Нэгдүгээр бүлэг.

146 9 4
                                    


"Snow Predicts"

Melbourne Australia/ January Hanni Pham'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Melbourne Australia/ January
Hanni Pham'

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тэнгэр муудаж, цасан шуурга тавьж болзошгүй гэсэн болохоор хичээлийн бэлтгэл завсардана гэх яриа гарч, хүн бүр тогтворгүй, дэгэлзсэн янзтай болж хувирав. Хэдхэн өдрийн дараа хичээлийн шинэ жил болох тул энд тэндгүй самгардан гүйлдэх сурагчид л харагдах аж. Миний төлөвлөснөөр бүх зүйл энэ цасанд сүйрэн хойшлогдож миний өөрийн дураар байх өдөр хоногууд уртсах болно. Тэгтлээ ховор үзэгдэх цас хүртэл миний талд байх бололтой.

Ирэх өдрүүдийнхээ төлөвлөгөөг ийн гарган суутал хатагтай Шарлотын дуу өрөөгөөр нэг хадаж тэр хэдийн энд орж ирсэн буйг илтгэнэ. Гуч гарам насны дөлгөөн төрхтэй, хөгжмийн найруулагч гэгдэх үзэсгэлэнтэй бүсгүй. Эцэг эх минь намайг нэгдүгээр ангид ордог жил түүн дээр төгөлдөр хуур заалгах нэрийдлээр авч ирж байлаа. Тэр үргэлж цоглог эмэгтэй байсаар ирсэн. Түүнтэй байхад цаг хугацаа нүд ирмэх зуурт урсан одчихдог юм.

-Хэзээ ирсэн юм бэ? Удаан хүлээв үү? Тэр өнөөдөр нимгэн цэнхэр бошинз, өдөр бүр шахуу өмсдөг хөх кетээ өмсчээ. Нэгэн хэвийн хувцасласан атал ер бусын үзэсгэлэнт төгөлдөр харагдаж байгаа нь гайхам.

-Өдрийн мэнд хатагтай Шарлот! Та өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна.

-За боль доо Ханни. Өнөөдөр яасан эрч хүчтэй байх юм гэсээр удахгүй болох хичээлийн шинэ жил болон цаг агаарын байдлыг дурдав.

-Яг тийм энэ л намайг баяртай болгож байна. Бид дахиад хэдэн өдөр хамт байх нь гайхалтай биш гэж үү Шарлот.

-Гайхалтай хэрэг байна. Тэгэхээр чиний хэр зүйл бэлдсэнийг харцгаая.

Түүнийг хэлэхэд өнөөдрийн ажлаа өндөрлүүлэхээр гитараа аван түүнд бүтэн болгосон хоёр дуугаа дуулж өгөв. Хөгжим надад тайтгарал хийгээд аз жаргалыг өгдөг. Яаж ч хичээсэн өдрийг сайхан төгсгөж чадахгүй үе байдаг шүү дээ. Тэр үед дуу хөгжим надад тусалдаг юм.

seasons [hanni pham]Where stories live. Discover now