Эзэн нөхөр
💎Ad white cat 💎Үсний хатгуур дагз руу нь хатгагдах үед Ру Цао цочин ухаан орох шиг боллоо. Нүд нь гайхширалаар дүүрэн томорч өөрт нь үсний чимэг зүүх шивэгчин рүү харав. Шивэгчин эмэгтэй Ру Цао өөр лүү нь том нүдлэн ширтэж байхыг үзээд ярвагнан дуртай дургүй
-Залуу эзэнтээн өршөөгөөрэй гэж хэлсэн боллоо. Түүний дүр үзүүлсэн байдлыг болон дагз руу нь тагнасан тэр хатгуур Ру Цаог гайхшируулсан зүйл биш байлаа. Түүний гайршируулж буй зүйл зүгээр л энэ оршин буй өөрөө байсан юм. Шивэгчин авхай нь үл хүндэтгэсэн хандлага болон өрөөний тавилгийг хараад Ру Цао хаана байгаагаа ойлголоо. Тэрээр төрсөн гэртээ байх ажээ. Энэ талаар ойлгоод удаа ч үгүй байхад хаалга нээгдэн түүний авга ах орж ирэв. Авга ах нь Ру Цаог харан баяртайгаар инээд алдан
-Аяа чиний энэ үзэсгэлэнгээ. Ээжийгээ мөн чиг их дуурайжээ гэж нүднээс нь шуналын гаж хүсэл ундран ийн хэллээ. Ру Цал өмссөн байгаа хурмын улаан дээл оо ингэсэгээ харав. Тэгээд "Хурмын өдөр" гэж толгойд нь хэнэргэ цохих мэт дуулдлаа. Тэгээд нүд нь томрон авга ахынхаа өмнө сөхрөн
-Авга ахаа би гэрлэхийг хүсэхгүй байна. Эзэнтэн намайг эрэгтэй гэдгийг минь мэдвэл алах болно гэлээ. Ру Цао өмнөх амьдралдаа нөхрийнхөө тушаалаар алуулсан мөчөө бодон нүдэнд нь нулимс хуралдан ийн хэлэв.10хан миниутын өмнө үхэж 5 хан миниутын өмнө энэ хурмын өмнөх цаг хугацаанд шилжин ирсэн Ру Цао нөхцөл байдлыг хурдан ойлгожээ. Гэсэн ч түүний шуналтай авга ах үүнийг тоосонгүй.
Өмнө нь сөхрөн дээлний хормойгоос зуурах Ру Цаог түлхэн өөрөөсөө холдуулан
-Энэ миний хэрэг биш хэмээн хүйтнээр хэллээ. Ру Цаогийн нүүр хувхай цайн айн бөмбөгнөнө. Түүний энэ өрөвдөлтэй байдал эхэд нь сэтгэлтэй байсан авга ахын сэтгэлийг зөөллөх шиг
-Зүгээр дээ Ру Цао. Тэр дайн эхлүүлэхийг хүсэхгүй бол чамайг алахгүй шүү дээ хэмээн аргадсан болон зөөлөн өнгөөр хэлэв. Тэгээд авга ах шивэгчинд хандан
-Түүнд миний авч ирсэн гоёлыг зүүлгэ. Тэр Гуо овгийн ахайтан болох хүн хэмээн хорон жуумалзан инээгээд өрөөнөөс гарлаа.Ру Цао байж сууж ядан хурмын гоёлтойгоо өрөөнийхөө хоёр тийш алхана. Нэгэнтээ өмнөх амьдралдаа түүнтэй гэрлэн алуулж байсан тэрээр дахин гэрлэхийг хүсэхгүй байлаа. Гэрлэлтээсээ зугтахын тулд юу хийх вэ?
Гуо болон Ру овогтны олон жилийн зөрчилдөөн ёс төдий хурмын ёслолоор найрамдана гэдэг худлаа. Түүгээр ч үл барам сүйт бүсгүй нь эрэгтэй гэвэл доромжлол. Энэ нь тэдний дайны гал бүр хүчтэй ундрана гэдгийг Ру Цао мэдэж байлаа. Авга ах нь зүгээр л өөрийг нь явуулж Гуо залуу эзний уурыг хүргэх гэж буй. Энэ нөхцөлд өөрийнхөө өчүүхэн амийг яаж аврах вэ хэмээн бодно. Зугтана гэдэг биелэх боломжгүй тансаглал мэт. Гадаах харуулууд түүнийг гаргах битгий хэл хамрын үзүүрээ цухуйлгахыг ч үл зөвшөөрнө. Сул дорой Ру Цао өөрийнхөө хүслээр юу ч хийж байсангүй. Хэдий овгийн өв залгамжлагч гэгдэг ч гэлээ. Эцэгийг нь нас барснаас хойш авга ахдаа бүгдээ дээрэмдүүлсэн тэрээр өөрийн гэсэн хүч үгүй. Дэмий л түгшин өрөөгөөр холхино.