Хэсэг 35: Бүх зүйл дуусчихлаа гэж үү...

251 45 30
                                    

------------✧♡✧-------------

"Хонгор минь, чи надад нэрээ хэлэхгүй юм бол том найзаас чинь асуух ёстой юу?"

Толгой минь эргэлдсээр гэнэтхэн нэгэн эмэгтэй миний хагас боссон эрхтэн дээр гараа тавин сууж байхыг хараад цочсондоо түүний гарыг түлхэн, "Чи чинь одоо хэн бэ?" гэж асуутал тэр гэнэтхэн хөмсгөө зангидаад, нарийхан хоолойгоор дахин өмд рүү минь гараа явуулсаар, "Юу хэн бэ гэж? Хёна чинь эсвэл хэн нэгэн." гэлээ.

Би яг юу болоод байгааг ойлголгүй өмднийхөө цахилгааныг татан, орноосоо бушуухан босоод, амандаа хараал урсган, "Галзуу хүүхэн минь, юутай ч зайлж үз, яг одоо." гэхэд тэр над руу гайхсан харцаар ширтээд, "Хачин амьтан бэ?" гэж амандаа шивнэчхээд хагас нүцгэн цээжээ гараараа халхлан өрөөнөөс гарахдаа хаалгыг хүчтэйхэн хааж, тавиур дээрх хөлбөмбөгийн цом газарт тас хийн унав.

"Хараал ид гэж.."

Гараараа үсээ зулгаасаар өрөөний цонхыг онгойлгон агаар амьсгалж байхдаа юу болоод өнгөрснийг санах гэж хэсэг оролдон, гадна найзуудын маань нэг нэгэнтэйгээ хөгжилдөн ярьж хашхиралдах чимээнээс гадна янз бүрийн дуу хөгжим эгшиглэх нь толгой дээр минь давхар өвчин нэмэх аж.Тэд яг одоо нэг буланд хүүхэн олоод суучихсан мансуурч байгаа биз.

Надад яг юу тохиолдсон болоод би танихгүй нэгэнтэй хүртэл унтах хэмжээнд хүрдэг бил ээ? Түрүүнээс хойш Хёна л нүдэнд минь үзэгдэж, зөөлөн уруулаараа хүзүүг минь үнсэн, хуруунуудаараа таалах нь мэдрэгдэж байсан юмсан.

Энэ бүхэн зүгээр л миний төсөөлөл байсан юм гэж үү...

Хёна явснаас хойш бараг 3 сар өнгөрсөн ч би яаж ч хичээсэн түүнийг секунд тутамд бодохгүй байж чадахгүй нь.

Түүний буцаж ирээд намайг анх харсан дүр төрх болоод анх Жэй-н төрсөн өдөр дээрх үдэшлэгээс согтуу гарч байсан, тэр үед нь би түүнд хүрмээ өгөөд хамтдаа алхсан гээд л..Энэ бүхэн надад өдөр шөнөгүй бодогдож, толгой дотор минь яг л кино шиг эргэлдэнэ.

Хамтдаа дээвэр дээр нар жаргахыг харан сууж, тэр мөрийг минь дэрлэж унтаад л...Нарны гэрэлд тэр ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан гээч.Тийм ээ, би түүний биеийн эд эс, үсний ширхэг болгоныг нь маш их санаж, өгүүлж байна.Болдог бол яг одоо түүн дээрээ гүйгээд оччих юмсан.Шөнөжин түүнийг тэврээд ханатлаа үнэрийг нь үнэртэж, энгэртээ наагаад халуун дулаанаар чихэнд нь санасан шүү гэж шивнэн, хамтдаа өдөр хоногийг өнгөрүүлмээр байна.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now