And The World Was Gone

754 38 9
                                    

Author's Note-Зургийн цаана байрлах дууг repeat хийж сонсонгоо энэхүү хэсгээ уншаарай

Үхлээ хүлээн хэвтэх хүнд эмнэлэг гэдэг сүүмэлзэн асах гэрэл адил,аврал үгүй хоосон хөндий урт хонгил."Bill би энд үхмээргүй байна" гэхэд нь би түүнийгээ эмнэлэгээс оргуулаад гаргаад ирсэн.

Хэзээ ч тавихгүй,үргэлж дулаан байлгана гэсэн хүний минь гар хэзээ мөдгүй надаас холдон одох гээд байна.Хэдэн хором,хэдэн секунд,хэдэн доль,хэдэн минут,хэдэн цаг,хэдэн өдрийн дараа намайг орхих байсан ч хамаагүй ээ хамт байх хугацаагаа сүнсээ чөтгөрт худалдаад ч болтугай урт байлгахыг хүсэж байна.Хүссэнээр минь болох болов уу?

Би сүсэггүй хүн.Гэхдээ тийм зүйл тохиолдоход үхлийг би үгүйсгэж гайхамшигийг хүссэн.Тэр минь ч гэсэн хүсэж байгаа.Би түүнийгээ эмнэлгээс оргуулах өдөр хүртлээ өдөр болгон сүсэглэн мөргөсөн.Христийн сүмд очин залбирал уншсан.Буддагийн сүмд ч өдөр бүр очиж 108н удаа мөргөсөн.Гайхамшиг гэх зүйлийг авчирч болох бүх зүйлийг би хийж байлаа.

Бид олон зүйлийг биш ээ Ганц зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж байна.Бурхан гэж байгаад хүслийг минь сонссон бол биелүүлж өгөөч Гуйя,танаас гуйж байна.Би түүнийгээ өөрөөсөө холдуулж чадахгүй ээ.Хэзээ ч холдуулмааргүй байна.

Бид муу зүйлийн талаар бодохыг хүсэхгүй байна.Бүх зүйлд итгэл оршин байдаг болохоор сайн сайхны тухай л бодохыг бид хичээж байна.Бас хүсэж байна.

Жолооныхоо шалгалтанд тэнцэж машин барих эрхтэй болсондоо би маш их баяртай байнаа.Тэнцээгүй байсан бол одоо ингээд явж байхгүй л байсан даа.Bill цонхруу хараад хүндээр амьсгалан,урсан өнгөрөх моддыг санаа алдан харна.Гарт нь хүрэхэд надруу хүчээр ч болов инээвхийлж байлаа.Тэнхэл минь барагдаж байгаа ч чамруугаа бол инээнээ гэсэн байртай.Цонхоо онгойлголоо.Bill гараа гарган долгионтуулна.Зүрх нь өвдсөн бололтой цээжээ гэнэт дарлаа.Үүнийг би хараад айсандаа жолоогоо хальт баруун тийшээ эргүүлээдэхлээ.
-Битгий сандардаа.Тайван жолоогоо барь.Би зүгээрээ
-Өвчин намдаах эмээ уух уу?
-Тэр надад хэрэггүй ээ
Хэрэггүй гэдэг нь худлаа л даа.Түр амсхийхэд нь нууцаар хийчихвэл яадаг бол?Уурлачихдаг юм болов уу?

Би уйлахгүйг байдгаараа хичээнэ.Нулимсаа тэвчинэ гэдэг чинь хүнд зүйл юмаа.

Надаас холдон олдохыг нь би зөвшөөрөхгүй.Тархи минь түүний минь үхлийг аль хэдийн хүлээн зөвшөөрчээ.Харин зүрх сэтгэл минь хэзээ ч,хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.Нэгэн цул болж байсан хоёр одоо хаалганы наана цаана байх болж.Үргэлж миний дэргэд байна,үүрд намайг хайрлана,хамгаална,халамжлана гэж байсан хүн минь одоо үхлийг үүрдийн найзаа болгоод надаас холдох гээд байгаа нь өөдгүй санагдаж байна.Чи тэнд биш зөвхөн миний л дэргэд махан биеэрээ,сүнсэн сэтгэлээрээ хамт байх ёстой.Увиагүй сонсогдож байна уу?

Чи Намайг Олсон/ Bill Skarsgard/ Mongolian / ДУУССАНWhere stories live. Discover now