-Өө уучлаарай яарж яваад үнэхээр уучлаарай
Гүйж явж байх даа санаандгүйгээр царайлаг залууг мөргөчихөөд уучлалт гуйж буй нь энэ.
-Зүгээрдээ
Хэмээгээд унасан цааснуудыг нь түүж өгнө. Гар бага зэрэг шүргэлцэх төдийд биеэр нь тог гүйж буй мэдрэмж мэдрэгдэв.
-Юу чи хөгжмийн өрөөг хаана байдагыг мэдэх үү? Шилжиж ирсэн учраас сайн мэдэдгүй ээ.
-Аан би хөгжмийн өрөө рүү явж байгаа учраас дагаад явахад болноо.Ингэж л бид танилцсан юм. Анх харахад түүний хар саарал үс нүдэнд тод тусаж үлдсэн юм.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. (Ийм л сайхан залуу шүү дээ)
Гэхдээ түүний шүрмэслэг том гар нь хэн бүхний харцыг булаахаар байсан юм.
Австралиас ирсэн энэ хүүгийн гадаад төрхийг магтвал бүтэн ном болно биз.
Гадаад төрх ч гэлтгүй зан ааш байгаа байдал нь бүгд төгс.
Хүмүүстэй хүндэтгэлтэй харьцаж, амьтан хайрлаж, хажууд байгаа хүмүүсийг халамжлах гэдгээс авахуулаад л. Тэр зүгээр л төгс нэгэн.
-Танд солонгос хэл заах Ким Минсо байна аа.
-Шим Жэюүн гэдэг. Чи нөгөө өглөөний охин байна тийм ээ.
-Та чинь аан тиймээ. Заа тэгвэл номоо гаргаад ирээч.Түүний хувийн солонгос хэлний хичээл. Багшийн зөвлөснөөр би түүнд солонгос хэл заахаар болсон юм.
Тэгээд л түүний над руу харах харц, гэрэл цацруулсан инээмсэглэл, сайхан хоолой гээд би бүгдэд нь дурласан юм.
Хүн болгонд байдаг өсвөр насны хайр минь Жэйк ах байсан юм.
Бусад охид шиг орой гэртээ ирээд түүний тухай бодож, түүнийг бодохоор л инээж, ичиж сандар ч явсан үе минь.
Анхны хайр минь тэр байсан.Анхны тэврэлт, анхны үнсэлт, анхны гараас нь атгасан хүн гээд. Тэр миний алтан анхны хайр минь байсан.
Гэрт хүргэж өгөөд намайг гэртээ ортол явахгүй гээд, хүйтэнд намайг дааруулахгүй гээд гарыг минь кармандаа хийж өгч, зүүж буй оролтоо надад зүүлгэж, гадуурах цамцаа надад өмсүүлж, надад зориулж дуу дуулж өгч, мөрөө ч дэрлүүлээд надад үнэхээр хайртай. Би ч гэсэн үнэхээр хайртай байсан юм.
Жэюүн ах надад хэтэрхий их хайртай байсан. Бүх зүйлээ орхиод намайг сонгох хэмжээний тийм л их хайртай байсан. Харин миний түүнд барьсан хариу нь өөр хүнд сэтгэл унагаж, хатуу үг хэлээд орхиж явсан явдал юм.
2018 оны 10 сарын 5
-Минсо би замдаа энэ цэцгийг хараад тэгээд чамтай адилхан болохоор авчихлаа. Май
-Яагаад? Яагаад авсан юм? Яагаад миний төлөө ийм хэрэггүй зүйлд мөнгө үрсэн юм?
-Мөнгө асууд-...
-Салъя
-Юу? Чи сая.. хэрвээ энэ цэцэгнээс болсон бол би-..
-Үгүй ээ ахаа надаас болсон юм. Таны надад зориулсан бүхнийг чинь би даалгүй өөр хүнд сэтгэлтэй болчихлоо. Намайг хайрласан их хайраарай өөр хүнийг хайрлаарай.
-Минсо!
Нэг ч нулимс унагаалгүй. Нэг ч эргэж харалгүй тэр чигтээ түүнээс явсан юм.
Түүнийг гүн ангалд унагаачихаад явсан юм.2019 он 5сарын29
-Хөөх дээд ангийнхан ингээд төгсчихлөө. Бид нар ч бас дараа жил ингээд төгсөнө дөө.
-Харин тиймээ тэгээд их сургууль, ажил, нөхөр, хүүхэд, эцэст нь тэтгэвэртэй гарчихаад үхэхээ хүлээгээд сууна гээд бод доо.
-Юун муу ёртой юм чи чинь одоо.
-Үнэн юм чинь!
-Хөөе Ким Минсо гээд хүүхэд байна уу?
-Юу би!
-Математикийн багш дуудаж байна
-Заа
Баахан сүлбээ хүүхдүүд дунд арай гэж явж байхад гарнаас нэг нь татчихав
-Юу хөөе-...яасан
-Хөөх ямар хүйтэн юм бэ?
-Хэлэх юм байхгүй бол би ингээд явлаа. Яарч байна лдаа
-Математийн багш биш би дуудсан юм. Би гэвэл ирэхгүй гэдгийг чинь мэдэж байсан учраас
-Яах гэж дуудсан юм сонбэ.
-Сонбэ? Зүгээр ах-..
-Яриа сунжруулах гээд байгаа бол би ингээд явлаа.
-Хоёулаа ахиад хэзээ ч уулзаж магадгүй шүү дээ. Тэр үед чи одоо байгаа шигээ биш инээмсэглэж хүлээж аваарай.
-Тэр үедээ л больё сонбэ би ингээд явлаа.
-Би чамд үүрд хайртай байх болно Ким МинсоТүүний хэлсэн хамгийн сүүлчийн үг энэ байсан юм.
Миний сонголт зөв байх болов уу?
(Тан нар урам өгөлдөө. Төгсгөл нь ямар байвал зүгээр вэ? Гунигтай төгсгөлтэй болгох уу? Эсвэл эсрэгээрээ юу?)

YOU ARE READING
Шархалсан зүрх
RomanceИ Хисын Би чамд хайртай Гэхдээ би хүний хүнд шунамааргүй байна Тавилан гэгч нь энэ үү? [Анхных болохоор хайрлаад өгөөрэй] /хуучин бичиж байсан аккруугаа орж чадахаа больчихсон болохоор энэ акк дээрээ бичнэ ээ/