Аав

30 2 1
                                        

-Хөөх сайхан амьтан байх чинь вэ? Ганцаараа явж байгаа юм уу бялзуухай минь.
-Уучлаарай зөрье!
-Чадахгүй гэвэл?
-Уучлаарай би нө-
Үгээ ч гүйцээгээгүй байхад тэр залуу шууд л тэврэх гээд дайрах нь тэр.
Аль болох хурдхан л хөлдөхийг хичээж байтал Жэйк ах хүрч ирэн тэр залууг цохиод авах нь тэр
-Миний эмэгтэйд хүрээд үзээрэй новшоо!
-Новш гэж! Бүр даварцгаах юм байна л даа нааш ир гөлөг минь! Хэмээн дайрахад нь Жэйк ах шужд намайг татан зугатаав. Гадаа бороотой байсан ч тэрийг анзаарахгүй гүйв.  Эргэж харвал өнөөх залуу чинь 4,5 лаа болчихсон байв. Нэлээн удаан гүйсэний эцэст өнөөх залуугаас холдов. Ах бид хоёр саравчин доор бороо зогсохын хүлээн суулаа.
-Би таны эмэгтэй юм уу?
-Үгүй ээ тэр нөгөө нөхцөл байдалдаа тохируулаал тэгээд хэлчихжээ.
-Хөөрхөн байсан
-Юу?
-Та уурлаж байх даа хөөрхөн байсан. Анх удаа л таныг уурлахыг харсан.
-Минсол аа.
-Мм?
-Чи надтай үерхэх үү?
-Үгүй ээ ахаа, чадахгүй нь.
-Юу? Яагаад? Хэрвээ чи-
-Ямар ч хэрвээ байхгүй ээ ахаа. Шалтгаан байгаа болохоор чадахгүй байна.
-Ямар шалтгаан?
- Ахаа би хорт хавдартай. Цусны хорт хавдар. Надад одоо амьдрах хэд хоног л үлдсэн.
-Юу? Тоглоод байгаа юм уу? Тоглосон юм аа гэл дээ.
-Би яагаад тоглоно гэж? Тийм болохоор л агаарын бөмблөгө, клуб, үс гэх зэрэгээ өөрчилсөн юм. Одоо бас тантай хөгжмийн фестивал үзэх дутуу. Заавал хамт явж үзнэ шүү.
Гэхэд Жэюүн аль хэдийн нулимс уначихсан байх нь тэр.
-Минсол аа... би итгэхгүй байна аа гуйя, үгүй гээд хэлээч дээ гуйя.
-Ахаа битгий уйл лдаа. Би хүн дагаад уйлчих гээд байдаг шдээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

-Хөөх үнэхээр том газар байна шүү ахаа. Би анх удаа л ирж байна.
-Амьдралдаа ганц ч удаа юу?
-Тийм ээ, би хичээлээс өөр зүйл мэддэггүй байсан шдээ. Эхэлж байна, эхэлж байна.
Дүүрэн хүмүүстэй талбай, тайзан дээр дуулах хүмүүс. Аз жаргалтайгаар ориллодох хүмүүс , тэр дунд нэг л хүн гунигтай харагдана. Хажуудаа зогсож буй эмэгтэй руу харан нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Эцэст нь тэр фестивал өндөрлөв. Жэйк, Минсол хоёр Минсолыд хонохоор болоод, Жэйк газар нь, Минсол өөрийн орон дээрээ унтахаар хэвтэж байтал Жэйк ам нээв.
-Чи айхгүй байна уу?
-Юунаас?
-Үхлээс
-Тэрнээс илүүг үзчихээд яагаад айна гэж?
-Заазаа ойлголоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

-Хөөх миний охин ч том болж ээ.
-3сарын өмнө уулзаа биз дээ.
-Тэгсэн ч санана шдээ.
-Ххэ заазаа аав хоолоо захиал.




-Тэр усан оргилуурыг хар даа аав!
-Хөөх гайхалтай, амьд явахдаа ийм юм хардаг л юм байна.
-Юун сүртэй ярьдаг юм бэ та.




-Миний охин ч хөөрхөн болж ээ.
-Таны охин юм чинь мэдээж шүү дээ.





-Тэр оддыг хар даа аав!
-Хөөрхөн юм байна. Гэхдээ чамайг яаж гүйцэхэв.


















{Санаа эдр юу ч байхгүй обсо шүү. Юу ч гэсэн дараагийн хэсэг шууд оршуулгаас явна шүү. Таалагдсан бол ядаж воте оо дараарай}

Шархалсан зүрхWhere stories live. Discover now