Хэсэг 26: Цахилгаан зүрх

365 57 26
                                    

------------✧♡✧-------------

Нүд минь хагас аниатай, харанхуйд түүний инээмсэглэл яагаад ч юм тодорч харагдана.

"Та хаачих гэж байгаа юм? Надтай хамт унтахгүй юм уу?"

"Би буйдан дээр юм уу, өөр газар унтчихъя.Чи маргааш нислэгтэй юм чинь сайн амраад ав даа."

Сүүлийн удаа түүний энгэрт, үнэрийг нь мартахгүй болтлоо өөртөө шингээгээд энэ шөнийг хамтдаа өнгөрөөх юмсан..

"Миний хэрэг гарвал намайг шууд дуудаарай, за?"

"Хүлээ.."

"Үнэнийг хэлэхэд.."

"..Би тантай хамт унтмаар байна..Та ч гэсэн надтай хамт энэ өрөөнд унтаж болохгүй юм гэж үү?"

Пак Хёна, чи аль хэдийн И овогтны хүн болохоор шийдчихэж.

"Ю-юу?.."

Түүний харцнаас гайхах биш харин багахан сандарсан байдал харагдах ба удалгүй тэр нүд рүү минь харан инээмсэглэсээр өрөөнд орж ирээд, хаалгийг зөөлөн хааж, дотроос нь түгжлээ.

"Тэгье ээ, чи хүсэж байвал хамт унтацгаая."

Тэр зөвшөөрчихлөө...

"Би чамд тухгүй байна байх гэж бодож байсан юм."

"Таныг хурхирч байсан ч би тоохгүй тухтай унтана гэдэгтээ итгэлтэй байна..Яагаад гэвэл та И Хисын шүү дээ."

Түүнийг ор луу дөхөж ирэхэд би хөнжлөө дэлгэсээр угтаж, тэр LED гэрлийн удирдлага аван, гарт минь атгуулаад, хажууд минь хэвтэв.

"Харанхуйд унтаж чадахгүй бол наадах удирдлагаараа хүссэн гэрлээ асаагаарай."

Би удирдлагыг эргүүлэн харсаар, байгалийн өнгө гэх нэртэй саарал товчлуур дээр дарахад таазаар дүүрэн бүдэгхэн гэрэл асаж, өрөөг улам тав тухтай болголоо.

Хисын эвшээсээр "Ахх, өнөөдөр юу ч хийгээгүй мөртлөө их ядарч байна шүү. Одоо бараг 12 цаг болж байна.Унтахад хэцүү байвал гэрлээ унтраах юм уу?" гэхэд түүний нойрноосоо болоод нүдэнд нь нулимс цийлэгнэн үзэгдэх нь харагдана.

Түүний нүд яг л янзага шиг..том..бас үзэсгэлэнтэй.Үүрд ширтээд л баймаар.

Би хөнжилдөө улам шигдсээр "Үгүй ээ, унтраах хэрэггүй.Үнэхээр тухтай байна." гэхэд түүний инээмсэглэл болон нүүрэн дээр минь унжсан үсийг чихний минь араар хийж өгөн, хурууныхаа үзүүрээр арьсыг минь илбэж, амьсгалах бүрт нь үнэртэй ус нь хамар цоргим сайхан үнэртэх нь мэдрэгдэнэ.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now