Сонки

23 4 3
                                    

-Байна уу?
-Байна.
-Аан сонбэ Ники байна аа.
-Аан за.
-Юу нөгөө өнөөдөр хоёулаа уулзах уу?
-Өнөөдөр үү? 1дэхэд уулзах байж уу?
-Хичээлээс тусдаа онцгой уулзалт гээд бодчих.
-Тэгвэл тэгье. Гэрийн хаягаа явуулчвал очоод авья.
-Заа мессежээр явуулчихъя.
-Заа тасаллаа.

Ники надтай уулзах гэж үү? Сонин л юм.

Болзоо биш юм чинь хувцасаа тэгж их чухалчилсангүй. Гэхдээ л юу ч хамаагүй өмсөж болохгүй.

Ники:Хөөх хөөрхөн харагдаж байна сонбэ.
Сонү:Баярлалаа, чи ч гэсэн.
Ники:Би хөөрхөн байна гэж үү? Царайлаг харагдах гэж хичээсэн юмсан.
Сонү:Царайлаг байна аа. Тэгвэл одоо хаачих юм.
Ники:Нэг бодсон газар байна суучих.
Хэмээн машиныхаа хаалгыг ойнголгож өгвөл.
Сонү:Хөөх 1курсын оюутан байж ийм сайхан машинтай.
Ники:Минийх биш аавыхаа.

Машиндаа суугаад бүсийг минь бүслэж өгөв. Сээтэн хаяад байгаа юм байна л даа.

Сонү:Хаашаа явах аа хэлэхгүй юм уу?
Ники:Очоод мэд ээ.
Сонү:Зөз
Ники:Эгдүүтэй байна.
Сонү:Юу?
Ники:Юу ч биш ээ

Жинхэнээсээ найрах гээд байгаа юм байх даа. Эгдүүтэй байна гэж баттай хэлсэн.

Ники:Ирчихлээ.

Машинаасаа буугаад надад хаалга онгойлгож өгөв. Хэр найрахыг чинь харъя лдаа.

Сонү:Хөөх
Ники:Энд байнга ирдэг юмаа.
Сонү:Хаана аваачих гээд байгаа юм гэж бодсон чинь хөгжмийн дэлгүүр байж ээ.
Ники:Таалагдсан хөгжмийг чинь авч өгье.
Сонү:Нээрээ юу?
Ники:Мэдээж
Би ч тэр хавиар явж байтал нэгэн хийл нүдэнд тусав. Хийл тоглох үнэхээр дуртай юмсан.
Ники:Энийг авах уу?
Сонү:Хэрэггүй ээ.
Ники:Хэрэггүй юм бол яагаад ингэж төвлөрч хараад байгаа юм.
Сонү:Үнэхээр болно гэвэл авъя.
Ники:Ахаа энийг авъя.

Сонү:Чи ингэхэд яасан их мөнгөтэй юм.
Ники:Баян айлын хүүхэд болохоор л.
Сонү:Тийм байх даа. Одоо хаачихав.
Ники:Та шавар эдлэлд дуртай юу?
Сонү:Тийм ээ.

Сонү:Би тийм ч сайн хийж чадахгүй шд
Ники:Би ч гэсэн гэхдээ хийж чадах чадахгүй нь тийм ч хамаагүй ээ. Сонирхолтой байвал болно доо.

Үнэхээр хос аяга хийе гэсэн. Тэр ч сайн юмаа. Татагдаж эхэлж байна.

Ники:Ингэж барихгүй ээ. Алив ингээд хэвд оруулна.
Гарнаас минь бариад аягаа хэвэнд оруулж байна. Мастер бололтой.
Сонү:Сайн хийлээ үр дүн нь сайн байх байхаа.
Ники:Бид хийсэн юм чинь үзэмжтэй харагдана байхаа сонбэ.
Сонү:Өлсөж байна. Юм идэхээр явах уу?
Ники:Мэдээж, шарсан мах?
Сонү:Тэгье ээ.

Сонү:Чи мах шарахдаа их сайн юм байна.
Ники:Баярлалаа. Хүмүүс их тэгж хэлдэг лдээ.
Би түүнд байцайнд мах ороож өгөөд
Сонү:Ааа гээрэй
Ники:Аааа Хөөх амттай байна.
Сонү:Тийм байгаа биз. Сөжү уухуу?
Ники:Тэгье ээ.

