14.Дайн

38 8 4
                                    

Хичээл ордогоороо л орно.Тэр ядлаас хойш тэхён өнөөдөр дахиж харагдаагүй. Үнэнийг хэлэхэд яаж ч хичээсэн  түүнийг өнөөх охинтойгоо юу хийж байгаа бол гэсэн бодол зүгээр л дотроос минь алж байна.

Гэртээ ирэн элдэв зүйлд сатаарахыг амьхандаа л хичээнэ... гэвч бүх зүйл түүнийг минь санагдуулаад байна. Би яах ёстой вэ?
Дахиад л унтаж чадсангүй...

-чи ойрд их цонхигор л харагдаад байна даа. Зүгээр үү?
Өө! Ямар тэнэг юм асуучихав аа... тэнэг толгой...
Юу ч болсон унтаж байх хэрэгтэй шүү. Хэцүү гэдгийг мэдэж байгаа ч дахиад жоохон хичээгээрэй чи чаднаа...Үгүй бол чи тэсэхгүй. Зүгээр л унаад өгнө.

Энэ бүхний дараа миний хариу зүгээр л хөнгөхөн толгой дохилт байсан юм.

"Жимин та хоёр сайн уу?"

-Сайн!! Бид их сайн байгаа

"Ашгүй дээ..."

-Одоо чи ч гэсэн өөр хүнтэй болоод үзсэн нь дээргүй юу? Хайрыг хайр эдгээнэ гээд байдаг шүү дээ... Оролдоод үзэхэд гэмгүй...

Би өөр хүнтэй байж чадна гэж үү?Миний хажууд тэснэ гэж үү? Яг үнэндээ энэ бүхний дараа ч би бүх бурууг тэхёнд өгж чадаагүй түүнийг хажуудаа үлдээж чадаагүй , хангалттай сонирхлыг нь татаж чадаагүй миний л буруу....

Эдгээрийг бодсоор ангидаа сууж байтал өнөөх л дурлалт хосууд хөтлөлцсөөр орж ирнэ. Тэр минь хайртай хүнтэйгээ өдрөөс өдөрт л гэрэлтэх бол би харин гундсаар л...

Толгойгоо хөнгөхөн сэгсэрэн амьхандаа л бодохгүйг хичээнэ. Ангийг өнөөх охины инээх дуу л дүүргэнэ. Чамтай байгаа бүх хүн инээдэг бололтой... Чи минь явдаг аз жаргал юм болов уу? Хамт байвал жаргалтай болж холдох төдийд уйтгар гуниг бүрхэдэг... Харамлах сэтгэлээ бага ч болов дарахын тулд цонхоор элдэвийг харж сатаархыг хичээнэ...

Удалгүй хэн нэгэн мөрөн дээр тогших шиг болохоор нь найдвар тээн эргэн харвал... манай анги бололтой нэг охин ичэнгүйрэн зогсож байв

-юу...Н...нөгөө сайн уу?

-амм...нөгөө юу л даа... нөгөө...

- БИ ЧАМД САЙН! НАДТАЙ ҮЕРХЭЭЧ!
Гэсээр нүдээ тас анин ангиар дүүрэн орилчих нь тэр


















Зүгээр л зөвшөөрчихсөн...Санхигийн хэлсэн үг... түүнийг минь чанга атгах минагийн гар...Жоохон ч болтугай сатаарахыг хүссэн хөөрхий зүрхээ бодоод ч тэр үү зүгээр л зөвшөөрчихсөн... Уучлаарай хэнээ чамайг жаахан л ашиглачихая...

AUTHER'S POV :
Жонгүгийн хөнгөхөн толгой дохиход шууд л өнөөх охин тэврээд авах нь тэр...
Тэднийг харсан хүмүүсээс нэг нь бахархасан харцаар харан дулаахан мишээх бол өөр нэгэн хүн эрүүгээ зуун өөрийг нь атгах гарыг бяцлах нь уу гэлтэй цанга атгана...







———————————————————————

Тэр өдрөөс хойш магадгүй 3 хоногын дараа... Өнөөх охин өө үгүй ээ Ари зүгээр л надаас салахаа байчихсан амьхандаа л намайг халамжилж  анхаарлыг минь татахыг хичээнэ гэвч үнэндээ миний зүрх сэтгэл аль хэдийн өөр хүнд байгаа... Зөвхөн тэрэнд...үүрд

Хэн нэгэний чанга дуунаар би бодлоосоо бүр мөсөн саллаа...

-у...уучлаарай...

"Чиний уучлаарайгаар би яах юм өлөгчин минь!!"
     
       -убба...би зүгээр дээ...

"Үгүй!!Тэр чамайг бэртээх шахсан!"

Хэмээн Тэхён Ариг цохихоор гар далайхад би гарыг нь зогсоон

" юу болоод байгаа юм?"

"Чи энэ өлөгчинтэйгөө үерхэж байгаа юм бол сайн харж яв!! Наадах чинь миний мина гийн хөл дээр гишгэчихлээ!!"


"Тэгээд юу гэж хугарчихсан юм уу?"

"Үг..."

"Үгүй юм бол зүгээр өөрийгөө хичээ! Чиний мина ийм турьхан байгаа нь миний хайрын буруу биш!"

"Хайр? Хөөх хөөх хөөх! Яасан том болчихоо вэ жон жонгүг? Саяхан надад хаягдчихаад уйлж байсан байж...Хуучин тоглоом маань шинэ тоглоом олчихож.."


Түүний үг бүр зүрх зүсэх мэт өвтгөнө...Хамгийн гол нь энэ бүгд үнэн байгаа нь уурыг минь бүр ч их хүргэн шууд л түүнийг заамдан авлаа

"Амаа мэдэж ярь!"

"Яасан? Худлаа юм уу? Мм?"

"Би чиний тоглоом биш тэхён!!"

"Хөөх тэгээд юу юм? Бүгд мэднэ жонгүг... Хар л даа энэ бүхний дараа ч чи намайг цохиж ч чадахгүй байгаа биз дээ? Тоглуулсан ч мартаж чадахгүй...хмм өрөвдөлтэй юм аа жонгүг..."

"Хараал идэг!! Би чамайг үхэн үхтлээ үзэн ядах болно!!"

"Сонирхолтой л юм.."

Би түүнийг хүчтэй түлхэн холдуулчихаад Ариг хөтлөн ангиас гарлаа...








AUTHER'S POV:

Хайр заримдаа үзэн ядалт болох тохиолдол ч байдаг. Бүх хайр аз жаргалаар төгсдөггүй.
Хайр бол дайн. Хайр бол өвдөлт. Хайр бол хэсэгхэн хугацааны жаргал догдлолоор өөрийгөө нуусан асар том тарчлааны эхлэл...

But us...Where stories live. Discover now