Миний ертөнц

23 3 2
                                    

И Хисын
Бурханы бүтээл болсон тэр залуу, амьдралыг минь орвонгоор нь эргүүлж, зовлон гачлал руу өөрөө ороход хүргэсэн нэгэн

Шим Жэюүн
Бүх л амьдралаа надад зориулж мэдэхээр залуу, тэр л инээмсэглэлээрээ зүрхийг минь чимчигнүүлдэг нэгэн.

Ким Сонү
"Жинхэнэ найз" гэдэг үгийн жишээ болсон хүн, бүх дэлхий миний эсрэг босоход намайг гэх хүн.

Пак Жонсун
Яг л жинхэнэ ээжийн хайр ямар байдаг тэр хайрыг мэдэрүүлж өгсөн залуу, хэдий ганц хоёр хатуу үг хэлдэг ч тэр бүхэн нь бидний төлөө л байдаг нэгэн.

Пак Сонхүн
Хэдий мэдрэмжгүй юм шиг царайлдаг ч хамгийн мэдрэмжтэй бөгөөд сэтгэлтэй залуу. Миний дуртай гэсэн бүхнийг санаж байдаг залуу.

Аав
Надаас болж зөндөө ядардаг ч миний төлөө босоод хичээдэг хүн. Намайг ээжгүй өссөндөө харамсах вий дээ гэж бодоод яг л гадаа гараад аав дотор ороод ээж минь болж амьдарсан нэгэн.

Энэ л миний ертөнц илүү үгүй дутуу ч үгүй миний ертөнц

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өглөө босон хичээлдээ суучихаад, дадлага хийхээр Жэйк ахын ажил дээр очин хийх ёстой зүйлээ хийгээд байж байтал Жэйк ах хажууд ирэн
-Өдрийн мэнд Минсо, юу хийж байгаа юм?
-Ажил, нээрээ та өчигдөр Хисынтэй уулзсан биздээ юу ярьсан юм?
-Аан тэр үү? Бид 2 жоохон сөжү ууж суусан юм аа. Хисын Сомитой асуудалтай байх шиг байна лээ. Тэр талаар л ярьсан.
-Юу вэ? Тэр 2 чинь гэрлээд хагас жил л болж байгаа биз дээ? Ийм хурдан асуудалтай болчихож байгаа юм уу?
-Амьдралд асуудал ямар цаг хугацааны давтамжаар ирдэг биш дээ. Тэглээ ч тэр хоёрын асуудал бид нарт хамаагүй шдээ.
-Тэр нь тийм л дээ. Заза ахаа явж ажилаа хий. Ажилынхан чинь хараад байна.
-Заза битгий хөөгөөд бай.

Эцэст нь би хийх ёстой зүйлээ дуусган харих гэж байтал Жэйк ах хүрээд ирэв
-Минсо, Одоо завтай юу?
-Мм тийм ээ яасан?
-Тэгвэл надтай хамт нэг газар луу явах уу?
-Юу хаашаа?
-Очиж байж мэднэ ээ, явъяаа

Жэйк ахад чирүүлсээр машинд суулаа.

Нилээн хол явсны эцэст ашгүй нэг юм түүний яриад байсан газар болох далайн эрэгт ирлээ.

-Хөөх далай хараагүй удсан байна шүү.
-Би ч гэсэн, хамгийн сүүлд ахлах сургууль даа чамтай хамт ирсэн юм байна.
-Хөөх би ч гэсэн тэр үед л ирсэн.
-Эндээс нар жаргах их гоё харагддаг учираас ахиад хармаар байсан юм.
-Тэгээд л намайг авчирсан байх нь ээ. Намайг өөрийнхөө болгох арга чинь юм биз дээ.
-Мэдээж! Өөрийн болгоно гэчихээд хүчтэй алхам хийгээгүй болохоор.
-Та ч үнэхээр өөр түвшиний хүн юм аа.
Хэдэн охин найрсан юм бэ?
-Мэдээж ганцхан чамайг л найрсан шүү дээ

Бид 2 далайн эрэг дээгүүр гүйж, нар жаргахыг харж, хуучин түүхүүдээ ярьцгаасан юм

Бид 2 далайн эрэг дээгүүр гүйж, нар жаргахыг харж, хуучин түүхүүдээ ярьцгаасан юм

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

Эцэст нь сар гарахад бид 2 явахаар боллоо. Тэр ч намайг гэрт хүргэж өгөв. Би гэртээ орж ирээд шууд л өвдөлтөндөө тийрэн унав. Бурхан үнэхээр намайг шийтгэж байгаа бололтой. Хорт хавдар ч гэх шиг









{Богино байдагт сорри гааяс. Би чинь бараг хэдэн сарын зайтай зохиолоо оруулдаг болохоор ганц хоёр юм аа мартчихсан биччихдэг шүү. Ойлгомжгүй зүйл байвал асууж байгаарай. Бас одоо гоё идэвхтэй орно оо}

Шархалсан зүрх Kde žijí příběhy. Začni objevovat