Хэсэг 38: Би зүүдлээд байна уу?

210 44 22
                                    

------------✧♡✧-------------

Хүйтэн салхи сийгсэн энэ шөнө эргэн тойронд замын гэрэлтүүлгийн асаж, унтран анивчих нь л харагдаж, амьд амьтан үгүй театрын үүдэнд Конрадын тас зуурах гарнаас салах гэж хамаг чадлаараа хичээх би айсандаа хүчтэй цохилох зүрхээ чагнасаар, зориг гарган,

"Үгүй ээ, баярлалаа.Жэйкобын ээлж дуусахаар түүнтэй хамт явна гээд амлачихсан юм." гэсэнд тэр хариу инээд алдсаар, "Аливээ, Хёна.Надаас айх хэрэггүй дээ." гэлээ.

Би түүнийг үл тоомсорлон, гараа урдаа сэгсрээд, "Үнэхээр хэрэггүй гээд байна! Даараад байгаа болохоор дотогшоо орлоо." хэмээсэнд түүний царай гэнэтхэн ширүүн болж өөрчлөгдөөд, "Ингэх юм биз дээ..Чи надтай хамт явах л болно доо!" гээд цамцнаас минь татаж, би бушуухан шиг Жэйкобоос тусламж авахаар театр луу гүйн орох гэтэл санаандгүй хойш хөл халтиран унахдаа танихгүй нэгний гар бэлхүүсээр минь ороон тэвэрч авахыг мэдрэв.

"ХИСЫН!?"

Тэр..тэр энд байх ямар ч боломжгүй биш гэж үү?

Энэ үед кино театрын хаалга хүчтэй савагдан, Жэйкоб уураа барьж ядсаар, "Ямар новшоо хийгээд байгаа юм!? Конрад.Түүнийг тайван орхиод зайлж үз!" гэж хашхиран гарч ирсэнд би урдаа зогсох нэгнийг харсаар нүдэндээ ч итгэлгүй хойш нэг алхам ухарлаа.

Жэйкоб энэ үед дөхөж ирээд, "Хисын?" хэмээн гайхсан харцаар бидэн рүү ширтсэнд би хоёрхон алхмын урд зогсож байгаа нэгнийг төсөөлөл минь биш байсныг сая л нэг ойлгов.

"Энэ залуу чинь хэн юм?"

Конрад Хисын рүү хөмсгөө өргөсөөр, ууртай царайлан асуусанд Жэйкоб хажуунаас орж ирэн, "Чи одоо хүртэл зайлаагүй юугаа хийгээд байгаа юм? Чамд түүний хэн байх нь ямар хамаатай гэж? Арилж үз." хэмээн түүнийг эвгүй байдалд оруулсаар нэг юм буцаж машиндаа суун явахад хүргэлээ.

Урдаа зогсох нэгнийг ширтсэн хэвээр, тун удалгүй яагаад ч юм өөрийн эрхгүй түүн рүү гүйж очин тэвэрсэнд тэр хариу үл ялиг инээмсэглэн, гэнэтийн үйлдэлд тэнцвэрээ алдан унах дөхөв.

"Хөөе.."

Би түүний энэ хоолойг хэдэн сарын дараа анх удаа сонссондоо баярлаж түүнийг улам чанга тэвэрсээр, "Та энд яг юу хийж байгаа юм бэ?" хэмээн асуусанд тэр ч гэсэн хэт их хөөрснөөсөө болоод хариулж чадахгүй байгаа бололтой.Эсвэл энэ зөвхөн миний төсөөлөл байх..

Байшингийн шилний тусгалд би Конрадыг машиндаа буцаж суугаад явах болон Жэйкоб бидний хажууд зогсоод эвгүй байдалд орохгүй гэсэн шиг ийш тийш харан, тэнгэр ширтэн зогсохыг хараад, би гэнэтхэн сандарч, Хисынээс бушуухан шиг салаад, "Бурхан минь, намайг уучлаарай.Жэйкоб..энэ бол Хисын." хэмээн солонгос залууг түүнд танилцууллаа.

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now