Хэсэг 29: Шөнийн 11 цаг

257 44 14
                                    

------------✧♡✧-------------

Хоёр сарын дараа:

Намрын дунд сар хаяанд ирж, навчис цэцэгс хагдран унаж буйд би ч мөн адил буйдандаа шигдэн нэг үзсэн киногоо дахин давтаж үзсээр, ам руугаа чипс чихэн сууна.Яг энэ үед хажуугаар минь нэгэн гар орж ирээд гэдсэн дээр минь байсан ууттай чипсийг автал би "Хүүе!" хэмээн уулга алдсаар түүнд гомдоллоо.

"Юуны чинь хүүе вэ? Чи бүр нэг уутыг идээд дуусчихсан байна шдээ."

Кэти буйдангийн хажуудах зөөлөн сандал дээрээ тухтайн аргагүй суугаад "Найз минь, чи яг энэ шиг их идээд байвал гахай болчихно шүү.Гахай!" гэсэнд би хамраа гараараа сортойлгон "I'm pig.Oink oink!" гээд инээд алдсаар, "За яахав, дахиад л хөргөгчнөөс авчих юм чинь!" гээд буйдангаас босон гал тогоо руу зүглэв.

Би Ванкуверээс ирсэн Кэти найзтайгаа хоёр сар гаруй нэг байранд амьдарч байна.Тэр хэдий надаас хоёр насаар эгч ч гэлээ бид яг л анхнаасаа найзууд байх тавилантай төрчихсөн юм шиг.Гадаадад байх хугацаандаа би хоккейн тэмцээнд хөтлөгч хийдэг байсан эгчээрээ дамжуулан анх түүнтэй танилцаж, дараа нь тэр манай ахлах сургуульд орж ирэх үед бид хамгийн сайн найзууд болсон юм.

Намайг түүнд Америкт нүүж ирээд хамт амьдаръя гэхэд ганц ч хором ямар нэгэн зүйл бодолгүйгээр шууд зөвшөөрч байсан.

"Хё! Утас чинь дуугарч байна!"

Кэти миний утсыг гартаа атгасаар гал тогооны өрөө лүү гүйх шахам орж ирээд "Би авчихъя тэгэх үү? Би түүнтэй чинь ганц ч болов яриад үзье л дээ!" гэсээр гөлгөн нүд гарган гуйсанд би эрс татгалзан, түүнээс утсаа булааж аваад "Мэдээж үгүй!" гэж хэлчхээд өрөө лүүгээ зүгэлтэл тэр хойноос минь дагасаар "Өө, Хёна аливээ.Чи яасан муухай юм бэ? Би чиний цагаан морьтой ханхүүг чинь нэг ч удаа харж байгаагүй шдээ.Чи бүр өрөөндөө нуугдаж байгаад л ярих юм.Тэр тийм царай муутай юм уу?" гэхэд би яаж ч чадалгүй дуудлагаа аваад түүний хамрын урдуур хэд хэд эргэлдүүлэн буцаан өөр лүүгээ харууллаа.

Хисын видео чатаар би биш том толгой эргэлдээд байсанд гайхсан бололтой "Хё?" гэхэд Кэти ахин утсыг минь булааж аваад түүнийг харчхаад амаа даран буйдан дээр унаад өгөв.

"Сайн уу?"

Би түүнээс хурдхан шиг утсаа булааж аваад Хисынд хандан "Оройн мэнд! Би байна аа.Сая Кэти зүгээр л таныг царай муутай эсэхийг тань шалгасан юм." гээд инээсээр орон дээрээ очиж хэвтэхэд тэр "Найзууд ч бүгд ижилхэн байдаг шүү." гээд чимээгүй боллоо.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now