AUTHOR'S POV:Хэдий олон сургууль,хот дамждиг ч тэрээр ямар ч шалгалтан дээр муу үнэлгээ авч байгаагүй...мэдээж цаашид ч авахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг юм.
Завсарлагаан болмогц ангийн ихэнх сурагчид ЖОНГҮҮГ дээр овоорон элдвийг асууж шалгаана.
-үнэхээр царайлаг юм аа...
-Чи их баян байх тийм үү?
-Найз охин байгаа юу?
-Э...эсвэл найз залуу?
-Би лав дуртайяа чиний babyboy болно шүү!
-Хөөе давраад байгаач!-Убба? Өлсөж байна уу...
-Таны ээмэг надад таалагдаж байна!!!
"Чамд тэгж их таалагдаад байгаа хэрэг үү?"
-т...тиймээ!!! Шүлсээ залгих*
Жонгүүг түүн рүү бага багаар ойртоход бүгд л амьсгаа даран харж байв.Гэтэл тэр
"Тэгвэл надад таалагдахаа больчихлоо" хэмээгээд ээмгээ аван хогийн сав руу шидчихээд гараад явчихна тэр.
JK'S POV:
Ядаргаатай амьтдаас хурдхан шиг салчихаад агаар амьсгалахаар дээш гарлаа.Хэдий хонх дуугарсан ч дээвэр дээр байх таалагдаж байна.Цаг хугацааг ч умартан зогсож байтал сүр сар хийсээр өглөөний ЧАЛЧАА охин орж ирээд бушуухан хаалгаа хаачих нь тэр.
"Юугаа хийгэ..."
- чшш!
Наашаа ч харалгүй хаалганы цаад талыг чих тавин хэсэг сонсож байснаа тайвширсан бололтой урт гэгч нь санаа алдчихаад гэнэт намайг харан бондгос хийн цочсон ч удалгүй тэнэгдүү инээн-ххэ би харин а...агаар тийн! агаар амьсгалоол.. ххэ
"Өнөөх жижкэнээ юу?"
-Юу?? Аанн т...тиймээ
Би ч ойлгосоноо илтгэн чимээгүй болоход тэрээр хажууд ирэн зогсоод
-Одоо бараг завсарлах гэж байна доо... Кхмм! Анай нь чамд сургуулаа танилцуулж өгж болно шүү!
Цайны газар,заал зэргийг яаж олноо хэмээн бодож байсан надад энэ нь их аятайхан санал байсан юм.
Тэрээр их л баярласан бололтой дороо хэд хэд үсрэх нь мэдэгдэнэ.
• • •