Би хэрэггүй

76 6 3
                                        

     
   
     Чиний төлөөл бол юу ч хийхэд
бэлэн байна. Чи л болохоор, чамайг л болохоор би хайрладаг. Гэхдээ чи тийм сайн эхнэртэй байхад би хэрэгтэй гэж үү? Үгүй шүү дээ. Миний хүсдэг ганц зүйл бол чамайг аз жаргалтай байлгах. Гэхдээ тэр хүсэл намайг чамаас холдуулдаг.



2019 он 11сарын30

Хүүхдүүд намайг Хисынд сайн гэдгийг гадарлаж эхэлж байсан. Никигээс болоод. Ники бол надад сайн байсан хүүхэд. Миний араас 5 жил гүйсэн,үнэхээр үнэнч. Төгсөн төгстөл минь намайг л гэсэн хүүхэд. Жэюүн ахтай үерхэж байхад байнга сал гэж жэюүн ахыг сүрдүүлдэг байсан. Гэхдээ одоо тэр найз охинтой болсон байхаа. Бид уулзаагүй удаж байна. Намайг төгссөний дараа дахиж уулзаагүй билээ.

Гэхдээ намайг гэх нь үнэхээр хэцүү байсан. Хисын бид хоёрыг хараад шууд л намайг Хисынд сайн гэдгийг мэдчихээд найздаа хэлсэн. Харин тэр найз нь сургууль даяар тараачихсан. Хисын Соми хоёр бол гал халуун хосууд байхад сайн найз нь Хисынд сайн болсон. Тэр яриа мэдээж Хисыны чихэнд очилгүй яахав.

-Яа Ким Минсо чи надад сайн юм уу?
-Би яаж чам шиг хүнд хахахаа.
-Тийм байлгүй дээ. Хүүхдүүд ч сонин сонин зүйл санаанаасаа зохиох юмаа.
-Харин тиймээ,найз охиндоо залруулж хэлээрэй.
-Заа би одоо ингээд явлаа. Сомиг хүргэж өгөх ёстой,баяртай.

Түүнийг араас нь харж зогсохдоо бодсон юм.

"Түүнд би хэрэггүй"

"Надаас илүү нь түүнд байгаа"

Би түүнд хэчнээн хөөрхөн харагдах гэж хичээдэг ч угаасаа түүнд хөөрхөн харагддаг хүн бий.

Үргэлж түүнд сэтгэл гаргасан ч түүнд сэтгэл гаргах эрхтэй хүн байгаа.

Аль хэдийн түүнийх болчихсон хүн байгаа.

Соми буруутгамаар байгаа ч тэр хэтэрхий сайн хүн.

Бүр хэтэрхий их сайн хүн.

Надад түүнийг хараах эрх үнэхээр байхгүй юм байна лээ.

2023 оны 10 сарын 10
Буюу яг одоо


-Байна уу?
-Байна аа
-Бас орондоо хэвтээд л байна уу?
Бөөнөөрөө уулзадъя лдаа тэгэх үү?
-Юун уулзалдах вэ? Хисыны хуримаар уулзаа биз дээ
-Тэр үед чинь зүгээр л уулзсан энэ удаад хамт хөгжилдье өө гуйж байна.
-Тэгвэл та 4 л уулзахгүй юу даа би гармааргүй байна.
-Яагаад вэ? Гуйж байна шдээ Ким Минсо
-Ким Сонү гуай би гарахгүй! Гуйгаад ч нэмэргүй шүү.




Би яагаад энд ирчих вэ? Сонүгийн гуйлтад татгалзаж чадах хүн байхгүй шүү.

Сонхүн:Тухтай уулзаагүй яасан удаа вэ?
Хисын:Тийм шүү завгүй байсаар байгаад.
Сонү:Бурхан минь хурим дээр яасан царайлаг болсон юм бэ гэж бодсон чинь юу вэ? Будаг л байсан байна шд.
Жэй:Чи тэгээд будаггүй байсан юм уу?
Сонү:Мэдээж.
Жэй:Илт будсан байж худлаа ярих хуультай шүү!
Сонү:Царайлаг надад тэр хууль чинь үйлчлэхгүй.
Жэй:Чи яаж өөри....
Минсо:Хэрэлдэх гэж ирсэн бол би харилаа.
Хисын:Гуйж гуйж ирүүлсэн ганц хүнээ явуулах гэж байгаа юм уу? Сонү
Сонү:Мэдээж үгүй Ким Минсо гуай одоо явах юм бол бид хоёрын харилцаа дуусна шүү.
Минсо:Үерхдэг юм шиг юу яриад. Тэгээд дуусна л биз дээ.
Сонү:Чи бид хоёрын харилцаа иймхэн байсан юм уу? Урам хугарчих лаа*Худлаа уйлах*
Минсо:Заза drama queen гуай би явахгүй ээ.
Сонү:*ялсан мэт ёжтой инээх*
Хисын:Хөгжилтэй хүмүүс шүү аан нээрээ Минсо Жэйк ах та хоёр үерхэж байгаа юм уу?
Сонү:Паах та хоёр арай буцаад нийлж байгаа юм уу? Бараг тэгсэн нь дээрдээ ах чамд их хайртай байсан шдээ.
Сонхүн:Чи ер нь яагаад жэюүнаас салсан юм.
Жэй:Харин тийн чамд ямар их сэтгэл гаргадаг байлаа даа. Одоо зүгээр гэвэл шууд суу.
Минсо:Бид үерхээгүй ээ. Та нар яахаараа ерөөсөө өөрчлөгддөггүй юм бэ? Ахлах сургуульд л ингээд дайрдаг байсан яг хэвээрээ.
Сонхүн:Бид өөрчлөгдөөгүй дээ юм биш чи л их өөрчлөгдсөн.

2018 оны 2сарын7

Хисын:Хөөе Жэйк ах та хоёр үерхээд байгаа юм уу? Өчигдөр болзож байгааг чинь харсан шүү.
Сонү:Пээх бүр үү ер нь зөв шүү. Жэйк ах чамд их сэтгэл гаргадаг шдээ.
Сонхүн:Манай ангийн Жэйк үү? Тэр их сайн хүүхэд шд. Үерхэхгүй байх шалтгаан байхгүй биз дээ.
Жэй:Харин тийн их сайн ах шиг харагддаг. Чи одоо шууд гэрлээ.
Минсо:Тийм ээ бид үерхэж байгаа. Миний найз залуу бүр үнэхээр их сэтгэлтэй заа. Тэгээд өчигдөр бид хоёр бүр...

Би нээрээ л өөрчлөгджээ.

Одоо

Хисын:Чи түүнтэй байхдаа их аз жаргалтай харагдаж байсан шд. Үерхдэг юм шиг л харагдаж байсан.
Минсо:Яагаад бид хоёрын талаар яриад эхэл вээ. Явахгүй юм уу? Хүүхдийн парк оръё гэчхээд. Явъя аа.








[Жэйвон,Сонки эдр байвал зөршөөрхийму. Жоохон яаой оруулбал болохгүйн болов уу?]

°Яг яавал гоё вэ? Нэг тийм болж өгөхгүй санагдаад байна аа. Сэтт бичээрэй хэлж байж л мэднэ шүү дээ°

♡Воте оо дараад сэттээ бичвэл баярлана шүү бээбс♡



Шархалсан зүрхDonde viven las historias. Descúbrelo ahora