13.Өөр

33 8 4
                                    



Яг тэр үед уур гомдол зэрэг хүрэн маш тэнэг үйлдэл хийчихсэн юм.Тиймээ би санхиг үнсчихсэн...

Хэсэг чив чимээгүй...

Хурдхан шиг ёсолчихоод санхиг татсаар тайзнаас буулаа.

-бурхан минь! Яаж байгаа юм бэ? Ви тэглээ гээд намайг үнсээд байхдаа яадаг юм...Гэхдээ л ви арай ч дээ!! Өчигдөр л чамаас салахгүй байсан өнөөдөр өө өөр охинд үнсүүлээд л...

"Чи яаж... зааза юутай ч...уучлаарай...бас баярлалаа"

"Бүгд жмминий зөв байж..."

-Нээрээ тийм!Жимин!! Тэр харчихаагүй байгаа?

"Тэр бэлтгэлийн зааланд үлдсэн..."

-одоо яая гэж бодож байна?

"дахиад л хууртчихлаа..."

-Дахиад?

Зааза чамайг ганцааранг чинь орхие доо...

Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэнэ. Яагаад... яагаад би жаргаж болдоггүй юм бэ?зүгээр л ашиглуулчихсан уу? Бүр дахиад...Итгэж болохгүй гэж мэдэж байсан ч түүнийг гэх сэтгэл өөрчлөгдөхгүй бололтой...
Надад хайртай гэж баярласан...
харамсаж байгаа гэж найдсан...
хамт байж чадна гэж итгэсэн...
Яагаад энэ удаан хугацааны дараа дахиж гарж ирээд хий хоосон найдлага төрүүлж байгаа юм бэ?Би түүнд магадгүй тоглоом шиг санагддаг байх. Анхнаасаа... анхнаасаа л тэр straight байсан байх. Зүгээр л уйдсан байх...Би харин амжилттай уйдааг нь гаргалаа... Яг юу намайг ийм байдалд хүргэчихэв ээ? Жон жонгүг... хэзээнээс ийм сул дорой болчихов оо...

Хэсэг уйлж суусны эцэст арай дээрдэн цүнхээ авахаар анги руугаа явлаа. Гуйя битгий таараасай...

Бие цаанаасаа хүндэрч оюун санаа хоосроно... Яасан гэж надад ингэж их нөлөөлөөд байгаа юм бэ!

Ангид орон удаанаар цүнхэндээ юмнуудаа хийн зогсож байтал хаалга онгойж...аз жаргалтай хосууд инээсээр орж ирэх нь тэр

-Ви!! Чи үнэхээр сайн байсан!

"Баярлалаа"

Тэр ийн хэлээд өнөөх охины толгойг илэн инээмсэглэнэ... Ийм байдаг байх нь... Түүний хайртай хүн рүүгээ хардаг харц...Түүнд цориулагдсан инээмсэглэл...
Түүнийг энхрийлсэн хүрэлт...
Ийм дулаахан байдаг байх нь...Би хэзээ нэгэн цагт надад зориулсан эдгээр зүйлсийг хүртэж чадах болов уу?
Надад зориулж тэр минь инээмсэглэх болов уу? Надад зориулж дулаахан үгсийг шивнэх болов уу? Зүгээр л намайг чин сэтгэлээсээ хайрлах болов уу?
Яг л мөрөөдөл шиг сонсогдож байна... Хэзээ ч биелэхгүй холын хол орших тийм л мөрөөдөл...

But us...Where stories live. Discover now