Хэсэг 16: Үнэн

318 44 20
                                    

------------✧♡✧-------------

Халуун шүршүүрт ороод гарсны дараа даарах мэдрэмж үнэхээр аймшигтай зүйл.Тийм ч учраас би шүршүүрт орохоосоо өмнө ягаан зузаан халадаа аван оров.

Уснаас гарч ирснийхээ дараа би чийгтэй үсээ хатаахаар сэнсээ барин, толины өмнө суугаад үсээ хатаах ба зуны үдшийн зөөлөн салхи цонхоор орж ирэн, үсийг минь давхар хийсгэх аж.Гэсэн хэдий ч үдэш болчихсон учир сэрүүн байсан тул цонхоо хаагаад зузаан хөнжилдөө шигдэн хэвтээд, Жонвоноос ирсэн зурвасыг уншихаар утсаа асаалаа.

Жонвон:
"Өчигдөр хувцас солих өрөөнд Хисын та хоёр юу хийж байсан юм?"

Күэ, энэ одоо юу бодоод ингэж асуугаад байгаа юм бол? Түүний ааш үргэлж хүүхэд шиг хэвээрээ, эелдэг байдаг өхөөрдөм нэгэн юмсан.Жэйтэй хэт ойр, удаан хамт байгаад байсан болохоор бодол нь хүртэл өөрчлөгдөж байгаа бололтой.

Хёна:
"Бид юу ч хийгээгүй! Би зургаа дарах гээд чамаас утсаа асуутал чи байхгүй байсан болохоор Хисын утсыг минь бариад ороод ирсэн юм."

Жонвон:
"Тэгэхээр өнөөдөр та хоёрын хоорондох харилцаа улам бүр дотно болж, бэхэжсэн бололтой, тийм үү?"

Хёна:
"За, дахиж иймэрхүү зүйл яриад байх юм бол яг одоо очоод алчихна шүү!!!"

Жонвон:
"Байгаа байдал чинь л тийм байна."


Хангалттай! Би эцэст нь зурвасыг орхиж, уурандаа утсаа хана руу шидэх гэж байснаа Хисыний явуулсан хамгийн сүүлд илгээсэн зураг болон, гурван жилийн өмнөх зурвасуудаа уншихаар буцан асаатал ид шидийн гэмээр нэгэн мэдэгдэл ирж, Хисынээс зурвас ирсэн байж таарлаа.

Түүний илгээсэн зургийг нээн хартал золтой л зүрхээр явчихсангүй.Тэр үргэлж л намайг цочоох эсвэл өөр зүйлээр айлгаж байх юм.

Хисын орныхоо толгойг дэрлэн, мөрөн дээр нь алчуур тохойтой байх ба үс нь чийгтэй харагдана.Азаар тэр цээж нүцгэн биш энгийн хар цамцтай байна.

Тэр над руу өдөр болгон ийм зургаа явуулсаар л байх юм байх даа? Тэгвэл би яаж амьд үлдэх юм бэ!?

Би зургийг улам томруулав.

Түүний нүд, хамар, уруул, хөмсөг, эрүү, хүзүү, эгэмний яс гээд л түүнд өөлөх зүйл нэг ч алга..Би түүний мөрөнд хүрч үзмээр байна.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now