-
Од
Нар
Сар
Цас
Бороо
Солонго
Туйлын туяа
И Хисын
Үзэсгэлэнтэй гэж хэлэхэд ч багадна.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Эмэгтэй хүн өөрөө хайртай хүнтэй бус өөрт нь хайртай хүнтэй байж аз жаргалтай байна.Өөрийнхөө хайргүй хүнийг яаж хайрлана гэж?
Өөрийнхөө хайргүй хүнтэй байж яаж аз жаргалтай болно гэж?
Худал үг
-
Өөрт нь хайргүй хүнтэй байвал аз жаргалтай байна гэж үү?
Өөрийг нь үл ойшоодог хүнийг тэвчиж удаан хайрлана гэж үү?
Үнэн ч юм шиг
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
-Хүргэж өгсөнд баярлалаа. Төвөг удсан бол уучлаарай.
-Зүгээр дээ найзууд юм чинь ийм зүйл байх шүү дээ.
-Яв даа Хисын аа эртхэн эхнэр луугаа яв. Чамайг хүлээж байгаа байх
-Заа сайхан амраарай.
-Баяртай
Гэртээ орж ирэн орон дээрээ тэрийн унан, хуучин дурсамжаа бодов.
2014 он 4сарын8
-Хөөе!
-Хэн бэ?
-Миний хэн болох хамаагүй. Наад хүүхдээ тавьчихвал дээр юм шиг байна даа!
-Нэг тэрэгний хоёр дугуйнууд байх нь ээ. Тавихгүй гэвэл яах юм?
-Ингэнэ
Хэмээн тэквондогоос сурсан агаарын өшиглөлтөө ашиглаад түүнийг цохивол.
-Хөөх эмэгтэй гэж бодсон чинь. За тэгвэл чи эхэлсэн шүү.
-Илүү онгирох хэрэггүй3н 16 настай хөвгүүд
Ганцхан 13тай охин
Хормын төдийд бүгдийг нь буулгаж авсан тэквондочин охин
-Илүү онгирох хэрэггүй гэсэн биздээ. Жоохон охинд зодуулсан гэж онигоонд ормооргүй байвал хурдан явж үз!
Нөгөө гурав ч ширэв татсаар алга болов.
-Чи зүгээр үү жаалаа?
Хэмээн амаа ангайсан хүүхэд дээр очвол.
-Чи ч ёстой гайхалтай юмаа.
-Иймхэн онгироо гаруудад дээрэлхүүлхээсээ залхахгүй байна уу?
-Тэгээд би яах юм?
-Би чамайг хамгаалъя
-Гэхдээ чи охин би харин эрэгтэй шдээ.
-Сая лав би чамайг аварлаа.
-Ойлголоо чи намайг хамгаал.
-Тэгвэл харьцгаах уу?
-Манайх ийшээ
-Манайх ч бас
-Тэгвэл хамтдаа явцгаая
-Нэр чинь хэн юм?
-И Хисын, харин чи
-Ким Минсо, дугаараа
-Яах гэж?
-Аюул тулгарсан үедээ над руу залгаж бай
-Ойлголоо 010-***-***
-И Хис-
-Үгүй ээ "Миний сар" тэгээд ардаа эможитой тэгж хадгал
-Яагаад?
-Зүгээр "И Хисын" гэвэл муухай шдээ. Сар үзэсгэлэнтэй яг над шиг.
-Сар чамаас үзэсгэлэнтэй шүү! За яахав. Тэгвэл намайг Миний од гэж тэмдэглээрэй
-Яагаад?
-Сарыг тойроод зөндөө од байдаг учраас. Чи сар бол харин би од
-Ойлголоо2016 он 6сарын 5
-Байхгүй гэнэ ээ? Хэрвээ ухаад гараад ирвэл үхсэн гэж мэдээрэй.
-Та нар л миний гарт үхэх байх.
Гэнэт хажуу талаас нь өшиглөөд ороод ирсэн охиныг хэн ч харсан гайхахаар байлаа. Хажууд нь байсан хүүхдүүд ч уурлан дайрах гэсэн боловч яахан дийлэх билээ.
