Boom Clap

1.1K 52 5
                                    

Bill
Lyla-тай цуг бүжиглэсэн бас гэрт нь хүргэж өгсөн.Зүрх яг цээжин дотроос гарах гээд байгаа юм шиг ямар аймар цохилж байнаа.Бөмбөр шиг нүдэгдэж байна
-Хүү минь хүнд дурлажээ дээ тиймүү
-Та яаж мэдвээ
-Харваас л илт байна шүү дээ.Ямархуу охин юм бэ дээ.Хэзээ ээжтэйгээ танилцуулах гэж байна
-Хүүе ээж үерхэе гэж ч асуугаагүй байгаа шүү дээ.Ер нь яаж асуухаа ч мэдэхгүй байна
-Ишш хүү минь.Болзоонд урь тэгээд тохиромжтой үеийг хүлээж байгаад асуу
-Тэгнээ
-Түргэн л хармаар байна шүү
-Заа

Lyla
Шөнөжин суугаад ороолтоо нэхсэн.Юм хийхээрээ эцсийг нь үзэж байж дуусгадаг зантай
Хүзүү хөшөөд,хөл бадайраад,гар салганаад бие бүүр хачин болчихлоо.Гэхдээ ороолтоо харсан чинь үнэхээр гоё болжээ.Би ч мундаг шүү.Ороолтоо тэвэрсэн чигээрээ ор луу гаа шургаж ороод унтаад өгөв...Оройн хоолны үеэр л сэрлээ

-Хмм хоол ямар сайхан үнэртэж байнаа
-Чи!Юугаа хийгээд өдөржин өрөөндөө бүгээд байдаг юм
Гэнэт уур хүрээд:
-Хичээлээ хийж байгаад ирлээ болох уу.Новш гэж.Ээж би хоол идэхгүй.Хоол идэх ямар ч хүсэлгүй болчихлоо
-Аавтайгаа яаж ярьж байгаа чинь энэв.Суугаадах гээд ширээ цохилоо
Цочсон ч цаашаа хараад өрөө лүүгээ алхлаа
-Гүй ээ чи чинь охинтойгоо яаж харьцаж байгаа энэ вэ

Аавын заримдаа хэцүү зан гаргадагт нь дассан гэж бодсон ч арай үгүй юмаа.Уйлахаа шахаад,уур хүрээд хана руу хараад хэвтэж байлаа.Хаалга тогшив:
-Хаалгаа тайлаа миний охин
...
-Миний охин зүгээр үү?Аавын чинь ажил нь жаахан бүтэхгүй байгаа юм шиг байна лээ
-Тэглээ гээд надад уураа гаргаж байгаан зөв гэж үү?
-Буруу л даа.Чи аавыгаа ямар мэдэхгүй биш дээ
-Сэтгэл санаа үнэн гоё болоод бууж байхад аав шууд ус цацаад хаячих юм
-Миний охин тайвшир,тайвшир гээд ээж үсийг минь илж байлаа
-Уур хүрээд юм идэхгүй гэж бодож байсан ч та гэдэс яаж дуугарч байгааг сонсдоо хоррр,хоррр...
-Би өлсөж үхлээ....гэж байна шд.Тийм болохоор л ээж нь хоол аваад ирсэн байхгүй юу
-Та мундаг
-За за миний охин хоолоо ид.Нээрээ ороолтоо нэхчихсэн үү?
-Тэнд байгаа
-Гоё өнгөөр нэхсэн байна шүү.Миний охин муухай ааштай ч сэтгэл нь цагаахан юм шүү дээ.Ийм охиныг минь өөртөө дурлуулж чаддаг тун чиг азтай залуу байна даа

