Хэсэг 31: Танил

271 41 30
                                    

------------✧♡✧-------------

Анир чимээгүй байдлыг эвдэн Жэйк түрүүлж ам нээв.

"Хисын, чи Сонхүнийг хамгийн сайн мэдэх хүн нь атлаа түүнд худлаа яриад дэмий гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж баймаар."

Намрын үдшийн салхи цаанаасаа л нэг хүйтэн ч гэмээр дулаахан ч гэмээр..сэтгэлд нэг л тухтай бас тааламжтайгаар сэвэлзэнэ..Жэйкийн хэлэх үгийг сайн сонссон би биеийнхээ хамаг чилээг гарган нэг суниагаад, хойш сандал налан тухлан сууж, гүнзгий амьсгаа аван гаргалаа.

"Тийм ээ..би маш сайн мэдэж байна.Түүнд бүх үнэнийг нэг дор хэлье гээд төлөвлөчихсөн байсан ч гэсэн..би чадаагүй..Новш гэж, өөрийгөө ч ойлгохгүй нь."

Жэйк хариу инээд алдан, "Чи түүнээс айсан байх нь." хэмээхэд би уруулаа хазсаар, "Амьдрал гэдэг ч..тааварлашгүй зүйлээр дүүрэн юм.Тийм ээ, бидний дундах ганц үнэн бол хувь тавилан.Хёна бид хоёр учрах ёстой хүмүүс байсан гэж би боддог.Сонхүн зүгээр л бурхны илгээсэн шалгуур байх.Түүнд үнэнийг хэлээд бүхнийг дуусгая гэж бодож байгаа ч тэр энгийнээр хүлээж авах хүн лав биш шүү дээ."

Жэйк, "Тийм ээ, тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй нь мэдээж."

"Гэхдээ Сонхүн арай л хэтэрчихсэн түрэмгий зантай хүн юм.."

"Үгүй ээ, Жэйк.Түүний энэ зан нь түрэмгийлэлтэй огтхон ч холбоогүй.Тэр зүгээр л ганц охин дүүгээ хамгаалахыг хүсдэг юм.Энэ бол түүний амьдралын гол дүрэм.Үргэлж ийм л байсаар ирсэн.Яг үнэндээ тэр сайн ах ч байж чадна."

Би өмнө нь хэлж байгаагүй ч Сонхүн бага сургуульд байхаасаа эхлээд дүүг нь дээрэлхэж, цохисон эсвэл муухай харьцаж өндөр дуугаар ярьсан хэнийг ч байсан зодож эсвэл уучлалт гуйлгуулж байж санаа нь амардаг байсан юм.Түүний дүүдээ хэр их хайртайг нь би мэдэх ч тэр үргэлж үүнийгээ далд ухамсартаа хадгалж, няцаасан хэвээр л байдаг.Хёна бол түүний амь амьдрал ч гэж хэлж болохоор нэгэн.

Түүнийг бага байхад эцэг гэх хүн нь түүний ээжийг ёс бусаар хараан доромжилж, олон жилийг сэтгэлзүйн дарамтад өнгөрөөсний үр дүнд одоогийн Сонхүн үүссэн байх.Би ч гэсэн хэн нэгний ах байсан бол дүүгээ ч бас битгий түүн шиг новштой учраасай гэж хүсэн, хамгаалах л байсан.

Ширээний голд байх тавагтай зуушнаас аван амандаа хийн, амтархан гэгч нь идэх Жэйк, "Сонхүн ч дээ.Тэр тэгээд чиний жинхэнэ найз л юм бол чамайг ойлгоно гэж бодохгүй байна уу? Биднийг хардаггүй юм аа гэхэд чи бол түүний хувьд өөр нэгэн шүү дээ.Тийм биш гэж үү?" гэсэнд би хариу чимээгүйхэн зөөлөн сэвэлзэх салхийг мэдрэн хэсэг нүдээ аниад,

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now