Хэсэг 53: Ээж бүхнийг мэднэ

357 47 38
                                    

------------✧♡✧-------------

Хисынээс арай гэж салчхаад, угаалгийн өрөө орохоор унтлагын өрөөнөөсөө гарч, хаалгаа ч гүйцэт хааж амжаагүй байтал Сонхүн гэнэтхэн шатаар дээш гарч ирснээ намайг өөрийг нь хараад таг гацчихсанд гайхсан бололтой хөмсгөө өргөн, "Яасан? Хисын танай өрөөнд байгаа биз дээ?" гэлээ.

"Тэр миний өрөөнд байхгүй байна гэхээр-"

"Тийм ээ, тэр энд байгаа. Яасан?"

Хэдий зүрх минь түүнээс айснаасаа үүдэж секунд тутамд маш түргэн цохилон, сандарч байсан ч яаж ийгээд үнэнээ хэлэхээр шийдээд, түүний хажуугаар юу ч болоогүй мэт зөрөх гэтэл тэр гэнэтхэн гарнаас минь атгаснаа тэнэг юм шиг инээн, "Хисын энд ирээд цаг гаруй болж байхад чиний өрөөнд чамтай ийм урт хугацаанд юу хийж байдаг билээ?" гээд биеийг минь дээрээс доош гүйлгэн харав.

Новш гэж... яг галзуурах нь! Түүнд яг юу гэж хэлэх ёстой юм бэ? Хөөе Сонхүн! Би таны найзтай.. үгүй ээ, яадаг ч байсан юу ч хэлээд хэрэггүй байх.

Одоо ч гэсэн би түүний хоосон нүд рүү ширтсээр, нэг ч үг амнаасаа үл гаргана.

"За яахав." Тэр мөрөө хавчаад, шууд өрөө лүү минь зүглэхэд би түүний хойноос хашхирах шахам, "БИД ХОЁР ХИЧЭЭЛ ХИЙЖ БАЙСАН ЮМ АА!" гээд хаалгыг очиж хамаг хүчээрээ хаалаа.

"Хисын убба надад их сургуульд та нарыг ямар их хичээл хийдгийг бүгдийг нь хэлсэн. Үнэхээр уйтгартай юм байна лээ.."

"Хөөх, тийм үү? Яасан сонирхолтой юм бэ." Сонхүн толгойгоо сэгсрэн, над руу ямар ч царайны хувиралгүй хараад, ардуур минь төвөггүйхэн орж, бариулыг дарахад би айсандаа, "ХҮЛЭЭ!" гэсээр түүнийг хэсэгхэн хугацаанд зогсоож, тэр хөмсгөө зангидан, "Бас яасан бэ, Хёна!? Би найзтайгаа ярилцах хэрэгтэй байна! Битгий уур хүргээд бай." гэв.

Нүднээс минь бараг нулимс гоожих дөхөн, эцсийн удаа түүн рүү, "Та дотогшоо орж болохгүй ээ!" гэж аргаа баран хашхиртал тэр над руу эргэж, эргэлзсэн харцаар ширтлээ.

"Юу?"

"Яагаад орж болдоггүй юм?"

"Яагаад гэвэл...."

"Та зүгээр л орж болохгүй."

Тэр эгдүүцсэн өнгө аясаар, "Чи надаар тоглоод байна, тийм үү?" гэсэнд би түүн рүү зүгээр л өрөө лүү минь битгий ор гэсэн нүдээр ширтэн, харин тэр магадгүй энэ мөчид ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгосон байх.

KEEP IT SECRET ˡᵉᵉ ʰᵉᵉˢᵉᵘⁿᵍWhere stories live. Discover now