Ээж,аав 2ыг хараад дандаа би гайхдаг.Аав огцом ууртай,муухай ааштай.Харин ээж бол яг эсрэгээр нь.Зөөлөн дөлгөөхөн,тайван хүн.
Аавыг зөөллөж өгдөг хүн нь ээж минь л юм даа.Аавын охин биш гээд хэлчихвий гэсэн шиг адаар аашыг нь би ядаж байхад дуурайчихсан.Ээж,аав хоёрынхоо чихнээс мөн ч олон удаа хонх уясан даа
.
.
.
.
.
Нэг дэх өдөр гэхээс бие арзайдаг хүн чинь өнөөдөр ёстой шал өөр байна.Bill-г харна гэхээс л баярлаад байгаа байх л даа
-Хо энэ ороолт.Надад зориулж нэхсэн юм уу?
-Үгүй чишш.Хүнийх ээ
-Аая хэнийх юм бэ?
-Хүнийх
-Хүнийх л гээд байхын.Надад хэлээдэх
-Мммай.Үдэшлэг тараад цуг явна гэж бодож байсан чинь хаачсан чи?
-Тэр үү гээд юм хэлэлгүй малийтлаа инээгээд,мөрөө хөдөлгөөд уналаа
-Аан ойлголоо....Нөгөө....Ямар байсан?
-Толгойгоо дохиж байна
-Тэгэхээр гайхалтай байжээ
-Тиймээ.Өнөөдөр уулзана
-За тэгвэл баяр хүргэе
-Ингэхэд чи Bill-тэй бүжиглэж байсан.Заавал тэрэнтэй бүжиглэх шаардлага байсан юм уу?
-Намайг ганц ч хүн бүжиглэх үү?гэж асуухгүй байхад Bill л ирж асуусан.Үнэхээр гоё байсан юм чинь.Чи ч намайг тоохгүй байсан шд
-Уучлаарай даа.Тэгээд та 2 яасан?
-Гэрт хүргэж өгсөн
-Өөр юм болоогүй юм уу?
-Болох ёстой байсан юм уу?
-За за.Хүүе тэнд юу болоод байнаа.Дахиад эхэлчихэж...

Бусдаас өөр,тэдэнтэй ижил биш,ялгардаг хүүхдүүдийг манай сургуулийн хэдэн тэнэг юмнууд дандаа л дээрэлхэж элдэв бусаар доромжилдог.Би ийм юмыг тэвчдэггүй.Саяхан эдний нэгэнтэй тэр хүүхдийг өмөөрөөд зодолдчихсон юм.Дахиад л сануулга аваад өнгөрсөн.Зодоон дахиад болвол сургуулиас үг дуугүй хөөгдөнө.Нүүр зүгээр,хүзүүнээс доошоо гэдэс хавиар бага зэрэг хөхөрчихсөн.Эдгэрч л байгаа...

Новш гэж хөөгдсөн ч хамаа алга гээд тэр хэдрүү очиж явахад:
нүүрнийхээ баруун талыг дандаа л үсээрээ нуудаг,гар нь боолттой явдаг.Өвчтэй юм.Тэрийг нь хүүхдүүд ойлгодоггүй.
Bill Mary-н нулимсыг арчиж өгөөд тэдэнлүү очиход:
-За яах гээв?Bill
-Mary.с очоод уучлалт гуй
-Чи өөрөө очоод бидний өмнөөс уучлалт гуйчихаач хахаха
-Би хэлсэн шүү.Яг одоо очоод уучлалт гуй
-Чи тэрний өмнөөс ингэх хэн нь юм.Арай тэрэнтэй унтдаг болохоороо ингээд байгаа юм биш биз дээ
-Би чамайг цохихгүй байхыг ямар их хичээж байгааг чи мэдэж байна уу?ингэж хэлээд (гараа маш чангаар атгаж байгааг нь харагдана)Bill Isaac-луу хэн хүн айхаар маш ширүүн харцаар минут гарантай ширтэхэд Isaac чичигнэж эхлэн,гар нь салганаж,нүд нь дальдчиж
-Ойлголоо,ойлголоо хоолойных нь өнгө хүртэл шингэхээн нарийхан болчихож
-Дахиад тэрнийг гомдоосон байгаад үзээрэй.Тэр үед би тэвчихгүй шүү
-Ойлголоо дахиж тэгэхгүй ээ

Би тэрнийг ийм байхыг нь хараад шууд л биширч орхилоо.Над шиг зодолдож биш шууд харцаараа ойлгуулаад айлгачихлаа шүү дээ.Мундаг

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now