Сонү:Амттай байлаа.
Ники:Тантай байсан болоор ч тэр юм уу илүү амттай байлаа.
Сонү:Одоо тэгвэл очих газар байхгүй биздээ.
Ники:Тийм ээ. Нар ч жаргачихлаа.
Сонү:Хан гол шөнө их сайхан харагддаг гэдгийг мэдэх үү?

Ники:Өмнө нь Хан гол дээр ингэж орой болсон хойно ирж байгаагүй юм байна.
Сонү:Би ихэвчлэн шөнө ирдэг лдээ. Өдрийнхөөс дээр байдаг болохоор. Хэцүү байгаа үедээ ирж уйлдаг байсан юм.
Ники:Одооноос хэцүү байгаа үед чинь би хамт байж өгье сонбэ.
Сонү:Тэгээрэй.
Ники:Нээрээ та нөгөө хийлээ тоглоод өгөөч.
Сонү:Одоо юу?
Ники:Тийм ээ. Хүмүүс ч бараг байхгүй байна шдээ. Сонсмоор байна аа хён.
Сонү:Чи намайг хён гэсэн үү?
Ники:Сонбэ биш хён гэж дуудмаар байна. Гэхдээ одоо энэ чухал бишээ. Би хийлийг чинь аваад ирье. Май хён.
Сонү:За яахав тоглож өгье. Гээд амьсгаагаа аван тоглож эхлэв.

Сонү:Удаан тоглоогүй болохоор муу байгаа байхаа
Ники:*Ангайсан амаа хаан* Гайхалтай хён *алгаа таших*
Сонү:*Мишээн* Тийм байна уу?
Ники:Хаана ингэж тоглож сурсан юм.
Сонү:Авга ах маань зааж өгсөн юм.
Ники:Яагаад тоглохоо больсон юм.
Сонү:Эцэг эх маань зөвшөөрдөггүй байсан юм. Хичээлдээ анхаар хийл ямарч хэрэггүй гээд л.
Ники:Тэгвэл надад тоглож өгч байгаарай хён. Би их баяртай сонсноо.
Сонү:Тэгээрэй. Заза харьцгаах уу даа.
Ники:Тэгье ахаа.

2022 оны 9сарын 30
Ники:Хён би танд сайн. Бүр үнэхээр их
Сонү:Согтуудаа дэмийр ч байх шив
Ники:Нээрээ ахаа. Худлаа биш шүү. Надтай үерхээч.
Сонү:Маргааш өглөө ингэж хэлснээ санана гэвэл үерхье.
Ники:Мэдээж. Гээд нүүр лүү ойртоод.
Үнслээ шүү ахаа.
Толгой дохив
Тэгээд л хосууд болсон юм даа. Нэг зүйл нэмж хэлэхэд тэр үнсэлцэхэдээ үнэхээр сайн.
Маргааш өглөө.
Ники:Юу ахаа
Сонү:Яасан Ники хэмээн юу ч болоогүй юм шиг хэлэв. Согтуу байсан үеэ хэн л санахав дээ.
Ники:Таныг одооноос найз залуу минь гэж дуудаж болно биз дээ.
Сонү:*Инээн* Мэдээж. Гэхдээ надтай үерхэхэд нэг дүрэм бий.
Ники:Юу ч байсан биелүүлнээ.
Сонү:Би хэзээ ч үерхлээ нуухгүй. Хоёул эрэгтэй гэдгээсээ ичих юм бол салж болно шүү. Ийм л байна. Өөр хүсэх зүйл байхгүй.
Ники:Мэдээж ичихгүй найз залуу минь. Тэгвэл одоо үнсэж болно биз дээ.
Сонү:Юу???





[Орой оруулдаг намайг уучлаарай. Гэхдээ үнэндээ ядар ч байна аа аккаунт ажлуулж комик бичиж, тэгээд ахиад ватт бичнэ, бүр өдөржингөө хичээлтэй. Өглөө даалгавар аа хийнэ. Орой ирээд л бичнэ. Гэхдээ ганц урмын үг авчвал тэр бүх ядралтаа мартаад гоё бичиж болно. Гэхдээ үнэхээр муу бичээд байна аа. Анхных болохоор их хэцүү л байна.]
!!!Гоё урмын үг авахаас нааш бичихгүй!!!

Шархалсан зүрх Where stories live. Discover now