Тэр байсангүй...
Зүгээр л хоцорж байгаа байх хэмээн өөртөө итгүүлэн сургуулийн зүг удаан ... бүр маш удаанаар алхсан юм. Түүнийг араас гүйгээд ирнэ гэж битүүхэн найдсандаа л тэр...
Гэвч би ангидаа ганцаараа орж ирсэн юм.Хамгийн түрүүнд түүнийг нүдээрээ хайсан боловч тэр даанч байсангүй.Хажуу дахь сандал дээр нь суун элдвийг бодно. Унтчихсан юм болов уу? Эсвэл өвдсөн? Эцэст нь би зүгээр л хүлээхээр шийдлээ.
Тэр тэмцээнд оролцохоор ирж л таараа.
1 цаг
2цаг
3цаг
Сүүлдээ ч бүр тэсэхээ байж зүгээр л жиминээс асуухаар шийдсэн юм.
"Юм асууя"
- Хөөх чи надаас уу? Асуу л даа?
"Тэхёныг харсан уу?"
-тэхён? Тэр чинь хэн юм
"Тоглох хэрэггүй!"
-Чамтай тоглох сонирхол алга? Тийм нэртэй хүүхэд би мэдэхгүй!
" ...виг?"
- анхнаасаа ингээд л хэлчихгүй? Яасан шинэхэн хайрт чинь алга болчихсон уу?Чамд л гэж хэлэхэд тэрэнд юу ч тохиолдоогүй ээ залуу минь тэр зүгээр л гэнэт алга болчихдог юм.Ийм үед нь хүлээхээс өөр хийж чадах зүйл байхгүй л болов уу.Гэхдээ амлъя!түүнийг ирэхээр чи хүлээсэн дээ харамсах болно
"Ямар новшоо яриад..."
-Жонгүг!Бид үзүүлбэртээ бэлдэх хэрэгтэй байна!
- амжилт хүсье?
-баярлалаа жимин!!
Жимин... тэр лав бидний үзүүлбэрт амжилт хүсээгүй байх.Юу л болоод байна даа тэхён... Санаж байна...
Тэмцээн ч нилээн явж удахгүй бидний ээлж ирэх байлаа. Би одоог хүртэл түүнийг хайж бас хүлээсээр. Эцэст нь бидний ээлж боллоо.Ая яван би ч аль болох бүжгэндээ анхаарахыг хичээсээр.
Тэр...тэр ороод ирлээ. Гэхдээ ганцаараа биш...Байзаарай тэр өнөөх охин байна! Тийм ээ өнөөх аймшигт өдөр тэхёнтой хамт гэр лүү нь орсон охин.
Би дахиад л хууртагдчихсан уу?
Тэд уулздаг хэвээрээ байсан гэж үү?
Жиминий хэлсэн бүхэн...
Хайртай гэдэг үгийг тийм амархан хэлж болдог гэж үү?
Нүдэнд өөрийн эрхгүй нулимс хуралдах ч үзүүлбэрээ баллахыг хүссэнгүй.Мэдрэмжээ үл тоон бүжгэндээ л анхаарсаар яг дуусах гэж байтал...тэр тэр тэхёныг үнсчих нь тэр.Яг тэр үед уур гомдол зэрэг хүрэн маш тэнэг үйлдэл хийчихсэн юм.Тиймээ би санхиг үнсчихсэн...
[ заа ер нь энэ дуун дээр энэ бүжиг шүү за? Гэхдээ илүү гоё хувцас илүү гоё тайзан дээр...Сүүлд жк яг сайхан санхиг үнсэж байгаа юм даа...]
A/p: юу болсон гэж бодож байна даа?😝
Богино байгаад уучлаарай...Чадвал оройдоо бичээд оруулчихнаа⭐️💭