‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Жэйкээс эв хавгүйхэн салах гэж оролдох Аёлыг залуу ер тавилгүй Ихён руу ямар ч царайны хувиралгүй ширтсээр байх агаад охин түүний нэрийг чимээгүйхэн дуудахад тэр эцэст нь гараа бэлхүүснээс нь салгалаа.
Удалгүй өрөөнийх нь хамтрагч тэдэн рүү хөгжилтэй харцаар ширтсэнээ, "Уучилж өршөөгтүн Жэйк." гэж гэнэтийн хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж байгаа бололтой хэлээд, авч ирсэн зүйлсээ гал тогоонд оруулахаар явахад Аёл буйдан дээр өндийн суухдаа дээш бага зэрэг сөхөгдсөн топоо доошлуулж, "Миний хүрэм хаана байгаа юм?" хэмээн чимээгүйхэн асуугаад, Жэйкийг хариу, "Миний өрөөнд." гэхэд бушуухан шиг босон өрөө лүү нь гүйн оров.
Энэ үед Ихён тэдний үйлдэл бүрийг ажиглан, охиныг алга болсны дараа Жэйк рүү харцаа шилжүүлээд, "Та хоёр ч их сайхан байсан бололтой." хэмээн нүдээ эргэлдүүлэн хэлэхэд Аёл өрөөнөөс гарч ирэн хүрмээ нөмрөхдөө, "Жэйк бид хоёр зүгээр л найзууд гэдгийг мэднэ биз дээ? Чамд санаа зовоод байх асуудал байгаа юм уу?" хэмээн нүд рүү нь ширтэхдээ шууд хэлж орхилоо.
Жэйкийн өөр лүү нь ширтсээр байх харцыг мэдэрсэн тэрээр гарахаар зэхэхдээ, "Дараа уулзъя, Жэйк." гэчхээд хаалгыг хаахад ард үлдсэн залуу буйдангаа налан, тааз ширтэж, үл ялиг хөмсгөө зангидаад санаа алдав.
Цаг хугацааг буцаачихдаг ч болоосой...
⋆。゚☁︎。⋆。 ゚☾ ゚。⋆
Танхимын цонхоор тусах нарны хурц гэрэл Аёл дээр тусахад профессор луу харахыг хичээх түүний хувьд үг бүрийг нь толгойдоо оруулна гэдэг үнэхээр хэцүү байлаа.
Түүнийг байрандаа очиход өрөөнийх нь хамтрагч азаар байж таарсан бөгөөд усанд орж, хувцсаа сольж чадсан ч пүрэв гарагийн өглөөг өлсгөлөн ходоодтой эхлүүлсэн түүнд хичээлдээ төвлөрөх үнэхээр хэцүү санагдах нь мэдээж.

YOU ARE READING
Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐ
Fanfiction- Үнсэлцэхэд мэдлэг биш туршлага хэрэгтэй. Credit @vilorioa ᝰ.ᐟ •This translation story was copyrighted.