой.

Түүний хуруу хацрыг минь зөөлнөөр илбэсээр, "Чиний унтаж байгаа хөөрхөн төрхийг чинь хармаар байна." гэх намуухан хоолой нь бүдэгхэн сонсогдож, түүний энэ үгэнд бие минь дулаацан, нүүрэнд минь бяцхан инээмсэглэл тодров.

***

"Гэртээ ирээд тавхан минут ч болоогүй байж бас хаачих гээд байгаа юм бэ!? Би бүхэл өдөржин хоол хийж, гэрээ цэвэрлээд чамайг ямар их удаан хүлээсэн гээч." Ээжийн минь чангаар бухимдан хашхичих дуу байшин дүүрэн цуурайтна.

"Чи дахиж энэ гэрт харагдаад үзээрэй! Ядаж чи хүүхдүүдээ бодож болохгүй байна уу? Тэр тэнэг мөрийтэй тоглоомноос өөр бодох зүйл чамд ер алга."

"ХАРААЛ ИДМЭР, НАД РУУ БИТГИЙ ХАШХИЧААД БАЙ ЖҮНСО! Чи яаж эр нөхөр лүүгээ ингэж хашхичиж чаддаг байна аа!? Би чиний энэ хараал идсэн хоолны чинь мөнгийг олохын тулд яаж зовдог гэж бодож байна? Тэгтэл чи надад ингэж хандаж байгаа хэрэг үү?"

"Хүүхдүүдийн өмнө битгий хараал хэлээд бай!" Ээж шалан дээр хүүхэлдэйгээрээ тоглох над руу санаа зовсон байдалтай ширтэн ийнхүү хэлэв.

"Хараал ид, хэрвээ чи ийм залхуу хүүхэн байгаагүй бол надтай ижилхэн ажил хийж болох байсан юм. Хүсвэл чи хуурамч өвчний актаа шатаачхаж болно шүү дээ. Тийм биз дээ?"

Тэр нөхрийнхөө хэлсэн үгэнд итгэж ч чадахгүй хэлэх үггүй болон зогсоход нөхөр нь үргэлжлүүлж, "Ямар ч байсан.. би одоо казино руу явлаа. Өнөөдөр би гэртээ ирэхгүй. Түүний дараа долоо хоногт ч ирэхгүй байх. Тийм болохоор намайг дахин ирж та нарыг тэжээхийг хүлээх хэрэггүй шүү. Ингэхэд чи яг юуны төлөө сурсан юм? Тэр новшийн эмнэлэгтээ очиж хараал идсэн ажлаа хийгээч, залхуу новш минь!" гэсэнд эмэгтэй тэсэлгүй түүнийг алгадаж орхилоо.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now