-Тийм ээ эмчээ, эмнэлэгт хэвтэх шаардлагатай болох хүртлээ зүгээр биз дээ тийм ээ?
-Тийм ээ долоо хоногын дараа заавал ирээрэй, тэрнээс өмнө өвдөлтөө дийлэхээргүй байвал шууд ирээрэй. Ойлгов уу.
-За эмч ээ, би ингээд явлаа.
Амьдрах магадлал 100гаас 20хан хувь. Илүү хүндэрвэл түүнээс ч бага хувь болно. Магадгүй дэлхийд намайг багтаах зай гараагүй болохоор л цусны хорт хавдартай болсон биз. Мөрөөдөл гэдэг зүйлийн үзүүрт дөхөөд ирэхэд буцаад л намайг эхэлсэн газарт нь авчирчихлаа.
Гэртээ орж ирэн өнөөх мөрөөдлийн талаар бичсэн дэвтрээ гаргаж ирэн ахиад бичив
Үхэхээсээ өмнө хийх зүйлс:
Гэж биччихээд өөрийгөө шоолох шиг
1.Агаарын бөмблөгт сууж үзэх
2.Аавтайгаа гадуур гарах
3.Клуб орж үзэх
4.Хөгжмийн фестивал үзэх
5.Үсээ өөрчлөх
-Хөөх би амьдралдаа ийм зүйл бичдэг байх нь ээ. Хамгийн сүүлд 5н настай байхдаа л бичсэн юм байна.
Хэмээн амандаа шивнэж дуусаагүй байтал хамарнаас цус гарчихав.
Арай гэж цусаа арчичахаад орон дээрээ суутал ахиад д биеийн хаа сайгүй хатгуулан өвдөөд эхлэв.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
-Байна уу ахаа?
-Байна аа
-Ахаа та өнөөдөр завтай юу?
-Мэдээж, юу болсон юм?
-Тэгвэл манайд хүрээд ирээч, хоёулаа жоохон хөгжилдье
-Окэй, одоо очлоо.
Интернетээс харсан агаарын бөмблөгтэй газар ирвэл харагдах байдал нь нилээн дажгүй ногоон талбайтай бөгөөд өндөр уул байв.
-Энд их үнэтэй гэсэн шдээ, зүгээр юм уу?
-Зүгээрээ ахаа би даана.
-Хөөх Ким Минсогийн сайхан зан нь хөдөлсөн бололтой шүү.
-Хөөх ахаа, энэ үнэхээр янзтай байна аа. Тэрийг хардаа! Хөөх тэр том барилаг энэ дээрээс үнэхээр жижигхэн харагдаж байна.
-Гайхалтай харагдаж байна.
-Тийм шүү, тэр уул үнэхээр гайхалтай харагдаж байна.
-Тэр уул биш чамайг гайхалтай харагдаж байна гэсэн юм аа.
-Юу? Хэмээн толгойгоо эргүүлэн Жэйк ах руу харвал над руу үнэхээр зөөлөн харцаар над руу харж байх нь тэр.
-Сээтгэнэхээ болилдоо!
-Хүсэхгүй байна гэвэл?
-Эндээс шидчих нь шүү.
-Хамгаалалтын бүстэй юм чинь үхэхгүй шдээ тэнэг ээ.
-Та өөрөө тэнэг мэдэв үү!
-Үгүй ээ чи илүү тэнэг шдээ.
-Хөөе ер нь би дааж байгаа биз дээ! Эсвэл та өөрөө мөнгөө төлөх юм уу? Тэглээ ч та ер нь баян биздээ. Өөрөө тэр төлбөр мөнгөө төлөөрэй!
-Аав мөнгө өгөхгүй байгаа болохоор би ядуу гэсэн үг шдээ. Аав цалинг маань өгчихвөл би яг баяжих гээд байна. Тийм болохоор намайг даах чинь хэвээрээ шүү.
-Та ер нь ямар дураараа юм бэ?
{Нэг шөнийн дотор 2 хэсэг өгнө гэдэг чинь миний хувьд гайхамшиг шүү манайхаан. Миний онгод орж ирэхгүй юу ч биччихэв ээ}
Воте оо дараад сэт бичвэл маргааш даа дуусгачихана шүү;)
ŞİMDİ OKUDUĞUN
Шархалсан зүрх
RomantizmИ Хисын Би чамд хайртай Гэхдээ би хүний хүнд шунамааргүй байна Тавилан гэгч нь энэ үү? [Анхных болохоор хайрлаад өгөөрэй] /хуучин бичиж байсан аккруугаа орж чадахаа больчихсон болохоор энэ акк дээрээ бичнэ ээ/
