19

204 36 42
                                    

‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹

Номын сангийн нэгэн жижиг буйдан дээр гараа нийлүүж атган хэвтэх Аёлыг өрөөнийх нь хамтрагч харчхаад амар тайван байдал хэрэгтэй болохыг нь ойлгосон бололтой илүү зүйл шалгааж асуулгүй видео тоглоом тоглон суух бол энэ нь охиныг бодлоо цэгцлэхэд е...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Номын сангийн нэгэн жижиг буйдан дээр гараа нийлүүж атган хэвтэх Аёлыг өрөөнийх нь хамтрагч харчхаад амар тайван байдал хэрэгтэй болохыг нь ойлгосон бололтой илүү зүйл шалгааж асуулгүй видео тоглоом тоглон суух бол энэ нь охиныг бодлоо цэгцлэхэд ер тус болсонгүй.

Цахилгаан шатны хаалга онгойх чимээнээр Аёл толгойгоо эргүүлэн, Жэйкийг гартаа ном атгачихсан орж ирж байгааг хараад сэтгэл нь тайвширч, буйдангаасаа өндийх гэсэн ч Ихёныг мөн түүний араас орж ирэхийг хараад үйлдлээ гэнэт зогсоолоо.

Хэн нэгэнд хууртчихсан юм шиг энэ мэдрэмж.. надад төрөх ёсгүй юмсан.

Охин дахин буйдангаа налан хэвтээд, тэднийг харахаас зайлсхийн тааз руу ширтэхдээ хоолой нь зангирч байгааг анзаарах агаад Жэйд өгөх ёстой хариултаа бодохыг хичээтэл тэдний хөлийн чимээ ойртохыг сонсоод юу ч бодож чадсангүй.

Энэ хоёр яагаад хамт яваад байгаа юм бол?

Тэр нүдээ зөөлнөөр аниад, өөрийгөө тайвшруулахыг хичээн, хурдхан шиг зүгээр л босоод явчихъя гэж бодсон ч яаж ч чадалгүй тэдэн рүү хальтхан харж, Ихёнд аз жаргалтайгаар мөрөө дэрлүүлэх Жэйкийг үзээд, цааш харж тэсэлгүй нүдээ дахин анилаа.

Энэ чамайг уурлуулах учиргүй Аёл. Чамд уурлах, зовох шалтгаан нэг ч байхгүй..

Тэр толгой дотроо ийнхүү шивнэсээр нүдээ ахин бага зэрэг нээтэл тэдний уруул хоорондоо нийлсэн байхыг хараад, саяхныг хүртэл тэвчиж байсан нулимсаа алдчих дөхөв.

Одоо болно оо! Аёл аа.

Урд нь түүнийг яг л байхгүй юм шиг аашлах залуусыг харсан тэрээр ямар нэгэн үйлдэл хийхээсээ айн, эцэст нь гараа цээжиндээ зөрүүлэн тэврээд, тэдний урдуур алхахаар зориг шулуудсан ч утас нь гэнэт дуугарснаас болоод амандаа хараал урсгасаар буцаад суулаа. 

Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐWhere stories live. Discover now