6. Өнгөрсөн-1

42 7 6
                                    


FLASHBACK:


9 ЖИЛИЙН ӨМНӨ :

Огт танихгүй байж намайг дээрэлхүү хүүхдүүдээс өмөөрсөн түүнд их баярлаж байлаа.Хэдий...хамт зодуулсан ч гэсэн...

"Чи зүгээр үү?"

"Тиймээ чи?"

"Мэдээж... чамд их баярлалаа"

"Юунд тэр вэ? Сүрхий баатар шиг гарж ирчихээд хамт зодуулсанд уу? Хэрэггүй дээ...Би чамд огтхон ч тусалж чадсангүй"
Хэмээн гунигтайхан хэлэх нь тэр.

Би гараа байдгаараа сэгсрэн

"Үгүй шүү үгүй!"

"Тэгвэл би чамайг дараа нь ЗААВАЛ жинхнээсээ аврах болно!! Амлья?"


Хэмээн шороо болсон хувцасаа гөвөн дэндүү хөөрхөн инээх түүнийг хараад бие минь нэг л хачин бол нь тэр.


10 нас... Бидний өвөрмөц бөгөөд нандин анхны учрал.Хэдий жоохон ч түүнийхээ сайхан инээмсэглэлийг хараад шууд л дурлаж орхисноо би дараа нь л ойлгосон юм.

————————————————————————

"ТЭХЁНИ!!"

"ЖОНГҮҮГИ!!"

"Удаан уулзсангүй шүү!ямар их санаваа?"


"Өчигдөр л уулзсан шүү дээ"


"Хамаагүй ээ санасан!"

"Үнэндээ...би ч санаад галзуурах шахсан!"

"Юу?"


"Кхмм! Зайрмаг идэх үү?"




11 нас... Жоохон л холдоход үхтлээ санадаг болов. Чамайг ч тэгдэг гэдгийг мэдээд зүрх минь дэлбэрэх шахаж билээ?

—————————————————————

"ТЭХЁНИ!"


"ЖОНГҮҮГИ!"


Холоос гүйж ирэн бие биенээ чанга гэгч нь тэврэх бид. Юу юунаас илүү жаргалтай байна.

Үзэсгэлэнтэй инээх тэр минь.Амьдарлыг минь гэрэлтүүлж байв.


12 нас ... Тэр минь аль хэдийн миний амьдарлын нар болов. Бид яг л эвлүүлдэг тоглоом шиг бие биенийхээ дутууг нөхдөг , бие биенээ ойлгодог , аз жаргал бэлгэлдэг байлаа...

Гэхдээ юмс бага багаар өөрчлөгддөг.

—————————————————————-

"ТЭХЁНИ!"


"Жонгүг"

Олон хоногийн дараа түүнтэйгээ уулзаж байна.Турчихаж...
Яагаад ч юм тэрээр хааяа хааяахан гэнэт алга болчихдог болсон.Гэртээ байгаа үгүй нь мэдэгдэхгүй.Харамсалтай нь иртэл нь хүлээхээс өөр чадах зүйл надад байдаггүй юм.

"Юу болсон юм?"


"Ядаж хаана байснаа хэлэхгүй хэрэг үү?"


"Дахиж ингэж алга болохгүй гэж амлаач..."

"Тэхён..."



"Юу...зайрмаг идэх үү?"

13 нас ... Түүний минь үзэсгэлэнтэй инээмсэглэл бага багаар арилж байгааг анзаарав. Зүрх яг л зүсэгдэж байгаа юм шиг мэдрэмж...Өмнөх шиг нь болгохын тулд би юу хийх ёстой юм бол?

—————————————————————


"Босоорой босоорой!"



"Босоочээ!"


"Аав ээж! Босолдоо!"


"Өнөөдрийн төлөвлөгөө хэцүүдлээ?"


-Бидний бяцхан залуу ч нилээн гүн дурлаж дээ?

Хэмээн өхөөрдөн хамар дээр минь үнсэнэ.Аав ээж минь хэзээ ч биднийг эсэргүүцэж байгаагүй. Сонирхлыг минь сонсоод зөөлхөн инээмсэглэн
-Юу ч болсон бид чиний талд гэж хэлж байж билээ. Хүнд заяах хамгийн гайхалтай эцэг эх гэж тэд л байх.

-заа тэгэхээр ямар төлөвлөгөө байна?

"Юуны түрүүнд бид одоо дэлгүүр орж маш их амттан авна! Дараа нь би явж тэхёныг дуудна!Тэгээд машиндаа суугаад гэртээ ирээд хамтдаа хөгжилдөнө!
Ямар байна? Тэр баярлах болов уу?"


-Мэдээж баярлана! Чи минь их л догдолж байгаа бололтой тийм үү?"

"Тийм ээ! Түүний инээхийг харна гэхээс л ..."

-Зааа дурлалдаа шатсан бяцхан залуу минь явцгаая!Аав нь хурдхан л тогломоор байна!

Бид янз бүрийн зүйл ярин инээлдсээр юмаа авж дуусав. Тэр дунд мэдээж аавын тусгайлан авсан бидний хамтдаа тоглонгоо иддэг хайрцагтай чихэр хүртэл байсан юм.

Аав ээжийг машиндаа үлдээн би ч тэхёны гэрийн зүг амандаа дуу аялсаар алхлаа. Хаалгыг нь тогшсон ч онгойлгохгүй байсан тул утас руу нь залгангаа сандал дээр суув.

Удалгүй түүний утасны дуу байрны цаад булангаас сонсогдоход би ихэд баярлан өөдөөс нь гүйн очлоо.

"Тэхёни!!"

Бурхан минь... Нүдэндээ ч итгэхгүй нь. Аминаасаа илүү хайрладаг нэгэн минь өөр нэгнийг энхрийлж байна...









ЗААА ДАРААГЫН ПАРТ ДЭЭР ҮЛДСЭН ХЭСЭГ НЬ ОРНООО
⭐️💬

But us...Where stories live. Discover now