‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Вандан сандал дээр утсаа хий дэмий гүйлгэн суух залууг айлгахаар охин дөхөж очин, түүний мөрөн дээр гараа тавихад өөрийг нь тоохгүй байгаад гайхсан тэрээр гараа нүүрнийх нь урдуур даллангаа, "Хөөе, амьд уу?" хэмээж, залуу мөн адил хариу үл дуугарлаа.
"Яа, Жэйк. Чи одоо намайг үл тоогоод байгаа юм уу?"
"Хүссэнээрээ л бод."
"Өчигдөр орой очиж чадаагүйд уурлаад байгаа байх нь ээ?"
"Үгүй."
Удаан хугацаанд дуугүй байсан Жэйк, "Чи надад тусална гэж амласан байхад би өөрийн биеэр эсээгээ бичих ёстой байсан юм уу?" гэж уруулаа унжуулан хэлэхэд охин ихэд гэмшсэн царай гарган, "Намайг үнэхээр уучлаарай, Жэйк. Жэй гэнэт хүрээд ирэхээр нь би яаж түүнийг явуулахаа мэдэхгүй байсан юм аа." гээд вандан сандалных нь ард зогсоод, мөр лүү нь бөхийн ийнхүү хэлэв.
Жэйк толгойгоо хажуу тийш эргүүлэхэд тэд харц тулгарах ба нүүрэн дундах зай нь хэдхэн инч байсан ч охин түүнээс харцаа ер салгалгүй, яг л дасал болчихсон мэт түүн рүү байдаг л харцаараа ширтэх энэ төрхийг харсан залуу түүнийг өхөөрдөн, харах төдийд л зүрх нь хүчтэй цохилж, сандраад байсан тул харцаа буруулан, өөр тийш харлаа.
"Ухаан орж үз, Жэйк."
Жэйкийг өөртөө ийнхүү шивнэхийг сонссон Аёл гайхан хөмсгөө өргөөд, "Юу?" хэмээн асуухад тэрээр, "Юу ч биш дээ... ингэхэд чи Жэйг хөөж явуулахаа мэдэхгүй байсан болоод явуулаагүй юм уу? эсвэл зүгээр л түүнийг явуулахыг хүсээгүй юм уу?" гэж нухацтай царайлан асуув.Охиныг эргэлзсэн байдалтай толгойгоо үл ялиг гилжийлгэхэд залуу толгойгоо сэгсрэн, "Мартаж үз дээ." гээд түүнийг хажууд нь ирж суухыг харлаа.
"Эсээний чинь хугацаа дараа долоо хоног хүртэл гэж сонссон. Зөв үү? Өнөө орой уулзвал яаж байна?"

YOU ARE READING
Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐ
Fanfic- Үнсэлцэхэд мэдлэг биш туршлага хэрэгтэй. Credit @vilorioa ᝰ.ᐟ •This translation story was copyrighted.