Хэсэг 03: Чимээгүй..

389 39 27
                                    


------------✧♡✧-------------

"Жэй-ээс холуур яв. Тэр согтуу байгаа. Ойлгосон уу?"

Дахиад л, дахиад л. Тэр хэзээ надад хориг тавихаа болих хүн бэ?

Өөрийгөө зөвтгөн түүний өөдөөс хэдэн үг хэлэх гэтэл Хисын бидний дундуур орж ирэн,

"Дүүг чинь би харж байя. Чи тайван хөгжилдөөд ир" гэсээр эвгүй байдлыг бүр ч эвгүй болгож орхилоо. Гэсэн хэдий ч Сонхүн түүнд хамгийн их итгэдэг учраас биднийг текний урд үлдээгээд явчихсан..

Би зөв сонссон уу? Хөл минь бараг яс нь хугарчихсан юм шиг салганаж байна! Ингэж их сандрах ёсгүй юмсан...

Түүнээс холдох ямар нэгэн арга хайсаар эцэст нь текэн дээрх бөөгнөрсөн шар айрагны шилүүдийг хараад тэднийг хаяхаар шийдэн, гартаа хэд хэдэн шил атгаад Хисыны хажуугаар зөрөх гэтэл санамсаргүй бүдэрч унан шилнүүдээ хагалчихав...

Яаралтай тэднийг цэвэрлэх гээд түүтэл бугуйгаа зүсчихлээ. Новш гэж.. ийм юм болох ч гэж дээ.

Энэ үед Хисын ууж байсан вискигээ түр орхиод над дээр хүрч ирэн гарыг минь атгав.

"Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү?"

Би гарнаасаа цус урсхыг хараад нөгөө гараараа тогтоохоор барилаа. Хисын хэн нэгнээс тусламж авахаар хамгийн эрүүл ухаантай харагдсан гэсэн хүн рүүгээ заан түүнийг дуудав.

"Гю! Хёна гараа зүсчихлээ. Чи түр эндэхийг цэвэрлэж байгаач. Шилний хэлтэрхийнүүдээс болгоомжлоорой!"

Хисын Бомгюд цэвэрлэх ажлыг үлдээчхээд миний гарнаас зөөлөн атгасаар дээд давхар луу гаран угаалгын өрөөнд орж ирэхэд би бага зэрэг сандарч, бас догдолж байлаа.

"Би үнэхээр цусаа харж тэсэхгүй нь ээ!"

Би угаалтуурын усыг гоожуулан шархаа угааж эхэлтэл Хисын угаалгын өрөөнөөс боолт хайнгаа "Эмч хүний охин байж цуснаас айлаа гэж үү?" гэсээр тоглоом болгон инээв.

"Тийм ээ, тийм. Одоо ч тоглох сайхан цаг байна даа, тийм ээ?"

Хэсэг хугацааны дараа тэр нэгэн жижиг хөвөн олж ирэн гарыг минь дахин арчиж цэвэрлээд "Одоо боолт л хэрэгтэй байна" гэсээр нямбай гэгч нь шархыг цэвэрлэж дууслаа.

"Сонхүний өрөөнд бүгд байгаа"

"Яагаад тэнд байна гэж?"

"Та түүнийг хэчнээн их биеэ шархдуулдгыг мэдэхгүй л байна даа!"

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now