11.Хайртай

27 7 3
                                    


"Тэгвэл одоо ч надад сайн уу?"

"Би...мэдэхгүй юм даа.."

"Би лав мэдээж одоог хүртэл чамд сайн...үгүй ээ хайртай"

"Гэхдээ..Яагаад? Яаж? Чи надад тэр үед... би зүгээр л ойлгохгүй байна.Итгэчихвэл дахиад хууртчих мэт"

"Тэр үед... уучлаарай миний буруу галзуу амьтан шиг зан гаргаж байгаагаа мэдэж байгаа ч юу ч асуулгүйгээр зүгээр л надад итгээд намайг хайрлаач?Гуйя бүгдийг мартаад ганцхан боломж олгооч?"

Яг л энэ байх. Өнөөх тархи зүрх хоёрын тэмцэл гээч нь.Хэдий тархи минь түүнд дахиж битгий итгэ шархлах болно хэмээн мянга мянган удаа шивнэх болов ч мартсан , үгүй болсон гэж бодсон түүнийг гэх хайр бүх зүйлийг мартах , умартах хэмжээний хүчтэй байсан юм...






————————————————————————



Хичнээн хугацааны дараа өдрийг инээмсэглэлээр эхлүүлж байгаагаа ч мэдэхгүй нь.Цаанаасаа л эрч хүчтэй байна.

"Өглөөний мэнд хён!"

-Юу вэ? Чи миний дүү мөн үү?

"Мэдээж хён!"

-нэг өдрийн дотор юу болоо вэ? Арай!!?

"Яасан гэж"

-Мэдрэл муутай болчихсон юм биш биз дээ?Уначихсан юм уу? Мөргүүлчихээ юу? Бие хаа чинь зүгээр үү?

"Яаая л даа! Дүү нь зүв зүгээр болохоор санаа бүү зов.Заа хичээлдээ явлаа баяртай!хайртай шүү!"

• • •

Гэрээс гарахад аль хэдийн тэр өнөөх л хүлээдэг байсан газраа ирчихсэн намайг хүлээж байсан юм.

"Заа та гуай! Хэндээ хайр зарлаад байгаа юм?"

"Манай найз охин"

"Юуу?"

"Найз охин маань байгаа юм! Бид хамт амьдраад нилээд удаж байгаа шүү"

"Өөөө зааазз.Ийм мэдрэмж төрдөг байх нь..."

"Болиоо чи түрүүлээд яв! Би болилоо!"

"Заазз баяртай"

Хэмээн цааш алхахад араас нэг зүйл ирээд шууд л толгой цохичих нь тэр.

"Өөдгүй туулай!"

"Зааа заа заа тоглосон юм даа!! Жин хён байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Зааа заа заа тоглосон юм даа!! Жин хён байсан юм.Надад чамаас өөр хэн ч байхгүй"

"Яаг биз?"

"Мэдээж!"













Хоцорч байгаагаа мэдэж байгаа ч тайван хөтлөлцөн алхсаар ангийн үүдэнд ирэв.Тэрээр толгойгоо цухуйлган царайгаа харуулчихаад шууд л орчих нь тэр.
Би ч араас нь орон суудал дээрээ суулаа.

-юугаа хийгээд байгаа юм!

"Харин тийн багшаа? Юугаа хийгээд байгаа юм жон жонгүг миний хажууд суугаач!!"

Бүгд л гайхсан харц шидлэхэд би багш руу нэг бөхийчихөөд тэхёний хажууд очиж суусан юм.
Багш ч толгойгоо сэгсэрчихээд хичээлээ үргэлжлүүлэн заалаа.Түүнд нь их л анхааран сууж байтал

"Өнөөдөр зөвхөн надад анхаар!"















Хичээлийн цаг завсарлагаан гээд бүгдэд л тэр намайг өөрөөсөө огтхон ч холдуулаагүй.Мэдээж өөр хүн ч ойртуулаагүй.Энэ цаг ч мөн ялгаагүй.

"Жонгүги? Дүрсгүйтмээр байна уу?"

"Яаж?"

"Зүгээр л намайг дага"

Гэчихээд шууд л гарнаас минь атган багшыг ч сонсолгүй ангиас гараад гүйчихсэн юм.
Гүйсээр байгаад хэн хэн нь ядран замын голд амьсгаатан зогслоо. Амьгаадангаа бие биенийгээ их л хайр дүүрэн ширтэнэ... Ингээд л цаг хугацаа зогсчихоосой...Удалгүй урууланд минь маш зөөлөн зүйл хүрэх нь тэр.Хэзээ ч авж байгаагүй гайхалтай мэдрэмж!Гэвч биднийг машин сигнаалдах дуу салгаж орхив.

-Замаас холдож байгаад нялуураач нусхайнууд минь!!!!

Биднийг хэсэг чимээгүй байдал эзэлсэн ч удалгүй инээдээр солигдсон юм.





























Бид гадуур зугаалж явсаар аль хэдийн орой болж манай гэрийн гадаа ирсэн байлаа.

"Оруулмааргүй байна!"

"Зүгээр дээ бид маргааш уулзана"

"Маргааш... тийм ээ..."

"Маргааш тэмцээнтэй биз дээ? Эртхэн орж амар!"

"Чи ч бас амар даа..."

"Заа орлоо!"

"Байж бай!!"

Би түүн рүү асуулт ирэн харахад тэр намайг зүгээр л чанга тэврэн

"хайртай шүү!"

"Би ч бас "

Нилээн удаан тэврэлдсэний эцэст тэр уруул дээр минь чанга гэгч нь нэг үнсчихээд зүгээр л  зөөлхөн инээмсэглэсээр намайг оруулсан юм.



Өнөөдрийн үйл явдлуудын бодож догдолсоор нэг л мэдэхэд унтсан байлаа.Тольны урд удаан зогссоны эцэст бэлэн болон инээсээр гэрээсээ гартал тэр үргэлж хүлээж байдаг байсан газраа байсангүй...















A/p:Удаан хүлээлгэж зовоосон хүн байна даа. Жаргаахаас😝

But us...Where stories live. Discover now