Мөрөөдөл

66 5 6
                                        

Энгийн л өглөө
Сургууль гэрийн хооронд л явна.
Ямар ч утга учиргүй мэт амьдардаг. Ингэж байгаад үхчихвэл яах бол. Амьдралыг бүхэлд нь ч мэдэлгүйгээр үхчихвэл яана аа.

Метронд суухдаа тэгж бодсон юм.
Миний мөрөөдөл.
Би юу мөрөөддөг бол.
Хамгийн анх би 6 настайдаа өмгөөлөгч болно гэж боддог байсан
Гэм буруугүй хүмүүсийг өмгөөлдөг. Шударга ёсны төлөө зүтгэдэг өмгөөлөгч.
15 настайдаа тэквондогоос өөр зүйл чаддагүй учраас тамирчин болно гэж мөрөөддөг болсон. Гэхдээ зүгээр л чаддаг зүйлээ дуустал нь хийх гэсэн байх. Мөрөөдөл биш.
Аан харин түүнээс цааш И Хисынээс өөр зүйл мэдэхээ байсан.
Тэгвэл одоо? Одоо ч гэсэн би мөрөөдөлгүй амьдрана гэж үү? Нэг залуугаас өөр юу ч бодолгүй амьдрана гэж үү? Үгүй ээ тэр "нэг залуу" гэж нэрийдсэн хүн биш бүхэл амьдрал минь байсан юм.

Гэхдээ би одоо ингэж амьдармааргүй байна. Зүрх минь тэрнийг гэсэн ч тархи минь өөрийгөө гэх ёстой. Тэр юунд дуртай биш би юунд дуртай. Тэр юу мөрөөддөг биш би юу мөрөөддөг нь чухал юм.

Тэгээд орой нь гэртээ ороод хувцасаа ч тайлалгүй шууд дэвтэртээ гаргаж ирэн бичив.

Шинээр амьдаръя.

Зөвхөн би!

Эхлэлээс төгсгөл хүртлээ би биш ч төгсөх хүртэлээ би байя




-Хөөх Жэйк ах энд уулзана гэж санасангүй шүү.
-Өө Ким Минсо хоёулаа ч хувь тавилангаар учирсан бололтой.
-Хаха тэгэхээр эндэхийн захирал нь юм биз дээ.
-Нэг тиймэрхүү л харин чи дадлагын оюутан?
-Тиймээ. Би юу хийх билээ.
-Мм? Энийг хувилаад хурлын өрөөнд оруулж тавина. Тэгээд дараа нь энэ мэйлийг явуулна. Өнөөдөртөө нэг иймэрхүү зүйл хийнэ.
-Аан заза тэгвэл захирлаа ажилдаа ордоо.
-Алдаа гаргаж болохгүй шүү.
-Би хэзээ нээх алдаа гаргадаг байсан юм. Хурдан яв ноёнтоон.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

:Чи тэр дадлагын оюутан харсан уу?
;Аль нь
:Богинохон үстэй намхан охин.
;Аан тэр маягтай охин уу?
:Тийм ээ захирлыг эргүүлээд, захирал бүр арганд нь орчихсон байна лээ. Юу хийхийг бүр өөрөө зааж өгч эдр менежер ч тоож зааж өгдөггүй байхад.
Кофе найруулаад зогсох хоёр бүх хүмүүсийг ингэж муулдаг бололтой. Гэхдээ Минсог сонсоно гэж яаж таамаглах билээ дээ.
;Харин тийм шүү хамт ирсэн эрэгтэй оюутантай гаа үерхэдэг юм байх даа гэсэн чинь захиралтай сээтэгнээд байсан шд.
:Тэд нар шиг охидууд гэнэн царайлчихаад цаанаа-
-Цаанаа юу гэж?
-Юу? Өө Минсо..
-Эгч нараа хүн ингэж муулаад та хоёр юу хождог юм? Энэ байдал чинь ямар өрөвдөлтэй харагдаж байгаагаа мэдэж байна уу?
-Юу гэнээ чи сонбэ нарыгаа-
-Та хоёр яг одоо миний сонбэ юм шиг харагдахгүй л байна даа. Яг л надад атаархаад үхэх гэж байгаа өрөвдөлтэй амьдад шиг л байна.
Хэмээгээд гараад явав харин өнөөх урт үстүүдийн нүүр нь улайж харагдана.






-Хүргээд өгье
-Хэрэггүй ээ ахаа, би хүргүүлмээргүй байна. Ажлын газрынхан чинь намайг буруугаар ойлгоод байна.
-Юу гэж бодох нь ямар хамаа байна аа зүгээр хүргээд өгье.
-Би алхаад харчихна аа гадаа гоё байна.
-Гэхдээ-
Хэмээн хэлэв үү үгүй юу утас жингнэв.
-Өө Хисын?
-Хисын юм уу?
-Тиймээ
-Утасаа хуран ав. Тэр утасаа авахгүй удахад дургүй.
-Байна уу?
-Байна уу ахаа юу хийж байна
Ажлаа тараад харих гээд
-Мм танай ажилд дээр Минсо дадлага хийж байгаа биз дээ
Тиймээ чи яаж мэдсэн юм
-Нөгөө хэдээс сонссон юм
Аан.
-Та дургүйцэхгүй гэвэл уулзах уу?
Тэгье ээ.
-Тэгвэл явуулсан хаягаар хүрээд ир.
Заа.
-Юу гэж байна
-Уулзья гэнэ ээ.
-Айн тантай юу? Яах гэж
-Мэдэхгүй ээ. Энэ удаад чамайг хүргэж өгч чадахгүй нь
-Заа би явлаа гэхдээ яагаад Хисын
Хэмээн харих замдаа Яагаад юм болоо гэж тасралгүй бодсоор байгаад гэртээ ирчихэв.














[Гунигтай төгсөнө!]



(Омагад өөрийнхөө юу бичсэнээ ч мартчихсан байнашд. Одоо энийгээ хичээл орохоос өмнө дуусгачихаад бл бичвэрээ оруулна аа)

Шархалсан зүрхWhere stories live. Discover now