Хэсэг 11: Маргаан дээр маргаан

344 45 27
                                    


------------✧♡✧-------------

"Та нар хэтэрхий удаан байгаагаа мэдэж байна уу? Ням гараг болох тоглолтод тэгээд яаж хожих гээд байгаа юм бэ!"

Хисын багийнхаа гишүүд рүү муухай хашхирсаар талбайн голд зогсох бол тэд бүгд ахлагч руугаа гэмшсэн харцаар ширтэх аж.

"Юу? Бидний буруу энд огт байхгүй.Жэйк л бидэн рүү бөмбөгөө дамжуулахгүй байна."

Бомгюг ийнхүү Хисынд гомдоллох үед Жэйк хуруугаараа уруулаа илэн, газар ширтсээр байх нь түүнийг гүн бодолд автчихсан байгааг нь илтгэж байлаа.

Хисын түүнийг хараад огтхон ч тоолгүй "Битгий дэмий шалтаг хэлээд бай.Бэлтгэлдээ ор." гэж ширүүн хэлчхээд ус уухаар талбайгаас гартал Бомгю Сонхүн хоёр зэвүүцсэн байртай хөмсгөө зангидан, хөлөрсөн нүүрээ гараараа нэг шударчхаад дахин бэлтгэлээ эхлүүлэв.

Сонхүн түр бэлтгэлээ зогсоож, гэнэтхэн Жэйкийн зүг чиглэн очоод "Өнөөдөр чамд ямар новш нь тохиолдчихсон юм!?" гэж чангаар хашхирах бол эргэн тойронд байсан хүмүүс болон бүх тоглогчдын нүд тэдэн дээр туслаа.

"Чи юу яриад байгаа юм?"

Жэйк аль хэдийн Сонхүний дотор галт уул дэлбэрч байгааг анзаарсан бололтой.

"Чи бидэн рүү ерөөсөө бөмбөгөө дамжуулсангүй.Бид бол нэг баг, чи ганцаараа тоглогч биш шүү!"

Жэйк "Бид эсрэг баг болж тоглосон биз дээ? Мэдээж би чамд бөмбөгөө өгөхгүй нь тодорхой.Чи хэтэрхий удаан байна, Сонхүн." гээд талбай дүүрэн инээхэд Сонхүний жуумалзсан нүүртэй харц тулгарч, огцом чимээгүй болов.Бусад нь тэдний дундах ширүүн байдлыг анзаарав бололтой аажмаар тэдэн рүү дөхөх аж.

"Бурхны төлөө чамайг ирэх ням гарагт сэлгээнд суугаасай гэж хүсье дээ.Ядарч байгаа биз дээ? Ийм бэлтгэл ч даахгүй."

"Надтай ярих ямар нэгэн асуудал байгаа юм уу? Эсвэл эгогоо над дээр ирж гаргамаар байгаа юм уу? Онгирмоор байвал тэр муусайн завхай хүүхнүүд дээрээ л оч."

Сонхүн гараа атгасаар түүн рүү нэг алхам ойртоход Жэйк ч буцсангүй.

Жэй тэдний дундуур орж ирэн "Залуусаа! Одоо болно." гэж чанга дуугарсан ч тэд түүнийг сонссонгүй.

"Хёнагаас хол бай."

Сонхүн Жэйкд шивнэх төдий хэлсэн ч зарим нэг нь түүний юу хэлэхийг сонсчихсон бололтой дор бүрнээ сайхан зүйл болох нь ээ хэмээн шивнэлдэцгээх аж.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now