-Чи ч улам сайжрах юм аа.
-Харин чи биеэ хамгаалдаг бололдоо.
-Дараа жил ахлах сургуульд орохоороо дээрэлхүүлхээ больчихно.
-Ахлах сургуульд орвол би чамайг хамгаалж чадахгүй шүү.2017он 9сар
-За сайн байцгаана уу? Өнөөдрөөс энэ ангийг дааж авч байгаа Сун Хэсон багш байна аа. Хамтдаа хичээж ажилцгаая.
-Заа.▪︎Завсралгааны хонх дуугарах▪︎
-Хөөх ингээд л ахлах сургуульд орлоо шүү дээ.
-Харин тиймээ цаг хугацаа гэгч ямар хурдан юм бэ.
-Тийм шүү.
Ийн ярилцах хооронд нь ард хоёр хөвгүүн хэрэлдэх тод сонсогдов.
-Би яахаараа хулгайлсан байдаг юм. Энэ дээр л байсан шд
-Нотолгоо нь юу юм? Хулгайлсан даа гэмшээд буцааж өгч байгаа юм биш үү? Нэг л хулгай хийсэн бол насаараа хулгайч болдог юм.
-Тусалж өгч байхад чинь юу гээд байгаа юм бэ.
-Би өөрөө хайгаад олох байсан юм. Тусалсан ч гэх шиг дөнгөж сая энэ дээр байгаагүй, байсан бол би чамайг ингээд хулгайчаар чинь дуудаад байж байх уу? Шинэ утас гээд хэчнээн их айлаа даа.
-Хөөе та хоёр хүмүүст гай удалгүй зүгээр учираа олоод саллдаа.
-Чи дут
-Чи дут
-Хөөе за яс яривал би энд чинь--Бүр гурвуулаа болчихлоо.
-Би оччихоод ирье
-Юу яах гэж Хисына?-Хөөш та гурав зэрэг зэрэг ярилгүй дуугуй байж бай. Нэгдүгээрт энэ хүүхэд
-Энэ хүүхэд биш Жонсун гэдэг ер нь бол Жэй
-За тэгвэл энэ Жэй чиний утасыг
-Сонү
-Сонүгийн утасыг хулгайлаагүй. Би харсан юм. Гэхдээ унагачихсан.
-Юу?? Чи муу яаж
-Хөөе хөөе чи ч гэсэн буруутай л байгаа биз дээ.
-Чи өөрөө миний утасыг унагаасан байгаа биз дээ.
-Чи намайг юу гэлээ нэг хулгай хийвэл насаараа ч гэх шиг.
-Хөөе би та хоёрыг хүмүүст садаа болихоо боль гэж хэлсэн биз дээ.
-Заа би мэдэхгүй мэдэхгүй энэ гурав чинь эвлэрэхгүй юм байна.2017он 12сарын17
-Гадаа ёстой хүйтэн байна шүү
-Харин тиймээ. Тэгсэн ч одоо хичээл амарлаа шүүдээ. Бас хүсэн хүлээсэн шинэ жил минь ирлээ.
-Та хоёр ороолтоо зүүлдээ. Би насаараа та дөрвийн араас ингэ тэг гэж гүйхгүй шдээ.
-Заа даа заа үглээ гэдэг нь.
-Угаасаа үглээ Жэй гэдэг хочтой шүү дээ.
-Юу гэнээ та хоёр. Өөрийх нь төлөө хэлж байхад. Зодуулхыг хүсээ юу?
-Заа уучлаарай даа. Өө тэндээс Сонхүн Сонү хоёр ирж байна.Одоо үе
"Сайхан байж дээ бид."
Иргэн ирсэн жү бээбүүд . ♡
YOU ARE READING
Шархалсан зүрх
RomanceИ Хисын Би чамд хайртай Гэхдээ би хүний хүнд шунамааргүй байна Тавилан гэгч нь энэ үү? [Анхных болохоор хайрлаад өгөөрэй] /хуучин бичиж байсан аккруугаа орж чадахаа больчихсон болохоор энэ акк дээрээ бичнэ ээ/